| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00548/И |
| Дугаар | 103/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00521
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00521 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,586,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,586,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Иргэн Э. нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* банктай ЗГ4605**************12 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан болно. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-д зааснаар хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар 447 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 12,288,305 төгрөг, үндсэн хүү 2,179,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,175 төгрөг, нийт 14,586,574 төгрөгийг зээлдэгч Э.******* гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Э. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,586,574 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,431,096 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,586,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э. нь 14,586,574 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,431,096 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,441 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.******* улсын тэмдэгтийн хураамж 115,441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ