Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/063

 

 

 

*******, *******, ******* нарт

 Холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Яллагдагч: *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/551 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000450143 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

1. Яллагдагч,  Монгол Улсын иргэн, ...******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар:******* /,

 2. Яллагдагч, Монгол Улсын иргэн, ... овогт ийн , / Регистрийн дугаар: /,

3. Яллагдагч, Монгол Улсын иргэн, . .. овогт ын / Регистрийн дугаар: /,

Яллагдагч М.******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13- ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод байх , ******* нарын гэрт болон Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх *******ийн хашааны гадна талд тус тус *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх өөрийн хашааны гадна талд М.Гантулгын хэвлий, гар, хөлийн хэсэгт нь тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод байх гэртээ *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

  Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.******* зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн  үндэслэл болон тогтоох хэсгийн агуулга:

  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 24 дугаар дүгнэлтэд “*******ийн биед тархи доргилт,зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцрал, шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн.

Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаар  дүгнэлтэд:

Нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр “иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчний муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна” гэж нэмэлт дүгнэлт гарсан

Энэ дүгнэлтээс шүүх дүгнэхэд *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчний муруйлт гэмтэл нь “хүндэвтэр” зэрэгт хамаарна гэж ойлгогдохоор байгаа бөгөөд бусад гэмтэл буюу “тархи доргилт,зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцрал, шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм хүзүүний зулгаралт” гэмтлүүд нь гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарах гэж ойлгогдохоор байна.

Гэтэл Прокуророос яллагдагч *******, Б.Мөнх-эрдэнэ нарт зөвхөн хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд харин *******ийн эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан үйлдлийг хэн учруулсаныг тогтоогоогүй, хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хэн ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл *******ийн эрүүл мэндэд хэн нь хөнгөн хохирол, хэн нь хүндэвтэр хохирол учруулсан эсхүл 2-уулаа хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсаныг нарийн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хөнгөн” хохирлыг хэн учруулж хэн яллагдагч талаар яллах дүгнэлтэд бичээгүй,

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-д заасан “учруулсан хохирол, “Яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Мөн хохирогч ******* нь яллагдагч *******, ******* нарт зодуулсны дараа сэтгэл санаа цочрон давчидсан эсэх талаар СЭМҮТ-ийг шинжээчээр томилж дүгнэлтийг гаргуулах шаардлагатай байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Прокурор нь мөрдөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдөр яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж уг тогтоолд эмч Ч.Цэцэгмаа гэгч нь “******* өөрийн биеэр ирж үзүүлээгүй тул тогтоолыг буцаав. 2022.10.24” гэж бичсэн тогтоолыг мөрдөгчийн тэмдэглэлийн хамт гаргаж өгсөн байна.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч ******* нь удаа дараа үзүүлэхээр очсон талаар мэдүүлж байгаа бөгөөд шинжээч нь дүгнэлтийг гаргаж ирүүлэх үүрэгтэй юм.

Мөн мөрдөгчийн уг шинжээч томилсон тогтоолд дурдсан асуулт нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй өөрөөр хэлбэл сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг тогтоох ёстой байтал хэрэгт ач холбогдолгүй асуулт тавьсныг анхаарах,

Хэрэгт үйл баримтын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Мягмарсүрэн, Э.Нандин-эрдэнэ, Ц.Мягмардорж нарын мэдүүлэг зөрүүтэй тухайлбал *******ийн хэн нь эхэлж цохисон, хутгыг хэн хаанаас авсан, яллагдагч *******, Б.Мөнх-эрдэнэ нараас хэн нь эхэлж маргалдаж *******той зодолдсон талаар дахин тодруулах,

Эдгээр ажиллагааг хийсний дараа яллагдагч *******, *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтийг зөв үйлдэж ирүүлэх нь зүйтэй  гэж  дүгнэж яллагдагч ******* нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ын тус шүүхэд бичсэн  эсэргүүцлийн агуулга:

... Шүүгчийн захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид заасан 1 дэх үндэслэл нь ““хөнгөн” хохирол учруулсан үйлдлийг хэн учруулсныг тогтоогоогүй, хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хэнд ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй” гэсэн үндэслэлийн тухайд.

Хохирогч *******ийн биед учирсан гэмтлийг Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр “...*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэж дүгнэсэн.

Хохирогч нь дээрх дүгнэлт гарснаас хойш компьютер томографын шинжилгээ хийлгэсэн бөгөөд тухайн баримтад үндэслэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр оролцогчид хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж хийлгэсэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр “...Нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчны мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл шинжээч эхний дүгнэлт гаргахдаа гадна биед үүссэн ил харагдах гэмтэл шарханд тулгуурлан дүгнэлт гаргасан бол нэмэлтээр дүгнэлт гаргахдаа эхний шинжилгээ хийлгэснээс хойш нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн эмнэлгийн баримтад үндэслэн нэмэлтээр дүгнэлт гаргасан.

Ингэхдээ нэмэлтээр ирүүлсэн компьютер томографын шинжилгээ хийсэн баримтад авагдсан далд гэмтлүүдийг дүгнэлтэндээ нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд нэмэлт шинжилгээ гэдэг утгаар анхны шинжилгээгээр дүгнэсэн ил гэмтлүүдийг дахин дурдаагүй.

Прокурор дээрх 2 дүгнэлтийг дүгнэхдээ эхний хөнгөн зэргийн гэмтэл нь нэмэлт дүгнэлтээр хүндэвтэр зэрэгт бүхэлдээ хамаарсан байдлаар үнэлж дүгнэн яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтийг үйлдэхдээ бүх гэмтлүүдийг дурдаж, гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж дүгнэсэн нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.2-д заасан “...биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол ...гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох...” гэсэн заалттай нийцэж байна.

Дээрх 2 дүгнэлт бие биенийгээ огт үгүйсгэхгүй бөгөөд ил гэмтлийг дүгнэсний дараа шинээр бий болсон баримтад үндэслэн далд гэмтлийг тусад нь дүгнэж байгаа нэмэлт шинжилгээ болно. Нэмэлт шинжилгээгээр урд нь гаргасан дүгнэлтийг дахин гаргахгүй бөгөөд гагцхүү урд хариулагдаагүй үлдсэн зүйлсийг нэмэлтээр тодруулдаг зарчимтай нийцэж байна.

Гэмтлийг хэн учруулсан үндэслэлийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэгтээ нүүрэн тус газарт нь *******, ******* нар нь аль аль нь цохисон талаар мэдүүлдэг.

Яллагдагч *******, ******* нар нь хохирогч *******ийн биед нэг цаг хугацаанд халдсан, харин яллагдагч ******* нь тодорхой хугацааны дараа дангаараа хохирогч *******ийн биед дахин халдсан болох нь тогтоогддог.

Дээрх яллагдагч *******, ******* нарын үйлдлийн улмаас *******ийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа боловч хэний үйлдлээс аль гэмтэл нь учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь шинжээч эмч, хохирогч, бусад оролцогчийн мэдүүлгээр тус тус тогтоогддог болно. Харин хүндэвтэр, гэмтлийн энэ, хөнгөн гэмтлийн энэ учруулсан гэж ялгах боломжгүй бөгөөд хүндэвтэр гэмтэл учрах үед хөнгөн гэмтлүүд хамт учрах боломжтой ба яллагдагч нарын үйлдлийг ялган тогтоох боломжгүй тул бүх учирсан гэмтлүүдийг хэн аль учруулсан гэж дүгнэсэн болно.

Хэрэв шүүх нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзвэл ямар ажиллагаа явуулж, яаж тогтоох боломжтой бэ гэдгийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж байна.

Нөгөөтээгүүр шүүх хуралдаанаар шинжээчийг оролцуулан дүгнэлтийг тайлбарлуулах, асуулт асууж, хариулт авах байдлаар тодруулах боломжтой, үүний үндсэн дээр шүүгчийн захирамжид зааснаар яллагдагч нарын аль нэгийн үйлдэлд Эргэлзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой юм.

2.Шүүгчийн захирамжид заасан 2 дахь үндэслэл нь “хохирогч ******* нь яллагдагч *******, ******* нарт зодуулсны дараа сэтгэл санаа цочрон давчидсан эсэх талаар СЭМҮТ-ийг шинжээчээр томилж дүгнэлтийг гаргуулах.” гэсэн үндэслэлийн тухайд.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот тогтоолын 1.7-д “Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно.” гэж тайлбарласан.

Хэргийн нөхцөл байдлын тухайд авч үзвэл ******* нь *******, ******* нарт зодуулсны дараа гэртээ харьсан бөгөөд *******ийн утсаар М.Гантулгын эхнэр Э.Нандин-Эрдэнэ ******* руу залгаж *******ийн гэрийн гадаа дуудаж, ******* ирэх үед ******* нь дайрч дахин зодоон болсон байна. *******ийн эхний зодуулсан үйл явдлаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байсныг “сэтгэл санааны гэнэтийн цочролд орж хоромхон зуур сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан” гэж дүгнэхгүй бөгөөд сүүлд болсон зодооныг ******* эхлүүлсэн болох нь нотлогдож байна.

Сүүлд болсон зодооны тухайд ******* нь зодооныг шууд эхлүүлж байгаа нь “хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон” гэж үзэхгүй бөгөөд өөрийнх нь хууль бус үйлдлийн улмаас дээрх зодоон бий болжээ.

3.Шүүгчийн захирамжид заасан 3 дахь үндэслэл нь “Гэрч Б.Мягмарсүрэн, Э.Нандин-Эрдэнэ, Ц.Мягмардорж нарын мэдүүлэг зөрүүтэй. Тухайлбал *******ийг хэн нь эхэлж цохисон, хутгыг хэн хаанаас авсан, яллагдагч *******, ******* нараас хэн нь эхэлж маргалдаж *******той зодолдсон талаар дахин тодруулах нь зүйтэй байна” гэсэн үндэслэлийн тухайд.

Эхэлж ******* өөрөө цохисон болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Мягмардоржийн “...Тэгтэл Гантулгыг алгадаад авсан. ******* уурлаж ийг зөрүүлж нүүрэнд алгадсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р тал/, гэрч Б.Ням-Очирын “...Эхлээд Гантулгын нүүр лүү нь алгадаад авсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215-р тал/, яллагдагч ******* нарын мэдүүлгээр,

-Хутгыг хэн хаанаас авсан болох нь гэрч Ц.Лхамсүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өгсөн “...Тэр хутга бол миний өглөө нь бахитай хамт өгсөн манай гэрийн жижиг хутга мөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42-р тал/, яллагдагч *******ийн өгсөн мэдүүлгээр,

*******, ******* нараас хэн нь эхэлж маргалдаж *******той зодолдсон болох нь гэрч Ц.Мягмардоржийн “...Тэгтэл Гантулгыг алгадаад авсан. ******* уурлаж ийг зөрүүлж нүүрэнд алгадсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р тал/, гэрч Б.Ням-Очирын “...Эхлээд Гантулгын нүүр лүү нь алгадаад авсан... ******* ийг зөрүүлээд заамдаж аваад ийн зүүн талынх нь шанаа руу цохиж аваад тэр хоёр зууралцаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдоод....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215-р тал/, яллагдагч ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад уг нотлох баримтуудыг няцаагаагүй атлаа илт буруу хууль зүйн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн 2022/ШЗ/551 дугаар захирамжид дурдсан ажиллагаануудыг хийхгүй байх талаар дүгнэлт хийх замаар өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ын тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: 

“ ... Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 Хэргийн үйл баримтын тухайд хоёр дахь зодооныг ******* өөрийн зүгээс эхлүүлсэн. М.Гантулгыг машинтай ирэхэд машины урд талын гүпэрийг өшиглөж машинаас гарж ирэхэд түүний өмнөөс дайрч давшилсан байдалтайгаар зодооныг эхлүүлсэн гэх гэрч нарын мэдүүлгээр тодорхой харагдана. Иймд анхан шатны шүүгчийн захирамжид гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна оролцож байна” гэв.

Яллагдагч *******ийн өмгөөлөгч гийн  тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга:

“ .... 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд сэтгэл санаа цочрон давчидсан гэдгийг хэрхэн ойлгох вэ гэдгийг тайлбарласан байдаг. *******ийн нүд нь хавдаж гэмтэлтэй болсон. Цохиж зодуулж байгаа нөхцөл байдалд сэтгэл санааг цочрон давчдуулсан байдлыг үүсгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Үүнийг нарийн мэргэжлийн сэтгэцийн эрүүл мэндийн төвөөр тогтоолгох нь зүйтэй юм. Ингэснээр хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоно гэж харж байна”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор ын   эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

1. ”... *******ийн биед   тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцрал, язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм хүзүүний зулгаралт гэмтлүүд  тогтоогдсон нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэх  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч С.Каделын  *******ийн биед үзлэг хийж гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2******* дүгнэлт / 2 дүгээр  хавтаст  хэргийн 46-47 дугаар тал/

2. “...нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч С.Каделын  эмнэлгийн бичиг баримт болон Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны, эмчилгээний төв  дүрс оношилгооны тасгийн *******ид хийсэн  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг нэмэлтээр  авч      гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот нэмэлт дүгнэлт тус тус хэрэгт авагджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал/ 

Шинжээчийн дээрх дүгнэлтүүдийг харьцуулан судалж  үзэхэд  шинжээч  эмч С.Кадель нь  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар дүгнэлтийг гаргахдаа  *******ийн  биеийг нь үзсэн болон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн толгойн ясны рентген зураг, гэмтлийн эмчийн үзлэг зэргийг тус тус үндэслэн хөнгөн гэмтэл гэж гаргахдаа  дүгнэлтийн 6-д “2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн рентген зурагт тусгасан эмчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй. КТГ шинжилгээгээр баталгаажна” гэж  бичсэнийг анхаарах нь зүйтэй юм.

Харин  шинжээч, эмч нь    2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн эмнэлгийн бичиг  баримтуудтай    Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны, эмчилгээний төв  дүрс оношилгооны тасагт *******ийг үзэж  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн  дүгнэлтийг   хамтатган  дээрх 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09 тоот нэмэлт дүгнэлтийг  гаргажээ./ 1 дүгээр хавтаст хэргийн 138 тал/

Мөн Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны, эмчилгээний төв  дүрс оношилгооны тасагт *******ид  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн  дүгнэлтэд “жич: радиологийн дүгнэлт нь эцсийн онош биш бөгөөд эмчлэгч эмч нь бодит үзлэг болон бусад шинжилгээтэй харьцуулан эцсийн оношийг тавина” гэжээ.

Дээрх байдлаас  үзэхэд анхан шатны шүүх “... *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчний муруйлт гэмтэл нь “хүндэвтэр” зэрэгт хамаарна гэж ойлгогдохоор байгаа бөгөөд бусад гэмтэл буюу “тархи доргилт,зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгэмний цус хуралт, доод уруулын няцрал, шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм хүзүүний зулгаралт” гэмтлүүд нь гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэж ойлгогдохоор байна....” гэж дүгнэсэн нь зөв  байна.

Харин  аринХ “...дээрх 2 дүгнэлтийг дүгнэхдээ эхний хөнгөн зэргийн гэмтэл нь нэмэлт дүгнэлтээр хүндэвтэр зэрэгт бүхэлдээ хамаарсан байдлаар үнэлж дүгнэн яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд яллах дүгнэлтийг үйлдэхдээ бүх гэмтлүүдийг дурдаж, гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж дүгнэсэн нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.2-д заасан “...биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол ...гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох  гэсэн заалттай нийцэж байна..., ...дээрх 2 дүгнэлт бие биенийгээ огт үгүйсгэхгүй бөгөөд ил гэмтлийг дүгнэсний дараа шинээр бий болсон баримтад үндэслэн далд гэмтлийг тусад нь дүгнэж байгаа нэмэлт шинжилгээ болно. Нэмэлт шинжилгээгээр урд нь гаргасан дүгнэлтийг дахин гаргахгүй бөгөөд гагцхүү урд хариулагдаагүй үлдсэн зүйлсийг нэмэлтээр тодруулдаг...” гэх Прокурорын  эсэргүүцлийн үндэслэл  нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  19, 20 дугаар зүйлүүдтэй нийцэхгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 1-т “ шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж,

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасны дагуу үзэхэд:

Шинжээч эмч дээрх   хөнгөн гэмтэл гэж гаргах үедээ  Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны, эмчилгээний төв  дүрс оношилгооны тасагт   2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр толгойн тодосгогчгүй компьютерт томографи шинжилгээг мэдэх боломжгүй бөгөөд  компьютерт томографи шинжилгээнд үндэслэн хүндэвтэр гэмтэл гэж   гаргасан 09 тоот дүгнэлтийг нэмэлт дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар дүгнэлтийг гаргахдаа  дүгнэлтийн 6-д “2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн рентген зурагт тусгасан эмчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй.КТГ шинжилгээгээр баталгаажна” гэж,.    Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны, эмчилгээний төв  дүрс оношилгооны тасагт *******ид  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн  дүгнэлтэд “жич: радиологийн дүгнэлт нь эцсийн онош биш бөгөөд эмчлэгч эмч нь бодит үзлэг болон бусад шинжилгээтэй харьцуулан эцсийн оношийг тавина” гэж тус тус зааснаас харахад анхны гаргасан хөнгөн гэмтэл нь КТГ шинжилгээгээр баталгаажаагүй харин  хүндэвтэр гэмтэл гэж  өөрчлөгдсөн байхад нэмэлт шинжилгээ гэж үзэхгүй, дахин шинжилгээг   өөр шинжээчээр хийлгэх байжээ.

Мөн анхан шатны шүүх “... Прокуророос яллагдагч *******, Б.Мөнх-эрдэнэ нарт зөвхөн хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд харин *******ийн эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан үйлдлийг хэн учруулсныг тогтоогоогүй, хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хэн ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй. *******ийн эрүүл мэндэд хэн нь хөнгөн хохирол, хэн нь хүндэвтэр хохирол учруулсан эсхүл 2-уулаа хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсныг нарийн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хөнгөн” хохирлыг хэн учруулж хэн яллагдагч талаар яллах дүгнэлтэд бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-д заасан “учруулсан хохирол, “Яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна...” гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй, дээрх дүгнэлтүүдтэй холбоотойгоор эргэлзээтэй байдлыг бий болгосон  болохыг  харуулж байна.

Мөн  түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бусад асуудлуудыг   нэг мөр  мөрдөн шалгах  ажиллагаа  хийх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн тогтож  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/551 дүгээр  захирамжийг  хэвээр үлдээж, Прокурорын  бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ