| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00551/И |
| Дугаар | 103/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2024/00492
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2024/00492 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 6 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,958,346 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Б.*******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,958,346 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Б.*******, Т.******* нар нь Банкны Өмнөговь салбарын Ханбогд тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/2017431822 тоот Зээлийн гэрээ, БГ/2017431822 тоот Барьцааны гэрээ байгуулан 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2%-ийн хүүтэй, гэр орон сууц тохижуулах зориулалтаар зээлсэн. Дээрхи зээлийн үлдэгдэл дээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/2018435856 тоот Зээлийн гэрээ, БГХ/2018435856 тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 12,055,827 төгрөг дээр нэмэлтээр 4,000,000 төгрөг нийт 16,055,827 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2%-ийн хүүтэй, гэр бүлийн ахуйн хэрэглээнд зориулан зээлсэн. Тус зээлийн барьцаанд хөргөгч, зурагт, хөлдөөгч, угаалгын машин зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Б.*******, Т.******* нар нь 2024 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрхи цалингийн зээлийн төлбөрт 4,057,164 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,309,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 500 төгрөг нийт 7,366,1 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.*******, Т.******* нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөхийг утсаар холбогдон удаа дараа сануулсан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, 2024 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 2,068 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 2024 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 13,942,836 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,496,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,518,918 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 27,000 төгрөг нийт 30,985,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие ******* банкнаас зээл авсан нь үнэн. Хамтран зээлдэгч Т.*******ийг энэ нэхэмжлэлээс гаргаж өгнө үү. Би өөрөө зээлийг төлбөрийг хийх болно гэжээ
3.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Б.*******, Т.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан тайлбарыг үндэслэн ******* банкны талаас хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Т.*******ээс татгалзаж, хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,985,347 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,485,347 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Б.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч Т.*******ээс татгалзаж, хариуцагч Б.*******тэй доорх хуваарийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов гэснийг хариуцагч Т.*******ээс татгалзсан гэж үзнэ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,985,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 30,985,347 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,485,347 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 156,439 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 156,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ