| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00580/И |
| Дугаар | 103/ШШ2024/00491 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2024/00491
| 2024 оны 09 сарын ******* өдөр | Дугаар 103/ШШ2024/00491 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* ******* *******, 7******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******-******* 1 дүгээр гудамжны ******* оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 269,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 269,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* капитал ББСБ ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******8 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z00015 тоот зээлийг Хас банк дахь 50027118 тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Л. шилжүүлсэн. Хариуцагч Л. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн байдлаар z00015 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусч огт төлөлт хийгээгүй байх тул үндсэн зээл 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 185 хоногийн хүүд 67,833 төгрөг, шимтгэл 2,000, нийт 269,833 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 269,833 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 269,833 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Л. холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Л. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 269,833 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 269,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,745 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,372 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамж 4,372 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ