| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0307/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0307/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ,
Шүүгдэгч О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-т холбогдох эрүүгийн 1718000360052 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн О-, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О- нь согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 25-наас 26- нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 34 дүгээр байрны гадна зогсоол дээр ууж байсан савтай шар айраг шидэж 2 настай ******* гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О- нь согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 34 дүгээр байрны гадна зогсоол дээр ууж байсан савтай шар айргаа шидэж 2 настай ******* гийн нүүрэн тус газар цохиж “тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч О-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
Би 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт өөрийн найз ******* гэх залуутай уулзах гээд ирсэн боловч манай найз ажилтай болчихоод би уулзаж чадаагүй учраас тухайн өдрөө хоночихоод маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн төмөр замын авто вокзалын араас жижиг машинд суухаар очсон. Улаанбаатар хот руу явах машинд суугаад 2 лааз пиво уучихаад 3 дахь лааз пиво ууж дуусаад саваа машины хаалга нээгээд шидсэн. Тэгтэл тэнд байсан хүн манай хүүхдийг оночихлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг машинаас гаргаж ирээд түлхэж унагаасан тэр үед байсан жолооч машинаасаа бууж ирээд та нар олуулаа байж болиоч энэ хүүхдийг чинь оноогүй ш дээ гэж хэлчихээд машиндаа намайг суулгасан. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаа ийм олуулаа над руу дайраад байх юм гэсэн. Тэгээд цагдаа дуудаад удаагүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн гэх мэдүүлэг,
Хохирогч ******* гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 23 цагийн үед би өөрийн нөхөр ******* , охин ******* гийн хамтаар Дархан сумын 4-р багийн 9-р байрны урд таксинаас буугаад тооцоогоо өгөх гээд зогсож байтал манай охин гэнэт орилж уйлахаар нь эргээд хартал манай охины толгой хавдчихсан, манай нөхөр ******* ийн хувцас нь пиво болчихсон зогсож байсан. Тэгээд хэн тийм зүйл хийснийг нь харахад танихгүй согтуу эмэгтэй ууж байсан лаазтай пивоо манай нөхөр охин руу шидчихсэн байсан. Тэгээд би тэр хүүхнийг чи яаж байгаа юм бэ гэхэд намайг золбин авгай минь гэх зэргээр хэл амаар доромжилж намайг зуурч авсан. Тэгээд байж байтал ******* ДАХ улсын дугаартай Sonata тээврийн хэрэгслийн жолооч гарч ирж салгаад нөгөө согтуу хүүхнийг өөрийн машиндаа суулгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би хүүхдийнхээ толгойг бариулсан. Энэ хүний үйлдлээс болж гэмтэл авснаас хойш манай хүүхдийн хамраас цус гоождог, духан дээр нь том сорвитой болсон. Толгой нь хувийн эмнэлэгт бариулсан боловч баримт өгдөггүй юм билээ.Цаашид томографикийн зураг авхуулах үзүүлж харуулах шаардлагатай байгаа. Гомдолтой байна гэх мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 6 дугаар сарын сүүл үеэр яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Цагийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан харанхуй орой болсон байсан. Төмөр замын вокзалын авто зогсоол дээр Улаанбаатар хот явахаар өөрийн машинтайгаа зогсож байтал цагаан өнгийн өмдтэй, 25-30 орчим насны залуухан, туранхай эмэгтэй ирээд Улаанбаатар явна гээд миний машинд суусан. Одоо миний санаж байгаагаар тэр эмэгтэй дух хэсэгтээ жаахан халцарсан байсан санагдаж байна. Бас архи уучихсан нилээн согтуу байсан. Тэгээд тэр эмэгтэйг сууснаас хойш миний машинд хүн суухгүй байсан учир би тэр эмэгтэйг Улаанбаатар явах өөр машинд шилжүүлж суулгасан. Тэгтэл тэр эмэгтэй уурлаад миний араас ууж байсан лаазтай пивоо шидэж миний хажууд явж байсан жаахан хүүхдийг оноод тэр хүүхэд уйлж байсан. Би тэр хүүхдийн яг биеийн аль хэсэгт цохисныг нь сайн хараагүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд согтуу эмэгтэйг аваад явсан гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч С.******* ийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эхнэр ******* охин ******* нарын хамтаар төмөр замын подвалын байрандаа усанд орох гээд төмөр замын 9 дүгээр байрны арын машины зогсоол дээр машинаа зогсоогоод машинаас буугаад охиноо тэврээд замын боржур дээр сууж байтал манай машины хажууханд Соната-6 маркийн машин дотор сууж байсан эмэгтэй орилж хашгирч гарч ирээд барьж байсан пивоны ла******* шидэхэд тэр пиво нь миний нүүр ам руу цацарч харин лааз нь миний тэвэрч байсан охин ******* гын толгой дээр уначихсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ гээд согтуурхаад байсан. Манай эхнэр ******* ирж тэр хүнтэй маргалдаад удалгүй цагдаа ирсэн гэх мэдүүлэг / хх 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 674 дугаартай шинээчийн дүгнэлт:
“1.******* гийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017.6.24-ний өдөр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу пивоны ла******* р цохих үед үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх 23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О- нь урьд 2015 оны 9-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон болох нь хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хэрэгт ирүүлээгүй байх тул хохирлыг гаргах боломжгүй байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар О- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О- нь 9 /ес/ хоног цагдан хоридсоныг дурдаж, түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А- нь А- цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ