Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00515

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар *******3/ШШ2024/00515

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* ******* *******, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 6 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* капитал ББСБ ХХК нь ******* 2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 2023*******28-146 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *******1,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 49,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6,65 хувийн хүүтэй, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 134,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6,65 хувийн хүүтэй зээлийг тус тус Төрийн банк дахь 33000182 тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Г. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 244,773 төгрөг, хүү 84,222 төгрөг, шимтгэл 5,830 төгрөг, нийт 334,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.- нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* кампитал ББСБ ХХК нь хариуцагч ******* өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 334,5 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Г. холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,5 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,700 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.өөс улсын тэмдэгтийн хураамж 5,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ