Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00490

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00490

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* давхар, ************** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 4 дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******8*******,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******8*******,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* капитал ББСБ ХХК нь ******* ай 2023 оны 11 дугаар сарын 2*******-ны өдөр 2023112*******-19*******2******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, *******,9 хувийн хүүтэй z0000*******294******* тоот зээл, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай, *******,9 хувийн хүүтэй z0000*******44*******1тоот зээл, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, *******,9 хувийн хүүтэй z0000*******49*******7 тоот зээлүүдийг тус тус Хаан банк дахь *******04301*******3************** тоот дансанд зээлдэгч О. нь шилжүүлэн авсан. Хариуцагч О. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт үндсэн зээл 400,000 төгрөг, нийт хүү 181,470 төгрөг, шимтгэл 4,000 нийт *******8*******,470 төгрөг болсон тул *******8*******,470 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******8*******,470 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч О. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******8*******,470 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагаагчин овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******8*******,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,21******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,108 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9,108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ