| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03805/И |
| Дугаар | 181/ШШ2024/04148 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/04148
2024 10 29 181/ШШ2024/04148
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, Хасбаатар гудамж, ** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Б*****ын О*** /РД:ЧМ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, УБ тауэр ****тоот хаягт оршин байрлах хаягтай боловч Хан-Уул дүүрэг, ***дугаар хороо, Хүннү 2222 байрны *****тоот хаягт оршин байх, Б**** э***р м***а ХХК /РД:*****/, /захирал Б.Б*** рд:ЛЮ********/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***дугаар хороо, Өргөө гудамж, *** давхар *** тоот хаягт оршин байрлах, А****н ХХК /РД:******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 96,581,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"Иргэн Б.О миний бие А-жин ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн *** дугаар хороонд баригдах үйлчилгээтэй ***давхар барилгын ***-р блокийн ***-р давхарт Б*** тоот 56.38м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан.
Тухайн орон сууцыг А-жин ХХК нь Б.Э.М ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гэрээ-ний хөлсөнд бартерт шилжүүлэн авч, иргэн надад зарж борлуулсан.
Ингээд миний бие бартерын байрны төлбөр 95,000,000 /ерэн таван сая/ төгрөгийг Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1-д зааснаар Б.Э.М ХХК-ийн Захирал Б******ийн Б*******ын Худалдаа хөгжлийн банкны ********* дугаартай дансанд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр бүрэн төлж биелүүлсэн. Мөн өдрөөр Б.Э.М ХХК-аас А-жин ХХК-нд №2022-07-02 дугаартай албан бичгээр дээрх орон сууцны захиалагчийг Б.О-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг хүргүүлж, миний бие захиалагч болсон байдаг.
Орон сууц захиалгын гэрээний 2.1-д зааснаар А-жин ХХК нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл байр ашиглалтад ороогүй, 1 жил 7 сар өнгөрөөд байна.
Харин А-жин ХХК-аас 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаартай албан бичгээр Б.Э.М ХХК цахилгаан шат нийлүүлэх, угсрах, суурилуулах ажлын гэрээний үүрэг зөрчсөн тул манайд орон сууцыг олгох боломжгүй гэх мэдэгдэл ирсэн.
Ингээд бид байрны төлбөрөө шилжүүлсэн Б.Э.М ХХК-тай холбогдоход, манай 2 компанийн асуудал, нийлүүлэлтийг хийж байгаа асуудалгүй гэсэн. Үнэхээр компаниуд хоорондоо тохиролцоод нийлүүлэлтийг хугацааг сунгасан бололтой, нийлүүлэлтийг хугацааг 2024 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл сунгасан тухай А-жин ХХК-ийн албан бичиг үзүүлж байсан.
Гэтэл А-жин ХХК-аас дахин 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нийлүүлэгч үүргээ биелүүлээгүй учраас Орон сууц захиалгын гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдэл ирсэн.
Миний бие Б.Э.М ХХК-тай холбогдож, 2 компанийн хооронд хохирч байгаа байдлаа илэрхийлэх бүрт асуудалгүй, гэрээний үүрэг биелэгдэнэ, байрыг өгнө гэдэг байсан.
Одоо орон сууц ашиглалтад орох хугацаанд миний бие орон сууц хөлслөөд нэмэлт зардал гаргаад амьдарч байна. Мөн байрны төлбөрт шилжүүлсэн төлбөрийг хадгаламжийн данснаасаа гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хадгаламжийн хүүгээ авч байсан бол өнөөдөр би хохирох биш, мөнгө маань өсөх байсан. Дээр дурдсан харилцаанаас миний бие нэлээд хохирол амсаад байгаа бөгөөд одоо Б.Э.М ХХК-ний Захирал Б.Б********ыг олж уулзаж чадахгүй байна.
А-жин ХХК-ний хувьд Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1-д зааснаар 2022 оны 4 улиралд ашиглалтад оруулаагүй, захиалагч надтай тохирч хугацааг хойшлуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй учраас мөн гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хугацаа хэтэрсэн хоног тутам 0,003% алданги тооцож захиалагчид төлөх ёстой.
Орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2023 онд 365 хоног, 2024 онд 190 хоног нийт 555 хоногийн хугацаа хэтрээд байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох гэрээгээр шилжүүлсэн 95,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн 1 хоногийн алданги 2850 төгрөг, нийт 555 хоног үүрэг гүйцэтгээгүй гэхээр 1,581,750 /нэг сая таван зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд Б.Э.М ХХК-иас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 95,000,000 төгрөг, А-жин ХХК-иас орон сууцыг хугацаанд ашиглалтад оруулаагүйн алданги 1,581,950 төгрөг нийт 96,581,950 /ерэн зураан сая таван зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Э.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамзул дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэг талаас Б.О нөгөө талаас Б.Э.М ХХК, төлөөлөгч Б.Бадамзул нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Э.М ХХК-иас 95,000,000 төгрөг, хариуцагч А-жин ХХК-иас 1,581,950 төгрөг нийт 96,581,950 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Э.М ХХК-ийн төлөөлөгч Б.Бадамзул 96,581,950 төгрөгийг дангаар бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн.
Уг мөнгийг 2024.10.31-ний өдөр 16,096,941 төгрөг, 2024.11.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2024.12.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.01.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.02.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.03.20-ны өдөр 16,097,245 төгрөгөөр 6 хувааж төлж барагдуулах болсон тул нэхэмжлэгч нь хариуцагч А-жин ХХК-иас татгалзан талууд эвлэрч байна.
Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Э.М ХХК, А-жин ХХК нарт холбогдуулан 96,581,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын 96,581,950 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э.М ХХК-ийн төлөөлөгч Б.Б********л 96,581,950 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч 6 хувааж, 2024.10.31-ний өдөр 16,096,941 төгрөг, 2024.11.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2024.12.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.01.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.02.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.03.20-ны өдөр 16,097,245 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А-жин ХХК-иас татгалзаж зохигч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.О********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э.М ХХК, А-жин ХХК нарт холбогдох 96,581,950 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Б.Э.М ХХК-ийн төлөөлөгч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлага 96,581,950 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, 2024.10.31-ний өдөр 16,096,941 төгрөг, 2024.11.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2024.12.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.01.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.02.20-ны өдөр 16,096,941 төгрөг, 2025.03.20-ны өдөр 16,097,245 төгрөгөөр тус тус 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А-жин ХХК-иас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640,860 төгрөгийн тал хувь 320,430 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 320,430 төгрөгийг, хариуцагч Б.Э.М ХХК-иас 320,430 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Э.М ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ