Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/03434

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 181/ШШ2024/03434

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:

Нэхэмжлэгч: ************* аймаг, Баян-Өндөр сум, ******** дугаар баг, Рашаант, Мөрөн ******* дугаар гудамж, **********тоот хаягт оршин суух, Өнөр овогт Б**********ийн *********** /РД:ОН**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******** дүгээр хороо, Ю***********ийн гудамж, Union building C блок, ************* тоот хаягт оршин байх, *************** ХХК /РД:*****************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 38,854,877 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

********* овогтой ***************** миний бие ******* ХХК-тай ЭТ-30 дугаартай машин механизм түрээсийн гэрээ байгуулж, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан.

Ингэхдээ машин механизм түрээсийн гэрээнд зааснаар би өөрийн өмчлөлийн ********** улсын дугаартай sinotruck ZZ3257-M3647c загварын техникийг операторын хамт түрээслүүлэн, түрээслэгч ******* ХХК нь 1 цагийн 36,666 төгрөг, 1 өдрийн 366,666 төгрөгөөр буюу гэрээний нийт төлбөр 11,000,000 төгрөгийг надад төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан.

Миний хувьд техникээ операторын хамт гэрээний хугацаанд нийт 830 цаг түрээслэн ажиллуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч түрээслэгч тал болох ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийг өгөлгүй хохироосоор даруй 8 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд ******* ХХК-тай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх зорилгоор албан мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагч ******* ХХК-иас машин механизм түрээсийн гэрээний төлбөрт үндсэн төлбөр 30,432,780 төгрөг, алданги 8,422,097 төгрөг нийт 38,854,877 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* надад олгож өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Тус шүүхэд иргэн *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдуулан 38,854,877 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон бөгөөд нэхэмжлэгч тал алданги 8,854,877 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал 30,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрсэн болно.

2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болов.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 38,854,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,854,877 төгрөгнөөс татгалзаж, 30,000,000 төгрөг шаардсаныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ***********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхжаргал 38,854,877 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 8,854,877 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,225 төгрөгийг улсын орлого болгож, 176,112 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас 176,112 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ