| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03804/И |
| Дугаар | 181/ШШ2024/03435 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03435
2024 09 20 181/ШШ2024/03435
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******** дүгээр хороо, Жигжиджав, *******, ********* давхарт оршин байх, Супер ******* ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *****дүгээр хороо, Хандгайт ******* дүгээр гудамж, *********а тоот хаягт оршин суух, Б**********н овогт *********ийн ******** /РД:НУ**********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,950,865.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***** овогтой ********** нь Супер ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулж, 1,349,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,126,336.89 төгрөг, төлөх ёстой хүү 745,706.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,521.94 төгрөг, нотариатын зардалд 9,300 төгрөг нийт 1,950,865.39 төгрөг болно. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 579 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт 1,950,865.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь Супер ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,950,865.39 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Уг мөнгийг 4 хувааж, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 487.716.39 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Супер ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,950,865.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,950,865.39 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 487.716.39 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Супер ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,950,865.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* уг мөнгийг 4 хувааж, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 487,716 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 487.716.39 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,164 төгрөгийн тал хувь 23,082 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 23,082 төгрөгийг, хариуцагч *******ээс 23,082 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Супер ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ