| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03892/И |
| Дугаар | 181/ШШ2024/03427 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/03427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Х.Б ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: П.Зг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр *********дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр П.Згийн Х.бкин дахь ********** тоот дансанд 3,200,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч дэлхий нийтээр тархсан цар тахлын нөлөөнд орж, 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт цахимаар гаргасан. Банк хүсэлтийг хүлээн авч, зээлийн хугацааг 7 сараар сунгаж, үндсэн төлбөрөөс 6 сар чөлөөлж, зээлийн дансны дугаарыг ****** болгон өөрчилж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөр 1,646,933.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,022,325.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,980.32 төгрөг, нийт 2,681,239.49 төгрөг төлсөн. П.З нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1590023583 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 797 хоног хугацаа хэтрүүлж, зээл чанаргүй болсон байна. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дууссан. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс *********** дугаар хариуцагчийн хаяг олж тогтоох тухай шийдвэр гарч, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрэн хайж, хаяг тогтоох ажиллагаа хийснээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны ******** дугаартай албан бичгээр хаяг тогтоогдсон.
Банк Зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадлагаагаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ********* дугаартай Шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч П.З нь 80115100 дугаар дээрээ байдаг. Зээлдэгчийн хаяг тогтоогдсоны дараа зээлдэгчтэй утсаар холбогдон, зээл төлөх амлалтыг утсаар өгдөг байсан боловч зээлээ огт төлөөгүй. Зээлдэгч нь орон нутагт барилга дээр туслах ажилтан хийж байна, цалингийн орлоготой гэдэг боловч зээлээ огт төлдөггүй. Шүүхийн ажиллагааны явцад шүүгчийн туслах зээлдэгчийн ******** утасруу байнга залгаж байсан боловч утсаа аваагүй. Банкны хариуцсан ажилтан шүүхийн ажиллагааны үеэр зээлдэгчрүү залгасан боловч утсаа аваагүй, sms бичиж мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Оршин суугаа хаяг тогтоосон тухай албан бичиг дээр тэмдэглэгдсэн хариуцагчийн эгч П.М******-тай утсаар холбогдон шүүхийн ажиллагаа хийгдэж байгаа тухай, П.Зг шүүх дээр ирүүлэх, аль эсвэл итгэмжлэл авч, хэргийг шийдүүлж өгөхийг хүссэн боловч шүүхийн ажиллагаанд оролцоогүй. Дээрх байдлаас харахад зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зугатааж байгаа нь харагдаж байна. Иймд зээлдэгч П.Зг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Зг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Б ХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох П.Зг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Х.Б ХК нь П.Зтай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн №*******дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж П.Зг үзэх үндэслэлтэй байна.
П.З нь Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Буянт-Ухаа *** дүгээр хороолол, **** тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ********* дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч болох П.Згийн оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул П.Зг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б********н овогт П********ийн З******** /РД:ШЕ*************/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ********н овогт П********ийн З******** /РД:ШЕ*************/-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг, холбоо барих утас: ******/ талд мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ