Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1034

 

О.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч М.Одбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дүгээр сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/800 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Мд холбогдох 2209 00000 0882 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...., ....ны ... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “......” ХХК-д инженер ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ...  гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ...  дугаар байрны 31 тоотод түр оршин суух хаягтай, /РД:...../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон.

О.М нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.Алдарыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700414114 тоот дансаар, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар тус тус шилжүүлэн авч нийт 350.000 төгрөгийг,

2. 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Монгол банк” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Дархан-Уул аймгаас холбогдсон иргэн Н.Ариунбаярыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 1 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар 350.000 төгрөгийг,

3. 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн А.Алтангэрэлийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

4. 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Батмөнхийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

5. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ч.Батжаргалыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700414114 тоот дансаар,

6. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Я.Ганчимэгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 3 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

7. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.Пүрэвжавыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

8. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр дүгээр хорооны нутаг байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн дэвсгэрээс холбогдсон иргэн Г.Батмэндийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 250.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

9. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Б.Болормааг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 65.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

10. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Төмөртогоог цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

11. 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Ихбаярыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

12. 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Батчимэгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 2 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

13. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Гэрэлмааг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

14. 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Төв аймгийн Өндөрширээт сумаас холбогдсон иргэн Б.Нямгарамыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

15. 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Ариунболдыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

16. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.Дулмааг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700414114 тоот дансаар,

17. 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянхонгор аймгаас холбогдсон иргэн Б.Хишигбаатарыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700414114 тоот дансаар,

18. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ц.Аюушжавыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

19. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ш.Отгонцагааныг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

20. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.Отгонжаргалыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

21. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн О.Батзолбоог цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

22. 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.Чанцалдуламыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 30.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

23. 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Рэнцэнноровыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

24. 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Г.Баярцэнгэлийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

25. 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн С.Мартыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан" банкны 5300154931 тоот дансаар,

26. 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Дундговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Туяаг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300154931 тоот дансаар,

27. 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.Мөнхгэрэлийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 60.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300154931 тоот дансаар,

28. 2021 оны 12 дүгээр сарын 16-ны өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Ганхөлөгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300154931 тоот дансаар,

29. 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Мөнхцэцэгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300154931 тоот дансаар,

30. 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ц.Мөнхцэцэгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300154931 тоот дансаар,

31. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ш.Цогтбаатарыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300154931 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 4.355.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах буюу “залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгоос нийт 4.355.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид болох  Н.Алдарт 200.000 төгрөг, Н.Ариунбаярт 150.000 төгрөг, А.Алтангэрэлд 300.000 төгрөг, Д.Батмөнхөд 100.000 төгрөг, Ч.Батжаргалд 200.000 төгрөг, Я.Ганчимэгт 300.000 төгрөг, М.Пүрэвжавд 100.000 төгрөг, Г.Батмэндэд 250.000 төгрөг, Б.Болормаад 65.000 төгрөг, Б.Төмөртогоод 50.000 төгрөг, Д.Ихбаярт 100.000 төгрөг, Т.Батчимэгт 200.000 төгрөг, Д.Гэрэлмаад 200.000 төгрөг, Б.Нямгарамд 150.000 төгрөг, Э.Ариунболдод 50.000 төгрөг, Н.Дулмаад 50.000 төгрөг, Б.Хишигбаатарт 100.000 төгрөг, Ц.Аюушжавд 150.000 төгрөг, Ш.Отгонцагаанд 200.000 төгрөг, М.Отгонжаргалд 50.000 төгрөг, Б.Гүнжмаад 100.000 төгрөг, Н.Чанцалдуламд 30.000 төгрөг, Т.Рэнцэнноровд 100.000 төгрөг, Г.Баярцэнгэлд 100.000 төгрөг, С.Мартад 200.000 төгрөг, Э.Туяад 50.000 төгрөг, М.Мөнхгэрэлд 60.000 төгрөг, Э.Ганхөлөгт 200.000 төгрөг, Д.Мөнхцэцэгт 50.000 төгрөг, Ц.Мөнхцэцэгт 100.000 төгрөг Ш.Цогтбаатарт 50.000 төгрөг, О.Батзолбоод 100.000 төгрөгийг тус тус олгож, шүүдэгч О.Мг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн О.М эзэмшигчтэй “Хаан” банкны 5700414114, 5300154931 тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 439 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Юун түрүүнд миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, туйлын ихээр харамсаж байгаа бөгөөд анх цагдаад мэдүүлэг өгөх үеэсээ л гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсээр ирсэн. Миний хувьд 2022 оны 1 дүгээр сард Эрдэнэтээс Улаанбаатар явах замд зам тээврийн осол гаргаж, 7.000.000 төгрөгийн хохирол төлөх болсон. Тэр үед дөнгөж ажилд орж байсан. Тэр их хэмжээний төлбөрийг төлөх боломжгүй байсан учраас тухайн үед яаралтай мөнгө олох зорилгоор муйхарлан ийм гэмт хэрэг хийх сэдэл төрсөнд туйлын их харамсаж байна. Тухайн үед ээж, аавдаа хэлж сэтгэл санааг нь зовоохгүй гэсэндээ өөрөө шийдвэр гаргаж, эцэстээ тэр үеэс илүүтэйгээр өнөөдөр эцэг эхээ зовоож байгаадаа маш ихээр гэмшиж байна. Хэрэг шалгаж байх үед хохирогч нарын хохирлыг барагдуулах гэсэн хэдий ч шүүхээс төл гэсэн хугацаа олгох үед төлөх ёстой гэж ойлгож, мөнгөө цуглуулж байсан. Энэ тухайгаа шүүх хуралд хэлж байсан бөгөөд хохирлыг барагдуулах боломж олголгүй, хохирол барагдуулаагүй гэх үндэслэлээр 2 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие цуглуулсан мөнгөөрөө хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Надаас болж эдийн засгаараа хохирсон иргэдийг хохиролгүй болгох чин хүсэлтэй байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс хойш цагдан хоригдоод 1 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэр бүл, хохирогч нар болон тэдгээрийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Амьдралд хөл тавьж, гэр бүл, үр хүүхэдтэй болж, дуртай ажлаа хийж, бүтээх насан дээрээ хоригдож байгаа минь зан байдлын хувьд төлөвшөөгүй, буруу шийдвэр гаргадаг болохыг минь надад гүн ухамсарлуулсан. Үүнээс хойш ахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдэл болгоноо ухамсарлаж, өндөр настай аав, ээждээ тусалж, санааг нь зовоохгүй сайн хүү болж амьдрахыг туйлын ихээр хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эсхүл тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч М.Одбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч О.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд, шүүгдэгч О.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч би О.Мгийн гэм буруутай эсэх талаар огт маргахгүй бөгөөд зөвхөн шүүх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй талаар гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/800 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч О.Мд ...урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан, мөн хохирол төлбөр огт төлж барагдуулаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.” гэжээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээтэй дүйцэхүйц хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүх О.Мгийн зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Мөн шүүгдэгч О.М нь анхан шатны шүүхэд өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хорих ялаас өөр ял оногдуулж өгөөч гэж хүсэж, хуульд заасан зохих хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш юм. Тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон байх бөгөөд хохирлоо төлөх хугацаа шүүхээс олгодог гэж ойлгон, тус хугацаанд хохирлоо төлөх ёстой гэсэн бодолтойгоор оролцсон гэж надад хэлсэн. Хэдийгээр хууль мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш ч гэлээ хохирогч нарыг хохиролгүй болгох санаа сэдэл, зорилгыг агуулан хэрэг хянан шийдвэрлэх шат болгонд энэ байдлаа илэрхийлсээр ирсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ...илэрхийлсэн... гэх үйл баримтыг нотолж байгаа юм. Одоогоор нийт 31 хохирогчийн 4.355.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж, зарим хохирогчоос гомдол, саналгүй талаар бичиг хийлгүүлж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа тохиолдолд тухайн тусгай ангид заасан зүйл заалтын хугацаанд ялыг хүндрүүлж болдог. Гэтэл шүүх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр буюу хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. О.М нь тухайн төрлийн гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш үйлдээгүй, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэж байгаа нь хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж үзэж байна. Шүүгдэгч О.М нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, айлын ганц хүү юм. Тэрээр хөдөө мал маллаж амьдардаг эх, эцэгтээ тус дэм болж амьдрах чин хүсэлтэй хэдий ч залуу насны гэнэн, муйхар шийдвэрээс болж энэхүү хэрэгт холбогдон өөрийгөө болон ар гэрээ сэтгэл санааны хүнд байдалд оруулсан үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж байгаа. Одоогоор 3 сар гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа бөгөөд энэ хугацаандаа оногдуулсан ялын зорилго, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх ухамсарт байдлыг бие махбодиороо мэдэрсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл О.Мд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал гаргаж байна. О.М нь миний дүүгийн найз. Бид багадаа нэг хашаанд хамт тоглож өссөн. Түүнийг дүүгийнхээ хамт хооллож, ундалж байсан хүний хувьд хувийн байдлыг нь балчир наснаас нь мэднэ. Тэрээр их сэргэлэн цовоо, хичээл номондоо сайн хүүхэд байсан. Гэтэл одоо ийм болсонд нь үнэхээр харамсаж байна. Тэрээр нийгмийн даатгал төлдөг, нэр дээрээ малтай, Багануур дүүрэгт оршин суух хаягтай. Шүүхээс торгох ял оногдуулбал төлөх бүрэн боломжтой. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу О.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шинээр гаргаж өгч буй баримтууд нь шүүгдэгчийн эгч О.Мөнхзаяагийн данснаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хохирол төлж барагдуулсан тухай баримтууд байна. Мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхэд шилжих хүртэл 4 сарын хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөөгүй байсан. Өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг прокурорын зүгээс дүгнэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

О.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Монгол банкны муу түүхийг засна” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий”, “Монгол банк”, “Мөө Мөө”, “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу холбогдсон 31 иргэнээс нийт 4.355.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Алдар /1хх 15-16/, хохирогч Н.Ариунбаяр /1хх 74-75/, хохирогч А.Алтангэрэл /1хх 87-88/, хохирогч Д.Батмөнх /1хх 103-104/, хохирогч Ч.Батжаргал /1хх 116-117/, хохирогч Я.Ганчимэг /1хх 128-129/, хохирогч М.Пүрэвжав /1хх 144-145/, хохирогч Г.Батмэнд /1хх 159-160/, хохирогч Б.Болормаа /1хх 175-176/, хохирогч Б.Төмөртогоо /1хх 187/, хохирогч Д.Ихбаяр /1хх 198-199/, хохирогч Т.Батчимэг /1хх 213-214/, хохирогч Д.Гэрэлмаа /1хх 225/, хохирогч Б.Нямгарам /1хх 236/, хохирогч Э.Ариунболд /1хх 247/, хохирогч Н.Дулмаа /2хх 7-8/, хохирогч Б.Хишигбаатар /2хх 20-21/, хохирогч Ц.Аюушжав /2хх 34-35/, хохирогч Ш.Отгонцагаан /2хх 47-48/, хохирогч М.Отгонжаргал /2хх 60-61/, хохирогч Б.Гүнжмаа /2хх 75-76/, хохирогч Н.Чанцалдулам /2хх 140-141/, хохирогч Т.Рэнцэнноров /2хх 150-151/, хохирогч Г.Баярцэнгэл /2хх 164-165/, хохирогч С.Март /2хх 180-181/, хохирогч Э.Туяа /2хх 192-193/, хохирогч М.Мөнхгэрэл /2хх 206-207/, хохирогч Э.Ганхөлөг /2хх 219-220/, хохирогч Д.Мөнхцэцэг /2хх 234-236/, хохирогч Ц.Мөнхцэцэг /2хх 248-249/, хохирогч Ш.Цогтбаатар /3хх 11-12/, гэрч О.Батзолбоо /3хх 78-79/ нарын мэдүүлгүүд, Н.Алдарын 5700409283 тоот дансны хуулга /1хх 21-22/, Н.Ариунбаярын 5366073089 тоот, А.Алтангэрэлийн 5025644599 тоот дансны хуулга /1хх 90/, Ч.Батжаргалын 5009733635 тоот дансны хуулга /1хх 119/, Я.Ганчимэгийн 5559093108 тоот дансны хуулга /1хх 131-132/, М.Пүрэвжавын 5058220740 тоот дансны хуулга /1хх 148-149/, Г.Батмэндийн 55720327873 тоот дансны хуулга /1хх 163-165/, хохирогч Б.Төмөртогоогийн мөнгө шилжүүлсэн талаарх дансны гүйлгээний баримт /1хх 189/, Т.Эрдэнэцэцэгийн 5556413781 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1хх 201/, Т.Батчимэгийн 5464187879 тоот дансны хуулга /1хх 215/, Б.Нямгарамын 5743021190 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1хх 237-238/, Э.Ариунболдын 5005407049 тоот дансны хуулга /1хх 248/, Н.Дулмаагийн 5054445123 тоот дансны хуулга /2хх 10/, Б.Хишигбаатарын 5400727514 тоот дансны хуулга /2хх 23/, Ц.Аюушжавын 5077053854 тоот дансны хуулга /2хх 36/, Ш.Отгонцагааны 5300154913 тоот дансны хуулга /2хх 49/, М.Отгонжаргалын 5026201146 тоот дансны хуулга /2хх 62/, Б.Гүнжмаагийн 5751237111 тоот дансны хуулга /2хх 80/, О.Батзолбоогийн 5087039611 тоот дансны хуулга /2хх 81/, Н.Чанцалнямын 5059130117 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 133/, Т.Рэнцэнноровын 5064402950 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 153/, Г.Баярцэнгэлийн 5598060063 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 167/, С.Мартын 5688063427 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 175-176/ Э.Туяагийн 5039131320 тоот дансны хуулга /2хх 195/, М.Мөнхгэрэлийн 5018320061 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 209/, Э.Ганхөлөгийн 5685034499, 5300667386 тоот данснуудаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2хх 222-223/, Ц.Мөнхцэцэгийн 5028672078 тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3хх 1/, “Мөөгий Мөөгий” гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан зурвас /1хх 25-39, 2хх 134-136/, “Мөө Мөө” гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан зурвас /1хх 92, 106, 147, 162/, О.Мгийн “Хаан” банкны 5700414114, 5300154931 дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 49-65, 2хх 95-96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Мг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч О.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Монгол банкны муу түүхийг засна” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий”, “Монгол банк”, “Мөө Мөө”, “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу холбогдсон 31 иргэнээс нийт 4.355.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч О.Мгийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нар нь “...оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтуудыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч О.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг солих болон тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Мгийн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.М нь хохирогч Н.Алдарт 200.000 төгрөг, Н.Ариунбаярт 150.000 төгрөг, А.Алтангэрэлд 300.000 төгрөг, Д.Батмөнхөд 100.000 төгрөг, Ч.Батжаргалд 200.000 төгрөг, Я.Ганчимэгт 300.000 төгрөг, М.Пүрэвжавд 100.000 төгрөг, Г.Батмэндэд 250.000 төгрөг, Б.Болормаад 65.000 төгрөг, Б.Төмөртогоод 50.000 төгрөг, Д.Ихбаярт 100.000 төгрөг, Т.Батчимэгт 200.000 төгрөг, Д.Гэрэлмаад 200.000 төгрөг, Б.Нямгарамд 150.000 төгрөг, Э.Ариунболдод 50.000 төгрөг, Н.Дулмаад 50.000 төгрөг, Б.Хишигбаатарт 100.000 төгрөг, Ц.Аюушжавд 150.000 төгрөг, Ш.Отгонцагаанд 200.000 төгрөг, М.Отгонжаргалд 50.000 төгрөг, Б.Гүнжмаад 100.000 төгрөг, Н.Чанцалдуламд 30.000 төгрөг, Т.Рэнцэнноровд 100.000 төгрөг, Г.Баярцэнгэлд 100.000 төгрөг, С.Мартад 200.000 төгрөг, Э.Туяад 50.000 төгрөг, М.Мөнхгэрэлд 60.000 төгрөг, Э.Ганхөлөгт 200.000 төгрөг, Д.Мөнхцэцэгт 50.000 төгрөг, Ц.Мөнхцэцэгт 100.000 төгрөг Ш.Цогтбаатарт 50.000 төгрөг, О.Батзолбоод 100.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдав.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/800 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/800 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаярын Мөнхзолбоод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаярын Мөнхзолбоод оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоног, нийт 81 /наян нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ