Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00514

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00514

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны *******нуур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 13 дугаар гудамжны 1 тоотод суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,846,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны *******нуур салбар нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,846,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* овогтой ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* банктай ЗГ46051244******* тоот цалингийн зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан болно. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс төлөлтөө хоцроож 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийсэн, өнөөдрийн байдлаар 227 хоногийн хугацаа хэтрэлттэй байна, Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1,641,644 төгрөг, үндсэн хүү 177,474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,8******* төгрөг нийт 1,846,989 төгрөгийг зээлдэгч Т.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* банкны *******нуур салбараас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: Зээлдэгч Т.******* нь ЗГ46051244******* тоот зээлийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Т.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,846,989 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны *******нуур салбарын нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,846,989 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,501 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,251 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 22,251 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны *******нуур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ