Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00509

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар *******3/ШШ2024/00509

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн эсгий гутлын тасагт угаагчаар ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдах болсон учир үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр дээр уг тушаалын дугаар болон өдөр бичигдээгүй байна. Миний бие 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс дахин Ахуй үйлчилгээний төвд гутал угаагчаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт уг тушаалын он, сар, дугааруудыг нөхөж бичсэн байгаа тул ажилласан жилд тооцохгүй байна. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1982 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарыг хүртэл мөн 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт угаагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

2.Шүүхээс хэрэгт авагдсан: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Л.******* хүсэлтээр Б.*******, Н.*******, Д., З. нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүх өөрийн санаачлагаар Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудын хуулбарыг гаргуулан авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. Л.******* нь 1964 оны ******* дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 настай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Л.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй, бичилтүүд засвартай, дутуу бичигдсэн учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Л.*******т үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч Л.******* нь Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт 1982 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус гутал угаагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1982 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тушаалаар Эсгийн гутлын тасагт гутал угаагчаар авч ажиллуулав, 1983 оны 6 дугаар сарын .., Ардын цэргийн албанд татагдсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн ************** тоот тушаалаар Цэргийн албаа хаагаад буцаж ирсэн тул эсгий гутлын тасагт угаагчаар авч ажиллуулав, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******1 тоот тушаалаар Өөр газар шилжих болсон тул үүрэг ажлаас нь чөлөөлж Багануур ройоны ХНХ-ийн мэдэлд шилжүүлсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 9 дүгээр тал/

4.2.Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичигт: Тус аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн болон холбогдох тушаал гараагүй. ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983, 1986-198******* оны тушаал тус төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Л.*******т лавлагаа олгох боломжгүй байна, /хх-ийн 5 дугаар хуудас/

4.3.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн баримт хадгалагддаггүй тул ******* *******т лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 6 дугаар хуудас/

4.4.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төв байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул овогтой *******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн ******* дугаар хуудас/

4.5.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/233******* дугаартай лавлагаагаар ******* ******* нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0202 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдөр халагдсан гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

4.6.Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21/А/ маягтад: овог: , нэр: *******, төрсөн газар: Дорноговь Сайншанд, төрсөн он сар өдөр: 1964.*******.16, регистрийн дугаар УГ64*******16*******, байнга оршин суух хаяг: Багануур ОСГ-ын 1 дүгээр хороо, 1*******-1-11 тоот, ажилладаг байгууллага радио релей цех, ажилд орсон-1988 он гэжээ. /хх-ийн 14-16 дугаар хуудас/

4.*******.Гэрч Б.*******ын шүүхэд өгсөн: Би 1982 оноос Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормчинаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдсан, 1986 онд цэргээс халагдаж ирээд 1988 он хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормчинаар ажилласан. Би Л.*******тэй 1982 оноос 1983 он хүртэл хамт ажиллаж байгаад 1983 оны 6 сард цэрэгт татагдаад /өөр өөр цэргийн ангид/ 1986 онд цэргээс халагдаж ирээд 1988 он хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормачинаар /гутал угаагч/ дахин ажиллаж эхэлсэн. Л.******* 1980 оноос ОХУ-ын техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж ирээд 1982 онд анх Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний гутлын тасагт нормачин /гутал угаагч/-аар ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24 дугаар тал/

4.8.Гэрч Н.*******ийн шүүхэд өгсөн: Би 1983 оноос эхлэн 1990 он хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний газарт гутал угаагч, мужаан, слесарь хийдэг байсан. 1983 оноос эхлэн хамт ажиллаж эхэлсэн бөгөөд Л.******* 1983 оны хавар цэрэгт татагдсан, 1986 онд цэргээс халагдаж ирээд Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний газарт гутал угаагчаар дахин ажилласан. Л.*******ийг хэдэн онд ажилд орсныг сайн мэдэхгүй байна. Намайг ажилд ороход ажиллаж байсан, тухайн үед Л.******* гутал угаагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 25-2******* дугаар тал/

4.9.Гэрч Д.ын шүүхэд өгсөн: Би 19************** оноос 1991 оны хооронд Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт угаагч, хими цэвэрлэгээний машинистаар ажиллаж байсан. Би Л.*******тэй 1982 оноос 1989 оны хооронд хамт ажилласан энэ хооронд Л.******* 3 жил цэрэгт явсан. Намайг ажиллаж байхад Л.******* 1982 онд ажилд орж, 1983 онд цэргийн албанд 3 жил явж ирээд 1986 оноос хойш 2 жил гаран эсгий гутлын угаагчаар ажилласан тэгээд Багануур луу шилжсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32 дугаар тал/

4.*******.Гэрч З.ын шүүхэд өгсөн: Би 19**************-1995 оны хооронд Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан. Л.******* 1982-1989 оны хооронд Нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Цэрэгт явсан 3 жилээс өөрөөр тасралтгүй ажилласан. Намайг ажиллаж байхад 1982 оноос хойш эсгий гутлын угаагчаар, би зөөлөн эдлэлийн оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан. 1983 онд цэрэгт 3 жилийн хугацаатай явж ирээд буцаад ажилдаа орсон, 2-3 жил ажиллаж байгаад Багануур луу шилжсэн гэх мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 33-34 дугаар хуудас/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.*******ийг Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт 1982 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус гутал угаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* *******ийг Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн Эсгий гутлын тасагт 1982 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гутал угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ