| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03876/И |
| Дугаар | 181/ШШ2024/03438 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03438
2024 09 20 181/ШШ2024/03438
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхна шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт оршин байх, Мобифинанс ББСБ ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** дугаар хороо, ******* дугаар хороолол, ***********дугаар байр, ***тоот хаягт оршин суух, Г*********ын ********* /РД:УИ**************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,101,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г**********ын ********* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн ********* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000809930 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан байдаг. Хариуцагч уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сарын 2.3 хувийн хүүтэй, 950,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээр авсан.
Хариуцагч ******* нь хууль болон гэрээний заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 856,665 төгрөг, зээлийн хүүнд 203,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 40,632 төгрөг нийт 1,101,102 төгрөг байна.
Иймд хариуцагчаас 1,101,102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ганбаатарын Мөнхбатад холбогдох иргэний хэрэгт А.Ануударь миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
******* нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,101,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ануударь нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ыг төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.
Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ануударь нь зээлийн гэрээний үүрэгт 1,101,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,101,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,977 төгрөгийн 15,488 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 15,488 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ