| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05158/И |
| Дугаар | 181/ШШ2024/04428 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/04428
| 2024 11 08 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .... байрлах, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: С.О ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.О ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн С.О , Л.Эр. нар нь Хасбанктай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1370002546 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 47.000.000 төгрөгийг жилийн 15,4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан зориулалтаар авсан. Зээл авах үед зээлдэгч С.О ы амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, ..тоот хаягт зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардахаар хэд хэдэн удаа очсон боловч уг хаягт амьдардаггүй, утасны дугаарууд нь бүгд холбогдохгүй, хаана амьдран сууж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Хасбанкны зүгээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 6.571.805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж, 101/Ш32024/09518 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд С.О ы оршин суугаа хаягыг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, төлөөлөх эрх олгосон, томилсон тушаалууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1370002546 тоот Барьцаат зээлийн гэрээ, барьцаалбар, эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2024/09518 дугаар шүүгчийн захирамж, хур систем дэх иргэний үнэмлэхний цахим лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 4-25/
Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х ХК нь С.О ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Х ХК, нөгөө талаас С.О нар харилцан тохиролцож, 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээнд С.О ы оршин суугаа хаягийг Баянзүрх дүүрэг, . тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2024/09518 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам 72 дугаар байр 26 тоот хаягаар хүргүүлэхэд С.О тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Харин нэхэмжлэгчээс нэмэлтээр ирүүлсэн хур систем дэх хаягийн лавлагаанд бүртгэлтэй оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо, 14 дүгээр хороолол, нарны зам 72 дугаар байр 26 тоот гэж тусгажээ.
Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлэхэд Отгон өөрөө гэж гардаж авчээ.
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо гэж хаяг тодорхойлохдоо хороо андуурч нэхэмжлэл гаргасны улмаас шүүх хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн тэрээр албан ёсны бүртгэлтэй хаягаас мэдэгдэх хуудсыг гардан авсан байх тул С.О ыг эрэн сурвалжлах шаардлага одоогоор үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэв хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хүсэлтээ дахин гаргах эрхтэйг дурдав.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснааС.О /Регистрийн дугаар: РХ./-ыг эрэн сурвалжлуулах тухай Х ХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ