| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03336/И |
| Дугаар | 181/ШШ2024/03436 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03436
2024 09 20 181/ШШ2024/03436
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, **** дүгээр байр, ******** тоот хаягт оршин суух, ******* овогт *********ны ********* /РД:МЗ***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******** хотхон ********* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Б**********ын ************* /РД:ЖЮ**************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* нь *******ийг 2022 оноос танина. Манай найзын бага дүү нь юм. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь ...банкны зээл төлөх гэсэн юмаа, надад 7,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлээч гэж гуйхад би зөвшөөрч, нотариатаар орж, зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус зээлийг төлж дууссан байх ёстой байсан боловч ******* нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Манай найзын дүү учраас би хүү авахгүй, харин зээлээ хугацаанд нь төлөхгүй бол алданги авах нөхцөлтэйгээр гэрээ хийсэн.
2024 оны 03 дугаар сард зээлээ төлөөрэй, хугацаа нь болж байна шүү гэж сануулж хэлэхэд ...за ойлголоо гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй байна.
Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, *******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тал хувь 63,475 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 63,475 төгрөгийг, хариуцагч *******аас 63,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ