| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00597/И |
| Дугаар | 103/ШШ2024/00518 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00518
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00518 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугар хороо, ******* *******, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 814,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч О.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 814,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Манай байгууллага нь иргэн О.*******эй Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 20*******-2024 оны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн О. ******* эрчим хүчний төлбөр 689,357 төгрөг, алданги 1*******,427 төгрөг нийт 814,784 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суугч О. нь ******* төлбөр болох 814,784 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч О. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 814,784 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь *******т заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 814,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь *******т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,104 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,052 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамж 12,052 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх *******т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ