| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00554/И |
| Дугаар | 103/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00510
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2024/00510 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1982 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт угаагчаар ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан, 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд буцаад ажилдаа орж байсан. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Иймд намайг 1982 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс1983 оны 6 дугаар сарыг хүртэл мөн 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг Ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Шүүхээс хэрэгт авагдсан: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Б.******* хүсэлтээр Л., Н., М., Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүх өөрийн санаачлагаар Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудын хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. Б.******* нь 1964 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 настай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй, бичилтүүд нь дутуу бичигдсэн учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Б.*******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.Хүсэлт гаргагч Б.******* нь Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт 1982 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус тус гутал угаагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.0049 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* *******, хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: Баянчандмань ХАА-н техник мэргэжлийн сургууль, Баянчандмань ХАА-н техник мэргэжлийн сургуульд 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай тушаалаар цахилгаан тоноглолын ангид элсүүлэн суралцуулав, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай тушаалаар тус ангид 2 жил суралцаж төгсөв, АҮ-ийн төвийн даргын 1982 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 78 тоот тушаалаар Эсгийн гутлын тасагт гутал угаагчаар авч ажиллуулав, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 9 дүгээр тал/
4.2.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн баримт хадгалагддаггүй тул ******* *******д лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 6 дугаар хуудас/
4.3.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төв байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн 7 дугаар хуудас/
4.4.Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичигт: Тус аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983-1987 оны тушаал тус төрийн архивт шилжиж ирээгүй. ******* сумын Дэлгэр хоршоололын баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Б.*******т лавлагаа олгох боломжгүй байна, /хх-ийн 8 дугаар хуудас/
4.5.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/597 дугаартай лавгаагаар ******* ******* нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын -ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0252 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдөр халагдсан гэжээ. /хх-ийн 6 дугаар тал/
4.6.Гэрч Л.ийн шүүхэд өгсөн: Би 1982 оноос Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормчинаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдсан, 1986 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 12 дугаар сар хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормчинаар дахин ажиллаж байгаад Багануур дүүрэгт ирж амьдарсан. Б.*******тай 1982 оноос 1983 он хүртэл хамт ажиллаж байгаад 1983 оны 6 сард цэрэгт татагдаад /өөр өөр цэргийн ангид/ 1986 онд цэргээс халагдаж ирээд 1988 он хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормачинаар /гутал угаагч/ дахин ажиллаж эхэлсэн. Б.******* 1982 онд анх Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний эсгий гутлын тасагт нормачин /гутал угаагч/-аар ажилласан гэх мэдүүлэг,
4.7.Гэрч Н.ийн шүүхэд өгсөн: Би 1983 оноос эхлэн 1990 он хүртэл Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний газарт гутал угаагч, мужаан, слесарь хийдэг байсан. Намайг 1983 онд анх ажилд ороход Б.******* гутал угаагчаар ажиллаж байсан, 1983 оны 6 сард цэрэгт татагдаад, 1986 онд халагдаж ирээд Төв аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний газарт гутал угаагчаар дахин ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг,
4.8.Гэрч М.гийн шүүхэд өгсөн: Би Ахуй үйлчилгээний төвд 1981 оноос 1992 оныг хүртэл жолоочоор ажилласан. Намайг ажиллаж байхад 1982 оны үед Б.******* нормчинаар ажилд орж, гутлын эх зулагч, угаагч зэрэг ажлыг хийж байгаад 1989 оны үед ажлаасаа гарсан. Тэр хооронд 3 жил цэргийн алба хаасан. Хэдэн онд цэрэгт явсныг нь мэдэхгүй, цэргээс халагдаж ирээд тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг,
4.9.Гэрч Б.ын шүүхэд өгсөн: Би Ахуй үйлчилгээний төвд 1980 оноос 1991 оныг хүртэл савхин гутлын нормчиноор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.******* 1982 онд ажилд орж, 1983 онд цэрэгт явж 1986 онд халагдаж ирээд ажилдаа буцаад орж байсан. 1989 оны үед ажлаасаа гарсан, савхин гутал, эсгий гутал хийдэг байсан. Цэрэгт явсан 3 жилээс өөрөөр тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 21-34 хуудас/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ыг Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт 1982 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус тус гутал угаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* *******ыг Төв аймгийн ******* сумын Ахуйн үйлчилгээний төвийн Эсгий гутлын тасагт 1982 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус тус гутал угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ