Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0224/З |
Дугаар | 128/ШШ2024/0448 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******,
Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Т.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаар мэдэгдлээр "Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын толбороо хугацаанд бүрэн төлөөгүй тул газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах тухай" албан бичгийг хүлээн авсан даруйд нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны газрын төлбөрийг төлж барагдуулж Нийслэлийн Газар зохин байгуулалтын албанд энэ тухайгаа мэдэгдэж бичгээр мэдэгдэж зөрчлийг арилгасан атал Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамж гарсан тухай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн ба уг захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байгаа, хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийг хянах дээд шатны байгууллага байхгүй тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгүйгээр шууд шүүхэд хандаж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгох.
Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1415 дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хэрхэн мэдсэн, ямар байдлаар гардан авсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гадаад улсад зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсад ирсний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжийг *******гаар хүлээн авсан ба энэ талаарх баримтыг “*******” ХХК-аас авч хавсаргасан болно.” гэжээ.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.******* нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай мянган м2 газрыг Т.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж гэрчилгээ гарсан. Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-10/6842 мэдэгдлээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй учраас холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцална гэдэг мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдлийн дагуу Газар зохион байгуулалтын албаны **** дугаартай мэргэжилтэнтэй холбогдоход үлдэгдэл төлбөр болох 1 сая 280 мянган төгрөгийг төлчих гэдэг асуудлыг ярьсан. Бид мэдэгдлийн хариу өгөх өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан. Хариуг мэйлээр нь явуулсан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт гарсан. Мэдэгдлийн зөрчлийг нь арилгасан байхад захирамж гарах ёсгүй байсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
12. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Т.*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг иргэн Т.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон боловч иргэн Т.******* нь тухайн газрыг эзэмшсэнээс хойш газрынхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг иргэн Т.*******д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-*** тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж сонсох ажиллагааг хийсэн.
Иргэн Т.******* нь Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаартай захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар мянган м2 газрыг иргэн Т.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон боловч Т.******* нь газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу газрын төлбөрийг хугацаанд гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Ингэж гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, мөн 12 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч эхний сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу тайлбар ирүүлээгүй. 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэж 12 сард өгсөн сонсох ажиллагааны мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд мөн өдрийн ажлын цаг дууссан үед төлбөрөө төлж хариу тайлбараа хүргүүлсэн байдаг. Уг маргаан бүхий газрыг өмнө нь “*******” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд Т.*******д мянган м2 газрыг үйлчилгээний зориулалттайгаар шилжүүлэн өгсөн байдаг. Уг газар дээр тухайн Маршал таун хотхоны оршин суугчид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амарч суух, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Оршин суугч иргэдийн гарын үсгийг цуглуулсан өргөдлийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Уг өргөдөл, гомдлыг Хот байгуулалт хөгжлийн газар судалж үзээд нэхэмжлэгч Т.*******ийн барилга барих зөвшөөрөл болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэдтэй зөвшилцөх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг. Уг гомдол нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мөн цохогдож ирсэн. Судалж үзэхэд газрын зөрчилтэй байсан учраас маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг үндэслэн хүчингүй болгосон. Оршин суугч иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.1. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгожээ.
2.1. Нэхэмжлэгч газрын төлбөрийг төлсөнөөр Газрын тухай хуульд заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл арилсан байхад Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжаар гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, урьдчилан мэдэгдэх зарчимд нийцээгүй, хууль бус болжээ.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бусад үндэслэлээс өөр байдлаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тус хуулийн 40.1.1 дэх хэсгийг хэрэглэх юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН