| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03656/И |
| Дугаар | 181/ШШ2024/03433 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03433
2024 09 20 181/ШШ2024/03433
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******** дугаар хороо, ************ийн гудамж, өөрийн байранд оршин байх, ******* ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* дугаар хороо, ******* дүгээр байр, Анар хүнсний арын өрөө гэх хаягт оршин суух, **********д овогт ************ын ***** /РД:ЗЮ************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 470,208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь **********хүнсний дэлгүүр ажиллуулж, манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авсан ба 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлэхэд 682,490 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг мөнгөнөөс 282,482 төгрөгийг төлсөн боловч үлдэх 400,008 төгрөгийг төлж барагдуулаагүй.
Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах талаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүрдээ шаардаж байсан ч 400,008 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч нь одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс ************ дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүрэг болохыг олж тогтоосон.
Иймд хариуцагч *******ээс барааны үлдэгдэл төлбөр 400,008 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 470,208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 470,208 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцлаа, зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 400,008 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардалд 70,200 төгрөг нийт 470,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 470,208 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасантай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжал танилцаж зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 400,008 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардалд 70,200 төгрөг нийт 470,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,756 төгрөгийн тал хувь 7,378 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 7,378 төгрөгийг, хариуцагч *******ээс 7,378 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ