Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/04430

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 08

181/ШШ2024/04430

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... байрлах, ЕШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Л ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Л ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Д.Л нь манай ЕШ ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 1.099.900 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32024/21916 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Даваадоржийн Лхагвадоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/21916 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 2-13/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК нь Д.Л ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ЕШ ББСБ ХХК, нөгөө талаас Д.Л нар харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Хэрэгт авагдсан гэрээ, түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг ... дүгээр гудамж 453а тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/21916 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг .. дугаар . тоот хаягт бүртгэлтэй, амьдардаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг захирамжид Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30ё1-3/334 тоот албан бичгээр хариуцагч Д.Л ийн оршин суугаа хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу олж тогтоосон боловч шүүх хуульд заасан ажиллагааг хийж хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн эргүүл хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудсаар хаягт амьдардаггүй, албадан ирүүлэх боломжгүй гэсэн талаар дурджээ.

5.Шүүхээс иргэний үнэмлэхний хаягийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Д.Л хаягт бүртгэлтэй боловч, одоогоор оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Л ийн оршин суугаа газар дахин тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт Сартуул овогт Д. Л. /Регистрийн дугаар: И./-ийг эрэн сурвалжилсугай.

2.Д.Л /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг . тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дорждэрэм, утас: 89934262/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ