| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03820/И |
| Дугаар | 181/ШШ2024/03437 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03437
2024 09 20 181/ШШ2024/03437
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **** дүгээр хороо, Жигжиджавын гудамж, бодь цамхаг барилга, ***** давхарт, ******** тоот хаягт оршин байх, ******* лизинг ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* дугаар хороо, Бэлхийн *********г тоот хаягт оршин суух, Б*********ийн ********* /РД:ЖИ**********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6,503,039.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* лизинг ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 43031051 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч ******* 3,839,920 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүрийн 05-ны өдөр эргэн төлөлт хийхээр 3,839,920 төгрөгийн үнэ бүхий iphone 13 pro max гар утсыг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж авсан.
Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна.
Ингээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 3,839,920 төгрөг, үндсэн хүүнд 2,458,814.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 195,805.40 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 6,503,039.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 6,503,039.96 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөгөөр 3 хувааж бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6,503,039.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 6,503,039.96 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, *******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6,503,039.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* уг мөнгийг 3 хувааж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,167,679 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,999 төгрөгийн тал хувь 59,499 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 59,499 төгрөгийг, хариуцагч *******аас 59,499 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ