Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/954

 

Д.Б, С.Ч, Г.Б,

С.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Н.Батбаатар,

шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б, С.Ч, Г.Б, С.О нарт холбогдох 2015 2502 2056 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....  настай, э....., дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл ......, ......., .....ийн хамт ..... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... дугаар байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

2. .................., 19..... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, э......, ........ боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....., ......., .......ийн хамт .......... дүүргийн .... дугаар хороо, ...... дүгээр байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

3. ........., 19.... оны .... дүгээр сарын .......-ны өдөр ..... аймагт төрсөн, ..... настай, э......., ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл ......, ........ийн хамт ....... дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

4. ..................., 19.... оны .... дугаар сарын .....-ны өдөр ...... аймагт төрсөн, ..... настай, э......, ........ боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл ......, ......ийн хамт ........... дүүргийн ........ дугаар хороо, ......... дүгээр хороолол, ........ дугаар байрны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

Д.Б нь ганцаараа:

2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Х.Хулганбаатараас “өмнөх зээлийн үлдэгдлээ барагдуулж, замын ажил олж өгье” гэж хуурч, мэхлэн 50.000.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 15-наас 27-ны өдрийн хооронд хохирогч Л.Ганхуягаас “Шинэ Эрин” дунд сургуульд “2 хүүхдийг нь оруулж өгнө, хандивын анги байдаг, тэр ангид нь орохын тулд сургуулийн засварт 20 сая төгрөгийн хандив өгч оруулах хэрэгтэй” хэмээн хуурч, өөрийн нөхөр Гансүхийн “Хаан” банкны 5030309721 тоот дансаар болон бэлнээр нийт 10.200.000 төгрөгийг,

2011 оны 7 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Х.Даваасүрэнг “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Голден парк” хорооллын ойролцоох нотариат дотор 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелийн ойролцоох нотариат дотор 1.500.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Баянцээл” төвийн орчим машин дотор 500.000 төгрөгийг, нийт 3.000.000 төгрөгийг,

2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны хажууд машин дотор хохирогч М.Одончимэг, А.Бат-Эрдэнэ нараас “барилгын тендер авч өгнө” хэмээн хуурч, 70.000.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интер ном” дэлгүүрийн 301 тоотод байрлах “Хар арслан” ХХК-ийн ажлын байранд хохирогч С.Ганболдоос “тендерт оролцох материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч, 20.000.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхманлайгаас “барилга хот байгуулалтын яамнаас зарлагдаж байгаа тендерийг авч өгнө” хэмээн хуурч, 25.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөгийг буюу нийт 30.000.000 төгрөгийг,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчимд машин дотор хохирогч Д.Бат-Эрдэнээс “барилга буулгалтын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 30.000.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 4-нөөс 26-ны өдрийн хооронд “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж О.Энх-Амгаланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 99.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.О, Г.Б, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.Чтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью лайф” компанийн байранд хохирогч М.Жаргалсайханаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг,

2014 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхмандахаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Чгийн “Хаан” банкны 5026590731 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 342.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Ч нь С.О, Г.Б, Д.Б нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөгийг,

С.Ч нь Д.Бтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью лайф” компанийн байранд хохирогч М.Жаргалсайханаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг,

2014    оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхмандахаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Чгийн “Хаан” банкны 5026590731 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.О нь Д.Б, Г.Б, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөг авч залилсан,

 

Г.Б нь Д.Б, С.О, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б, С.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Г.Б, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Х.Хулганбаатарыг залилж 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч ..........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ганцаараа болон бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч .......................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч .................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Бг 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Чг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б, С.О нарыг тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч С.Ч, Г.Б, С.О нарт оногдуулсан торгох ялыг тус бүрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ч, Г.Б, С.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б энэ хэрэгт 14 хоног, шүүгдэгч С.О 30 хоног цагдан хоригдсон бөгөөд тэдний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Д.Бгийн эдлэх торгуулийн ялаас 210.000 төгрөгийг, С.Оийн эдлэх торгуулийн ялаас 450.000 төгрөгийг тус тус хасч,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Ч нарт оногдуулсан торгох ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу Д.Б нь хохирогч Л.Ганхуягийн 10.200.000 төгрөг, Х.Даваасүрэнгийн 2.820.000 төгрөг, А.Бат-Эрдэнийн 40.000.000 төгрөг, С.Ганболдын 20.000.000 төгрөг, Д.Энхманлайн 30.000.000 төгрөг, Д.Бат-Эрдэнийн 30.000.000 төгрөг, М.Жаргалсайханы 5.000.000 төгрөг, Н.Энхмандахын 5.000.000 төгрөг, О.Энх-Амгалангийн 49.000.000 төгрөг буюу нийт 192.020.000 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, шүүгдэгч С.Ч нь хохирогч М.Жаргалсайханы 5.000.000 төгрөгийн бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирлыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус нөхөн төлөх үүрэг  хүлээлгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ч нар шүүхээс тодорхой хугацаа зааж хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж,

шүүгдэгч С.Ч, Г.Б нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгаас нийт 192.020.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Ганхуягт 10.200.000 төгрөг, Х.Даваасүрэнд 2.820.000 төгрөг, А.Бат-Эрдэнэд 40.000.000 төгрөг, С.Ганболдод 20.000.000 төгрөг, Д.Энхманлайд 30.000.000 төгрөг, Д.Бат-Эрдэнэд 30.000.000 төгрөг, М.Жаргалсайханд 5.000.000 төгрөг /С.Чтай хувь тэнцүүлж/, Н.Энхмандахад 5.000.000 төгрөг /С.Чтай хувь тэнцүүлж/, О.Энх-Амгаланд 49.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Чгаас 5.000.000 төгрөгийг гаруулж хохирогч М.Жаргалсайханд /Д.Бтай хувь тэнцүүлж/ тус тус олгож,

шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Одончимэг, Б.Чулуунзоригт нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Ч, Г.Б, С.О нар хохирогч Б.Чулуунзоригтод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч С.Чгаас хохиролд нөхөн төлсөн 5.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаарын данснаас гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Энхмандахад олгож, хохирогч Х.Хулганбаатарын 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Ч, Г.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний өмгөөлүүлэгч С.Ч нь “Монгол Элс” ХХК-ийн захирал Б.Чулуунзоригтод их хэмжээний хохирол учруулаагүй, Д.Б, С.О Г.Б нартай санаатай нэгдэж үйлдсэн гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй байна. Миний өмгөөлүүлэгч С.Ч нь “Монгол Элс” ХХК-ийн захирал Б.Чулуунзоригтыг хуурч залилан мэхэлсэн хууль бус үйлдэл эс үйлдэхүй нотлогдоогүй. Хавтаст хэрэгт хохирогч гэх Б.Чулуунзоригтын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр /хх 114/, мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн мэдүүлэгт /хх 171-173/ С.Чг хуурч, залилан мэхэлсэн болон хохирол учруулсан талаар ямар ч мэдүүлэг байхгүй, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй.

“Монгол Элс” ХХК-ийн захирал Б.Чулуунзоригт нь “...Б.Ганчимэг тендерийн зуучлалын урьдчилгаа мөнгө гээд 60.000.000 төгрөг нэхсэн, 1.200.000.000 төгрөгийн тендерийн ажил гэж хэлсэн. Тэгээд манай компани өөрийнхөө материалыг бүрдүүлж өгөөд 60.000.000 төгрөгийг бэлнээр нь Б.Ганчимэгт өгсөн. Б.Ганчимэгт “урьд чи бид хоёр асуудал ярьж байгаад надаас болоод ажил бүтээгүй, одоо чамд мөнгийг чинь итгээд өглөө” гэж хэлээд 60.000.000 төгрөгийг өөрт нь өгөөд гарын үсэг зуруулаад авсан. 7 хоног хойшлуулж байж мөнгийг нь өгсөн. Би 40.000.000 төгрөгтэй болчихоод энийг нь эхлээд авчих гэхэд үгүй гэж хэлээд аваагүй. Тэгснээ 7 хоногийн дараа надруу яриад мөнгөө нэхэхээр нь 60.000.000 төгрөгийг нь гүйцээгээд өгсөн. Тэгэж ярьсаар байгаад 4, 5 сар өнгөрчихсөн учраас буцаагаад мөнгөө авмаар байна гэж ярьсан. Тэгээд Ганчимэгтэй ярьсаар байж буцаагаад 27.000.000 төгрөг арай гэж авсан.” гэж мэдүүлсэн. /2хх 171-172/

С.Ч нь хохирогч “Монгол Элс” ХХК-ийн захирал Б.Чулуунзоригтод тендерийн ажил авч өгнө гэж амлаагүй, зуучлан дамжуулаагүй, 60.000.000 төгрөгийг хүлээж аваагүй. Тухайн үйлдлийн үед биечлэн уулзаж итгэл үнэмшил төрүүлэх, хууран мэхлэх хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болон гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт Б.Ганчимэгийн сэжигтнээр өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Одбилэг бид хоёр Чулуунзоригт, Азжаргалбаярт гэдэг хүмүүстэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар сургуулийн урд талын оффис дээр нь очиж уулзалдсан. Тэгээд 60.000.000 төгрөгийг Одбилэг бэлнээр аваад машиндаа суугаад явсан. Тэгээд л хэд хоногийн дараа мөнгөө нэхээд байхаар нь би Одбилэгт “та аргална гэж ярихаа боль, мөнгийг нь буцааж өг” гэж хэлсэн. Тэгсэн чинь 20.000.000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн байсан. Дараа нь 6.500.000 төгрөгийг нөгөө компанийн дансруу шилжүүлсэн байсан.” гэж мэдүүлсэн. /2хх 147/

С.Оийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Б.Ганчимэг “Монгол Элс” компанийн захирал Чулуунзоригттой холбож өгсөн. ...Тэгтэл Чулуунзоригт, Ганчимэг 2 намайг Чулуунзоригтын оффис дээр дуудсан. Намайг очих үед мөнгийг Ганчимэгт бэлнээр тоолж өгсөн.” гэж мэдүүлсэн. /2хх 149/

С.Ч нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна. Миний өмгөөлүүлэгч С.Ч нь “Монгол элс” ХХК-ийн захирал Б.Чулуунзоригтыг хуурч, залилан мэхлэх субьектив санаа зорилго агуулаагүй ба хохирогч Б.Чулуунзоригтоос 60.000.000 төгрөгийг хүлээж аваагүй. Гуравдагч этгээд болох Д.Бгаас 19.000.000 төгрөгийг авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна.

Гэтэл улсын яллагчаар оролцож байгаа прокурор Л.Мөнхзаяа зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. /хх 115/ Б.Ганчимэгт холбогдох үйлдлийг хохирогч Б.Чулуунзоригтоос баримт үйлдэн 60.000.000 төгрөгийг хүлээж авсан болохыг өөрөө болон хохирогч Б.Чулуунзоригт мэдүүлсэн байна. Тэгээд ч хавтаст хэрэгт Б.Ганчимэг төлбөрт газар эзэмших эрхийг шилжүүлэн төлбөр төлөгдөж дууссан болон эрүүгийн хэргийн шүүхэд ямар нэг нэхэмжлэх хохирол төлбөргүй болно гэсэн тодорхойлолт 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр /хх 95/, Б.Ганчимэгт гомдол саналгүй гэх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн баримт /хх 96/ байна.

Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 20 хороо, Шар хоолойн аман дахь газраа шилжүүлэн өр төлбөрийг барагдуулж дуусгасан байхад анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна.

С.Ч нь Д.Бгаас хүлээн авсан 19.000.000 төгрөг нь Д.Бгаас авах авлагад тооцож авсан. Хохирогч гэх Б.Чулуунзоригтод төлөх төлбөр байхгүй. Гэтэл хэргийн гол этгээд болох Б.Ганчимэгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байж миний өмгөөлүүлэгч С.Чг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч Б.Чулуунзоригт нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. С.Чг хохирогч Б.Чулуунзоригтыг хуурч, залилан мэхэлсэн болох нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож, торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Зургаадугаар хавтаст хэргийн 1 дүгээр талд эрүүгийн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, ахмад Д.Гарьд зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сүхбаатар дүүргийн прокурорт хүргүүлж байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2. С.Ч нь Д.Бтай бүлэглэн хохирогч Д.Энхмандахаас “тендер авч өгнө” хэмээн залилж, 10.000.000 төгрөг аваагүй. Тодруулбал, С.Ч нь Д.Энхмандахыг танихгүй, түүнтэй ямар нэгэн ажил хэрэг ярьж байгаагүй, түүнд ажил олж өгнө гэсэн яриа хэлэлцээ Д.Энхмандах, С.Ч нарын хооронд болоогүй. Д.Б банкны картгүй явж байсан учир хамт явж байсан С.Чгийн дансаар 4.500.000 төгрөгийг авсанаас Д.Б нь С.Чд 1.000.000 төгрөг л өгсөн. С.Ч нь энэ авсан мөнгөө буцаагаад төлсөн ба энэ Д.Энхмандахаас авсан гэгдэх 10.000.000 төгрөгтэй холбоотой өглөг байхгүй.

3. С.Ч Д.Бтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр М.Жаргалсайханд “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөг авч залилсан гэх хэргийн тухайд: С.Ч нь М.Жаргалсайхан нарын хооронд тендер авч өгөх, шагналд нь үнэ хөлс авах талаар ямар нэг яриа хэлэлцээ болоогүй, М.Жаргалсайханаас С.Ч мөнгө төгрөг авсан, өгсөн ямар нэг асуудал байхгүй, М.Жаргалсайхан нь Д.Бгаар дамжуулан Ардчилсан намд хандив өгсөн гэдэг ба энэ мөнгө яасан ийсэн талаар С.Ч сонирхоо ч үгүй, сонирхох шаардлага ч байгаагүй. Учир нь, С.Ч М.Жаргалсайхантай уулзаж байгаагүй, ажил хэргийн яриа хийгээгүй, түүнчлэн яригдаад буй 10.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөг С.Ч аваагүй. Харин Д.Б С.Ч руу утсаар залгаад “наана чинь М.Жаргалсайхан гээд нэг хүн явж байгаа, чи намын хандивын хуралд дагуулаад аваад орчих” гэсний дагуу хуралд оруулж өгөөд л салсан. Үндсэндээ С.Ч М.Жаргалсайхан нарын хооронд зөвхөн хуралд оруулж өгөөд л салсан ийм л асуудал байдаг.

Миний өмгөөлүүлэгч С.Чгийн үйлдсэн гэм буруутай гэх үйлдлийг шүүх нотолж, тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсонгүй. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул С.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс тодорхой харагдана.

С.Чгийн үйлдэл оролцоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул С.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь үндэслэлгүй, үйлдсэн үйлдэлд гэм буруугийн хэмжээг зөв тохируулан хзрэглээгүй, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байхад торгох ял оноосон нь хуульд үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5-д “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Чд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бгаас “Жаргалсайхан гэх хүнийг хандивын хүлээн авалтандаа аваад орчих” гэхээр нь оруулсан. Өөр байдлаар би Жаргалсайхантай холбоо тогтоогоогүй. Тэгтэл 4-5 хоногийн дараа Жаргалсайханаас “би танай намд хандив өгсөн” гэж хэлсэн. Надад тэр мөнгийг өгөөгүй. Би Энхмандахад 5.000.000 төгрөгийг өгсөн.” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жаргалсайханаас 10 сая төгрөгийг Д.Б авсан байдаг. Жаргалсайхантай холбоотой үйлдэл дээр Д.Бгийн хувьд маргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан Г.Б, Д.Б нартай холбоотой Чулуунзоригтыг залилсан гэх үйлдэл дээр гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Б, С.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусадтай бүлэглэж, хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эзэмшил, өмчлөлийн зүйлийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй. Чулуунзоригт гэх хүнтэй Г.Б, С.Ч, С.О нар нэг ч удаа уулзаж байгаагүй. Гэтэл хэргийн гол хүн болох Б.Ганчимэг гэх хүн “Монгол элс” компанийн захирал Чулуунзоригтыг таньдаг байсан. Ингээд Чулуунзоригтоос 60 сая төгрөгийг Б.Ганчимэг гэх хүн авсан. Тендерийн асуудлыг бүтээж өгнө гэсэн нь Б.Ганчимэг байдаг. Тендер шалгаруулалтад “Монгол элс” компани оролцоод тэнцээгүй байсан. Б.Ганчимэг нь С.От мөнгийг өгөөд явуулсан байдаг. Тэр мөнгөнөөс нь Г.Б 10 сая төгрөгийг авч хэрэглэсэн. Г.Б Чулуунзоригтод 10 сая төгрөгийг нь буцаагаад өгсөн. Хавтас хэргийн 115 дугаар хуудсанд прокурор Я.Мөнхзаяа нь Б.Ганчимэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан байдаг. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь төлбөрийг төлсөн гэдэг. Хэрвээ Чулуунзоригттой холбоотой үйлдэлд Г.Б, С.Ч нарыг буруутгаж байгаа бол Б.Ганчимэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохгүй байх байсан. Чулуунзоригт нь Г.Б, С.Ч нартай уулзаж байсан талаар мэдүүлдэггүй. Бүлэглэж оролцсон уу, зориудаар зохиомол байдал бий болгосон уу, нуун далдалсан уу гэдэг асуудал дээр Г.Б, С.Ч нарын үйлдэл холбогдол байхгүй байдаг. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд “цагаатгаж өгнө үү” гэх өмгөөлөгч Н.Батбаатараас гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Батзоригтын саналыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Д.Б нь ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 15-наас 27-ны өдрийн хооронд хохирогч Л.Ганхуягаас “Шинэ Эрин” дунд сургуульд “2 хүүхдийг нь оруулж өгнө, хандивын анги байдаг, тэр ангид нь орохын тулд сургуулийн засварт 20 сая төгрөгийн хандив өгч оруулах хэрэгтэй” хэмээн хуурч, өөрийн нөхөр Гансүхийн “Хаан” банкны 5030309721 тоот дансаар болон бэлнээр нийт 10.200.000 төгрөгийг,

2011 оны 7 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Х.Даваасүрэнг “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Голден парк” хорооллын ойролцоох нотариат дотор 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелийн ойролцоох нотариат дотор 1.500.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Баянцээл” төвийн орчим машин дотор 500.000 төгрөгийг, нийт 3.000.000 төгрөгийг,

2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны хажууд машин дотор хохирогч М.Одончимэг, А.Бат-Эрдэнэ нараас “барилгын тендер авч өгнө” хэмээн хуурч, 70.000.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интер ном” дэлгүүрийн 301 тоотод байрлах “Хар арслан” ХХК-ийн ажлын байранд хохирогч С.Ганболдоос “тендерт оролцох материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч, 20.000.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхманлайгаас “барилга хот байгуулалтын яамнаас зарлагдаж байгаа тендерийг авч өгнө” хэмээн хуурч, 25.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөгийг буюу нийт 30.000.000 төгрөгийг,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчимд машин дотор хохирогч Д.Бат-Эрдэнээс “барилга буулгалтын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 30.000.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 4-нөөс 26-ны өдрийн хооронд “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж О.Энх-Амгаланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 99.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.О, Г.Б, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.Чтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью лайф” компанийн байранд хохирогч М.Жаргалсайханаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг,

2014 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхмандахаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Чгийн “Хаан” банкны 5026590731 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 292.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Ч нь С.О, Г.Б, Д.Б нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөгийг,

С.Ч нь Д.Бтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью лайф” компанийн байранд хохирогч М.Жаргалсайханаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг,

2014    оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхмандахаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч, Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Чгийн “Хаан” банкны 5026590731 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.О нь Д.Б, Г.Б, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөг авч залилсан,

Г.Б нь Д.Б, С.О, С.Ч нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол элс” ХХК-ийн байранд хохирогч Б.Чулуунзоригтоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, мэхлэн 60.000.000 төгрөг авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.Ганхуяг /1хх-ийн 21-22, 7хх-ийн 74/, гэрч Э.Баасандорж /1хх-ийн 25-26/, гэрч Ч.Ууганбаатар /1хх-ийн 53-54/, хохирогч Б.Бямбасүрэн /1хх-ийн 121, 126-127/, хохирогч А.Бат-Эрдэнэ /1хх-ийн 124-125, 7хх-ийн 77/, гэрч Б.Батчулуун /1хх-ийн 128-130/, гэрч Ж.Дашлхам /1хх-ийн 131-132/, хохирогч С.Ганболд /2хх-ийн 27-31, 6хх-ийн 111, 7хх-ийн 76/, хохирогч Д.Энхманлай /2хх-ийн 57-58, 7хх-ийн 73/, гэрч С.Далхсүрэн /2хх-ийн 59-60/, гэрч Г.Нарангэрэл /2хх-ийн 62/, гэрч А.Урансайхан /2хх-ийн 63/, хохирогч Б.Чулуунзоригт /2хх-ийн 171-172/, хохирогч Д.Бат-Эрдэнэ /2хх-ийн 238-239, 3хх-ийн 13-15, 6хх-ийн 109-110/, гэрч Д.Батбаяр /2хх-ийн 240-241/, гэрч Г.Баярсайхан /2хх-ийн 242-244/, хохирогч Б.Батцэнгэл /3хх-ийн 46-47/, гэрч М.Жаргалсайхан /3хх-ийн 49-50/, гэрч Ц.Алтансүх /3хх-ийн 51/, гэрч Ц.Ганчимэг /3хх-ийн 52-53/, гэрч Э.Батбаяр /3хх-ийн 54/, хохирогч Н.Энхмандах /3хх-ийн 223-224/, хохирогч Б.Ган-Эрдэнэ /2хх-ийн 32-33, 4хх-ийн 4-5, 9, 6хх-ийн 75/, хохирогч Х.Даваасүрэн /4хх-ийн 60/, хохирогч М.Одончимэг /4хх-ийн 64-65, 7хх-ийн 72/, гэрч Д.Болормаа /4хх-ийн 67-68/, гэрч Ю.Идэрцогт /4хх-ийн 69-70/, гэрч Т.Төгсбат /4хх-ийн 71-72/, гэрч Р.Батжаргал /4хх-ийн 73/, гэрч Э.Доржрагчаа /4хх-ийн 75-76/, хохирогч О.Энх-Амгалан /6хх-ийн 180-181, 182-185/, гэрч Ц.Ганзориг /5хх-ийн 187-188/, гэрч Э.Доржготов /5хх-ийн 189-190/, гэрч Б.Ганзориг /5хх-ийн 193-194/ нарын мэдүүлгүүд, С.Ганболдын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 17-18/, Д.Б болон Б.Бямбасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээ /1хх-ийн 174/, Д.Бат-Эрдэнэ болон Д.Б нарын байгуулсан зээлийн гэрээ /3хх-ийн 8/, Д.Б болон Х.Даваасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээ /4хх-ийн 61-62/, “Жимобайл” ХХК-ийн албан бичиг, хавсралтууд /4хх-ийн 119-125/, “Юнител” ХХК-ийн албан бичиг, хавсралт /4хх-ийн 129-147/, гэрч Ю.Идэрцогт, Т.Төгсбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7хх-ийн 78/, Б.Гансүхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65, 4хх-ийн 206-207, 208-211/, Б.Гансүхийн дансны хуулга /3хх-ийн 159-161/, Л.Ганхуягийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 10-11/, О.Энх-Амгалангийн дансны хуулга /5хх-ийн 205-209/, Д.Б болон О.Энх-Амгалан нарын байгуулсан зээлийн гэрээ /5хх-ийн 215-217/, Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 100-103, 2хх-ийн 4-5, 189-190, 4хх-ийн 222-235, 5хх-ийн 198-200/, Д.Бгийн дансны хуулга /1хх-ийн 163, 165-166, 2хх-ийн 249-250, 3хх-ийн 156, 165-167, 6хх-ийн 5-6/, С.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 156, 157-158, 5хх-ийн 22-23, 26-27/, С.Оийн дансны хуулга /5хх-ийн 85, 164-165/, С.Чгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 3-4, 5-6/, С.Чгийн дансны хуулга /3хх-ийн 141-145, 168-193, 5хх-ийн 83-84, 132-153/, Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 13-14/, Г.Бийн дансны хуулга /5хх-ийн 154-163, 170-174/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Д.Бг “ганцаараа болон бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч С.Ч, Г.Б, С.О нарыг “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Д.Бгийн ганцаараа болон бусадтай бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад нийт 292.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Чгийн бусадтай бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад нийт 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.О, Г.Б нарын бусадтай бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад нийт 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б, С.Ч, Г.Б, С.О нарын үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар үйл ажиллагаа явуулдаггүй мөртлөө боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ойлгуулан хохирогч нарыг төөрөгдүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бг 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Чг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б, С.О нарыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатар “...С.Чд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч Б.Батцэнгэлийн “...2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай захирал Жаргалсайхантай зүс таних С.Ч гэх хүн Д.Б гэдэг эмэгтэйг дагуулан ирж уулзсан. Уулзахдаа “танай компанид замын ажил авч өгнө, ингэхийн тулд Ардчилсан холбооны дансанд 10.000.000 төгрөгийн хандив байрлуулсан байх ёстой, ерөнхийдөө бол би зээлж байгаа юм, тендер авахын тулд дансанд 10.000.000 төгрөг байршуулсан байх ёстой” гэж ярьсан байсан. ...Тухайн үед захирал Д.Бд “чи өөрөө тэр дансандаа тушаачих” гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш дахин залгахаар Д.Б нь утсаа авахгүй байхаар нь С.Ч руу залгахаар удахгүй ажил чинь бүтэж байгаа гэсэн мөнгө төгрөгийг чинь өгөх байх гэж хэлсэн байсан. ...” /3хх-ийн 46-47/,

гэрч М.Жаргалсайханы “...Би 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 хороонд байрлах компанийн байран дээрээ Д.Бд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өглөө С.Ч над руу залгаад “өнөөдөр ерөнхий сайдтай уулзана, “Туушин” зочид буудалд уулзалт хийнэ, тэнд ирээрэй, ирэхээсээ өмнө урьдчилгаа 10.000.000 төгрөгийг өгсөн байх ёстой шүү” гэж хэлсэн. С.Ч ярьснаас хойш манай ажил дээр Д.Б ирэхээр нь өөрөөр нь бичиг хийлгээд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Д.Б нь надад бичиж өгөхдөө “Ардчилсан намын хандивт 10.000.000 төгрөг өглөө” гээд бичихээр нь би “хандив өгөөгүй, ажил авч өгнө урьдчилгаа гэсэн биз дээ” гэхэд тэгвэл “зээлж авч байна гэж бичлээ” гээд “2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа” гэж бичиж өгсөн. ...Д.Б надад “хөдөө орон нутагт авто замын ажил авч өгнө” гэж хэлсэн. С.Ч надад “ажлын урьдчилгаа болгож 10.000.000 төгрөгийг Д.Бд өгөөрэй” гэж хэлсэн учраас л би мөнгө өгсөн. ...” /3хх-ийн 49-50/,

хохирогч Н.Энхмандахын “...Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажууд өөрсдийгөө Д.Б, С.Ч гэх 2 хүнтэй уулзсан. Тэр 2 миний компанийн бичиг баримтыг үзээд “болох юм байна, зуучлалын хөлс нь үнийн дүнгийн 10 хувь болно, материал бүрдүүлэхэд эхлээд 5 хувь буюу 10.000.000 төгрөгийг авна, үлдсэн 5 хувийг тендер шалгараад гэрээгээ хийхдээ авна” гэж ярихаар нь зөвшөөрөөд 2014 оны 11 дүгээр сард би зуучлалын хөлс 10.000.000 төгрөгөөс Д.Бд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд 7а байрны гадаа Энхтайванаар дамжуулан 5.500.000 төгрөг өгсөн ба С.Чгийн ХААН банкны дансанд өөрийнхөө ХААН банкны данснаас интернэт банкаар шилжүүлэн өгсөн. Тэгээд тендерийн шалгаруулалт 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болох байсан тул наана нь бичиг баримтаа бүрдүүлээд худалдан авах ажлын албанд өгсөн. Тэгээд тендерийн шалгаруулалт 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр болоход өөр компани шалгарсан байсан. Ингээд би Д.Бтай холбогдоод “тендерт өөр компани шалгарлаа, мөнгөө авъя” гэхэд “өөр тендерт орох юм уу” гэхээр нь “би хүнээс мөнгө зээлчихсэн байгаа мөнгөө авна” гэхэд “санаа зоволтгүй мөнгийг чинь хүүтэй нь өгнө” гэж хэлээд цагаан cap өнгөрөөгөөд 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс холбоо ч барихгүй утсаа унтраагаад алга болчихсон. Тэгэхээр нь би С.Ч гэх хүнтэй нь уулзахад “ах нь Д.Бг олж өгнө, мөнгийг чинь өгүүлнэ” гэж хэлээд яваад байсан. ...” /3хх-ийн 223-224/,

хохирогч Б.Чулуунзоригтын “...Тэгээд манай компани өөрийнхөө материалыг бүрдүүлж өгөөд 60.000.000 төгрөгийг нь бэлнээр нь Ганчимэгт өгсөн. Ганчимэгт “урьд нь чи бид хоёр асуудал ярьж байгаад надаас болоод ажил бүтээгүй, одоо чамд мөнгийг чинь итгээд өглөө” гэж хэлээд 60.000.000 төгрөгийг өөрт нь өгөөд гарын үсэг зуруулаад авсан. ...” /2хх-ийн 171-172/,

С.Оийн яллагдагчаар өгсөн “...2014 оны 08 дугаар сард Бат-Энх надад “тендерийн ажил байна, компани байвал олж өгөөч” гэж хүссэн. Тэгэхээр нь би Ганчимэгт “тендер авч өгөх ажил байна, тендер авчих компани байна уу” гэж хэлсэн чинь Ганчимэг “Монгол элс” компанийн захирал Чулуунзоригттой холбож өгсөн. Тэгээд би Чулуунзоригт захиралтай “Алтай” дэлгүүрийн урд талд Г.Б, Д.Б, С.Ч нарын хамтаар компанийн захиралтай уулзалдсан. Тэгээд компанийн материалаа бүрдүүлж ир гэж хэлсэн. Тэгээд материалаа бүрдүүлээд өгсөн чинь одоо яаралтай 60.000.000 төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Намайг очих үед мөнгийг Ганчимэгт бэлнээр тоолж өгсөн. Мөнгийг нь аваад гадаа гараад Ганчимэг бүх мөнгийг надад өгсөн. Тэр мөнгийг аваад ...Г.Бийн байрны гадаа очоод Г.Бийг дуудсан чинь С.Чг дуудсан гэж хэлсэн. Тэгээд С.Ч машинтайгаа ирсэн. Тэгээд “40.000.000 төгрөгийг нь өгчихье, 20.000.000 төгрөгийг нь хоёулаа хуваагаад авчихъя” гэсэн. Тэгээд 40.000.000 төгрөгийг С.Чд өгсөн. Тэгтэл “Монгол Элс” ХХК-аас над руу залгаад мөнгөө авмаар байна, манайх тендерт шалгараагүй байна гээд ярьж эхэлсэн. Тэгэхээр нь Г.Б бид хоёр 20.000.000 төгрөгөө аваачиж өгсөн. ...” /5хх-ийн 22-23/,

Г.Бийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2014 оны 8 дугаар сарын дундуур өөрийн хамаатан Д.Бтай утсаар ярьсан. Тухайн үед Д.Б нь “тендерийн ажил хүмүүст авч өгч байгаа” талаар сураг сонссон байсан ба С.О над руу яриад “тендер аваад өгчих хүн байна уу, компани байна” гэхээр нь ярьсан. Тэгээд би Д.Б, С.О 2-ыг хооронд нь танилцуулсан. С.Оийг “Монгол Элс” ХХК-ийн захиралтай хамт Д.Б, С.Ч нарын хамтаар уулзалдсан. Би өөрөө тэд нарыг уулзуулж өгчхөөд салаад явсан. Юу ярьсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд л Д.Б “Монгол Элс” ХХК-ийн захиралтай тохиролцсон юм шиг байна. Нөгөө компанийн хүмүүс нь бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Хэд хоногийн дараа урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн учраас би С.От урьдчилгаа 60.000.000 төгрөг өг гэж хэлсэн. С.О надад хэд хоногийн дараа 60.000.000 төгрөг авчирч өгсөн, тэр мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг С.Оийн хамтаар тэнцүү хувааж авсан. Харин 40.000.000 төгрөгийг С.Чд өгсөн. Тэгээд 2.000.000 төгрөгийг нь С.Чгаас “мөнгө хэрэгтэй байна” гээд гуйгаад авчихсан. ...С.Ч 7.000.000 төгрөгийг над руу өгснийг нь би Ганчимэгийн данс руу хийгээд Ганчимэг цааш нь өгсөн. ...” /2хх-ийн 151, 5хх-ийн 13-14/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Чгийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоо хөдөлбөргүй тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ        

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ