Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00508

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00508

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19*******7 онд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ам бүл 3, ач, зээгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч. нь 198******* оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1.Хүсэлт гаргагч Ч. шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 198******* оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой мондны аж үйлдвэрийн яамны харьяа Хэнтий аймгийн Батширээт сумын галч, цэвэрлэгч, бичээч, бичиг хэргийн эрхлэгч, зүсмэл цехэд туслах ажилтнаар ажиллаж байгаад дээд сургуульд суралцах болсон тул үйлдвэрийн даргын тушаалаар ажлаас халсан болно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил хүрэхгүй байгаа тул 198******* оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үйлдвэрийн зүсмэлийн цехэд туслахаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

2.Шүүхээс хэрэгт авагдсан: Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Ч. хүсэлтээр Б., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүх өөрийн санаачилагаар Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, 21 маягтын хуулбарыг гаргуулан авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч. шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Ч. нь 19*******7 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр ******* настай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн *******5 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн *******0 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн *******, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Ч. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй, бичилтүүд засвартай учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Ч.ад үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч Ч. нь 198******* оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээтийн модны туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн 140******* дугаартай дэвтэрт: Үйлдвэрийн даргын 198******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ************** тоот тушаалаар 198*******.04.03-ны өдрөөс Бичээчийн ажлаас чөлөөлж, зүсмэл цехийн раманд туслах ажилтнаар ажиллуулав, Үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 147 тоот тушаалаар Дээд сургуульд суралцах болсон тул дээрх ажлаас чөлөөлж Политехникийн дээд сургуулийн захирлын мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгдсэн байна. /хх-ийн 8 дугаар хуудас/

4.2.БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад бүртгэсэн овог нэр: Чойжин овогтой , байнга оршин суудаг хаяг: Сумын төв, Хаана ямар ажилтай: Батширээт модны үйлдвэр, 1985 он, Политехникийн дээд сургууль, эрхэлж эхэлсэн он: 1987 он, эрхэлдэг ажил: оюутан, хуудас бичсэн он: 1988 оны 5 сарын 03-ны өдөр гэсэн байв, /хх-ийн 1******* дугаар хуудас/

4.3.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Хэнтий аймгийн Батширээт сумын үйлдвэр байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Чойжин овогтой ад холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн ******* дугаар хуудас/

4.4.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Хэнтий аймгийн Батширээт сумын үйлдвэрийн баримт хадгалагддаггүй тул ******* ад лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 7 дугаар хуудас/

4.5.198******* онд ээлжийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 9 дүгээр тал/

4.******* Гэрч Д.гийн шүүхэд өгсөн: Миний бие 1975 онд *******-******* аймгаас Хэнтий аймгийн Батширээт сумын ажиллахаар Ч. аав Чойжин, ээж Лхагва нартай хамт зохион байгуулалтад орж ирж байсан. Тэр үед Ч. жаахан байсан, сургуульд сурдаг байхад нь би гуйж хүүхдээ харуулдаг байсан. Би 197******* оноос 198******* оны 7 дугаар сарыг хүртэл Батширээтийн модны рамын туслах ажилтан, бичээч, нярав, нягтлангаар ажиллаж байсан. Ч. 1985 онд сургуулиа төгсөөд ажилд орж, 18 насанд хүрээгүй байсан тул клубын галч, үйлчлэгчээр ажиллаж байгаад 198******* оны 10 дугаар сард 18 нас хүрээд рам цехийн нормчиноор ажиллаж эхэлсэн. Би 198******* оны 7 дугаар сард ажлаасаа гарсан. Намайг ажлаас гарахад Ч. ажиллаад үлдсэн. Түүнээс хойш 1987 онд Политехникийн дээд сургуульд сурахаар болж ажлаасаа гарсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг,

 

4.7. Гэрч Б.ийн шүүхэд өгсөн: Миний бие 198******* оны 0******* дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын ажилд орж, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ачигч, чанар шалгагчаар ажилладаг байсан. Намайг 198******* онд ажилд ороход Ч. ажиллаж байсан. 1988 оны үед байхаа оноо сайн санахгүй байна, Ч. сургуульд сурахаар болж ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэрэг болно.

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ч.ыг 198******* оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээтийн модны туслах ажилчнаар ажиллаж байсан байсныг тогтоож шийдвэрлэв.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг үндэслэж ******* овогт ******* ыг 198******* оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээтийн модны туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ