Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1035

 

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Эт холбогдох 2111 01449 0063 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...., 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... нарын хамт .... аймгийн ..... баг, .... суух бүртгэлтэй, /РД:......./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хувийн байдалтай.

Ц.Э нь тэнссэн хугацаанд фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan”, “Togs Togsoo”, “Baku Baku”, “Энхжин.Н”, “Bataa Moogii”, Солонгос бичиглэл бүхий нэртэй фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу дугаар авахаар холбогдсон 82 хохирогч буюу үүнд:

1. Хохирогч П.Батдалайгаас 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 14 цаг 49 минутанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-33 тоотод байхад нь Хаан банк дахь Л.Нямчамбын 5111042687 дугаарын дансаар 300.000 төгрөг,

2. Хохирогч Д.Батчулуунаас 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банкны 232100739908 дугаарын дансаар 500.000 төгрөг,

3. Хохирогч Т.Эрдэнэбаяраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 20 минутанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 300.000 төгрөг,

4. Хохирогч П.Пүрэвдашаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү худалдааны төвд байхад өөрийн “Hi pay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 тоот хэтэвчинд 180.000 төгрөг,

5. Хохирогч С.Сүхбатаас 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40.000 төгрөг,

6. Хохирогч Б.Мөнхбаяраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

7. Хохирогч Г.Болорцэцэгээс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 30.000 төгрөг,

8. Хохирогч О.Нямзолбоогоос 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

9. Хохирогч Б.Баяржаргалаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

10. Хохирогч Х.Алиханаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын задгай тоотод байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

11. Хохирогч Х.Амгалангаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 250.000 төгрөг,

12. Хохирогч Б.Буянбаяраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад өөрийн “Hi pay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 тоот хэтэвчинд 500.000 төгрөг,

13. Хохирогч Ц.Түвшинтөрөөс 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор худалдааны төвд байхад нь өөрийн Хаан банк дахь 5242133438 тоот дансанд 500.000 төгрөг,

14. Хохирогч Н.Пунцагдашаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50.000 төгрөг,

15. Хохирогч О.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 80.000 төгрөг,

16. Хохирогч Ж.Хосбаяраас 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

17. Хохирогч Э.Ууганбаатараас 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500.000 төгрөг,

18. Хохирогч Л.Цэвэлмаагаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

19. Хохирогч Т.Анхцэцэгээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

20. Хохирогч Г.Болдоос 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10.000 төгрөг,

21. Хохирогч П.Бахытбекээс 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

22. Хохирогч Ц.Дарханбаатараас 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

23. Хохирогч Д.Батбуянгаас 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 90.000 төгрөг,

24. Хохирогч Х.Ганжаргалаас 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 500.000 төгрөг,

25. Хохирогч А.Мөнгөнцоожоос 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 дугаарын дансаар 100.000 төгрөг,

26. Хохирогч Д.Энхжаргалаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 80.000 төгрөг,

27. Хохирогч П.Сүлд-Эрдэнээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100739908 тоот дансаар 50.000 төгрөг,

28. Хохирогч Д.Батмөнхөөс 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 60-98 тоотод байхад нь Хай Пей үйлчилгээний төвд байхад нь 510080550085 тоот дансаар 1.500.000 төгрөг,

29. Хохирогч Д.Марташгүйгээс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө 22-23 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан зусланд байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ийн 641022842713 гэсэн дансаар 2.000.000 төгрөг,

30. Хохирогч Д.Баянтөгсөөс 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ийн 641022842713 гэсэн дансаар 1.500.000 төгрөг,

31. Хохирогч Л.Амарбаатараас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн задгай тоотод байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ийн 641022842713 гэсэн дансаар 1.000.000 төгрөг,

32. Хохирогч Б.Баатархүүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 32-н автобусны буудлын орчимд байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 500.000 төгрөг,

33. Хохирогч И.Будьсүрэнгээс 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

34. Хохирогч Г.Мягмараас 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-22а тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

35. Хохирогч Б.Нандингэрэлээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

36. Хохирогч Д.Оналбекээс 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

37. Хохирогч Т.Одончимэгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвд байхад нь “Hi pay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 дансаар 500.000 төгрөг,

38. Хохирогч Т.Энхцогтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор төвд байхад нь Голомт банкны 3225101781 тоот Золбоо гэсэн дансаар 500.000 төгрөг,

39. Хохирогч Д.Эрдэнэсүрэнг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Hi pay” аппликейшнд бүртгэлтэй өөрийн “Hi pay” аппликейшнд бүртгэлтэй 510080550085 тоот хэтэвчинд 500.000 төгрөг,

40. Хохирогч Б.Одончимэгээс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн болон Хаан банкны 232100760844, 5082143072 тоот дансаар нийт 280.000 төгрөг,

41. Хохирогч М.Мөнгөнөөс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байхад нь “Гэрэгэ систем” ХХК-ийн 404232475 гэсэн данс руу 641022842713 гэсэн утгаар 1.000.000 төгрөг,

42. Хохирогч Ж.Бадамсүрэнгээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 12 дугаар сарын 18-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Ц.Бадамцэцэгийн Хаан банк дахь 5235066048 тоот дансаар нийт 500.000 төгрөг,

43. Хохирогч Г.Чагдараас 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 90.000 төгрөг,

44. Хохирогч Ю.Энхтүвшингөөс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн 5242133438 тоот дансаар 500.000 төгрөг,

45. Хохирогч Ч.Батсууриас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад нь Төрийн банкны 232100760844 гэсэн дансаар 100.000 төгрөг,

46. Хохирогч Ж.Ахжолоос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10.000 төгрөг,

47. Хохирогч И.Эрболатоос 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

48. Хохирогч Д.Лхагваас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Төрийн банк дахь өөрийн 232100739908 тоот дансаар 10.000 төгрөг,

49. Хохирогч Ю.Хандмаагаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Худалдаа хөгжлийн банкны 4042324754 гэсэн “Гэрэгэ системс” ХХК гэсэн дансаар 500.000 төгрөг,

50. Хохирогч Г.Бямбасүрэнгээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

51. Хохирогч Т.Ариунболдоос 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

52. Хохирогч А.Ёндонбалаас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

53. Хохирогч Б.Батзаяагаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

54. Хохирогч Ш.Үүрцайхаас 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

55. Хохирогч Г.Даваадоржоос 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

56. Хохирогч Б.Чулуунтогтохоос 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 10.000 төгрөг,

57. Хохирогч Х.Барсүрэнгээс 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

58. Хохирогч Б.Балдоржоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

59. Хохирогч Д.Энхсайханаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

60. Хохирогч Ц.Цоодолоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

61. Хохирогч Ц.Гансүхээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

62. Хохирогч Д.Алимаагаас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 20.000 төгрөг,

63. Хохирогч Т.Мөнх-Эрдэнээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байхад нь Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

64. Хохирогч М.Чулуунбаатараас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын зусланд байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

65. Хохирогч Г.Одмагнайгаас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 40.000 төгрөг,

66. Хохирогч С.Ганзоригоос 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

67. Хохирогч Б.Өсөхбаатараас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

68. Хохирогч О.Батмөнхөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 50.000 төгрөг,

69. Хохирогч Н.Болормаагаас 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмиралд хотхоны 503 дугаар байрны 802 тоотод байхад нь Хаан банк дахь 5166155461 дугаарын дансаар 300.000 төгрөг,

70. Хохирогч Ц.Энхбаяраас 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 60-289 тоотод байхад нь Хаан банк дахь иргэн Б.Лхагвасүрэнгийн 5429380126 тоот дансаар 500.000 төгрөг,

71. Хохирогч А.Энхбаяраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амарбаясгалант зочид буудлын орчим байхад нь өөрийн Төрийн банк дахь 232100760844 тоот дансаар 120.000 төгрөг,

72. Хохирогч С.Отгонбаяраас 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хай пеймент солюшнс” ХХК-ийн 510080550085 дугаарын дансаар 1.000.000 төгрөг,

73. Хохирогч Ц.Одбаатараас 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 15-46 тоотод байхад нь “Гэрэгэ системс” ХХК-ийн 404232475 тоот дансаар 500.000 төгрөг,

74. Хохирогч Ш.Тогтохоос 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 14-18 тоот гэртээ байхдаа “Хай пеймент солюшнс” ХХК-ийн Хаан банкны 5176023088 дансаар “510080550085” гэсэн утгаар 500.000 төгрөг,

75. Хохирогч Ц.Сэргэлэнгээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 2-4 тоот хаягт байхад нь иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн Хаан банкны 5032847170 тоот дансаар 300.000 төгрөг,

76. Хохирогч О.Эрдэнэсайханаас 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5242133438 тоот дансаар 500.000 төгрөг,

77. Хохирогч Ө.Дашжавдангаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн банкны Баянхонгор салбараар дамжуулан Төрийн банк дахь өөрийн 232100760844 тоот дансаар 100.000 төгрөг,

78. Хохирогч Г.Бат-Оршихоос 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 23:16 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-14 тоотод байхад нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5242133438 тоот дансаар 500.000 төгрөг,

79. Хохирогч Б.Тэмүүжингээс 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла моллын зүүн талд явж байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500.000 төгрөг,

80. Хохирогч Б.Тунгалагтамираас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-23-109 тоотод байхад нь Төрийн банкны 232100760844 тоот дансаар 150.000 төгрөг,

81. Хохирогч Х.Эрдэнэбатаас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Эко хорооллын 7 тоотод байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 300.000 төгрөг,

82. “Хүрмэн цагаан толгой” ХХК-ийн захирал Б.Мөнхбатаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Приус центр төвд байхад нь Худалдаа хөгжлийн банк дахь 404232475 тоот дансаар 500.000 төгрөг тус тус шилжүүлэн авч “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... /РД:..../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 208 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Ц.Эын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж,

шүүгдэгч Ц.Э нь хохирогч П.Батдалайд 300.000 төгрөг, Д.Батчулуунд 500.000 төгрөг, Т.Эрдэнэбаярт 300.000 төргрөг, П.Пүрэвдашид 180.000 төгрөг, С.Сүхбатад 40.000 төгрөг, Б.Мөнхбаярт 100.000 төгрөг, Г.Болорцэцэгт 30.000 төгрөг, О.Нямзолбоод 100.000 төгрөг, Б.Баянжаргалд 20.000 төгрөг, Х.Алихаанд 100.000 төгрөг, Х.Амгаланд 250.000 төгрөг, Б.Буянбаярт 500.000 төгрөг, Ц.Түвшинтөрд 500.000 төгрөг, Н.Пунцагдашид 50.000 төгрөг, О.Гансүхэд 80.000 төгрөг, Ж.Хосбаярт 100.000 төгрөг, Э.Ууганбаатарт 500.000 төгрөг, Л.Цэвэлмаад 50.000 төгрөг, Т.Энхцэцэгт 50.000 төгрөг, Г.Болдод 10.000 төгрөг, П.Бахыбект 20.000 төгрөг, Ц.Дарханбаатарт 100.000 төгрөг, Д.Батбуянд 90.000 төгрөг, Х.Ганжаргалд 500.000 төгрөг, А.Мөнгөнцоожид 100.000 төгрөг, Д.Энхжаргалд 80.000 төгрөг, П.Сүлд-Эрдэнэд 50.000 төгрөг, Д.Батмөнхөд 1.500.000 төгрөг, Д.Марташгүйд 2.000.000 төгрөг, Д.Баянтөгст 1.500.000 төгрөг, Л.Амарбаатарт 1.000.000 төгрөг, Б.Баатархүүд 500.000 төгрөг, М.Будьсүрэнд 20.000 төгрөг, Г.Мягмарт 20.000 төгрөг, Б.Нандингэрэлд 50.000 төгрөг, Д.Онолбекд 20.000 төгрөг, Т.Одончимэгт 500.000 төгрөг, Т.Энхцогтод 500.000 төгрөг, Д.Эрдэнэсүрэнд 500.000 төгрөг, Б.Одончимэгт 280.000 төгрөг, М.Мөнгөнд 1.000.000 төгрөг, Ж.Бадамсүрэнд 500.000 төгрөг, Г.Чагдарт 90.000 төгрөг, Ю.Энхтүвшинд 500.000 төгрөг, Ч.Батсуурьт 100.000 төгрөг, Ж.Ахжолд 10.000 төгрөг, И.Эрболатад 50.000 төгрөг, Д.Лхагваад 10.000 төгрөг, Ю.Хандмаад 500.000 төгрөг, Г.Бямбасүрэнд 50.000 төгрөг, Т.Ариунболдод 50.000 төгрөг,А.Ёндонбалд 20.000 төгрөг, Б.Батзаяад 50.000 төгрөг, Ш.Үүрцайхад 20.000 төгрөг, Г.Даваадоржид 20.000 төгрөг Б.Чулуунтогтоход 10.000 төгрөг, Х.Барсүрэнд 100.000 төгрөг, Б.Балдоржид 50.000 төгрөг, Д.Энхсайханд 50.000 төгрөг, Ц.Цоодолд 50.000 төгрөг, Ц.Гансүхэд 50.000 төгрөг, Д.Алимаад 20.000 төгрөг, Т.Мөнх-Эрдэнэд 50.000 төгрөг, М.Чулуунбаатарт 100.000 төгрөг Г.Одмагнайд 40.000 төгрөг, С.Ганзоригт 100.000 төгрөг, Б.Өсөхбаатарт 50.000 төгрөг, О.Батмөнхөд 50.000 төгрөг, Н.Болормаад 300.000 төгрөг, Ц.Энхбаярт 500.000 төгрөг, А.Энхбаярт 120.000 төгрөг, С.Отгонбаярт 1.000.000 төгрөг, Ц.Одбаатарт 500.000 төгрөг, Ш.Тогтоход 500.000 төгрөг, Ц.Сэргэлэнд 300.000 төгрөг, О.Эрдэнэсайханд 500.000 төгрөг, Ө.Дашжавданд 100.000 төгрөг, Г.Бат-Оршиход 500.000 төгрөг, Б.Тэмүүжинд 500.000 төгрөг, Б.Тунгалагтамирт 150.000 төгрөг, Х.Эрдэнэбатад 300.000 төгрөг, “Хүрмэн цагаан толгой” ХХК-ний захирал Б.Мөнхбатад 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг  2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, таслан зогсоож чадаагүйн улмаас нийт 82 иргэнийг эд хөрөнгөөр нь, цагдаа болон прокурор шүүхийн байгууллагын олон ажилчдыг цаг хугацаагаар хохироож, гэр бүлдээ сэтгэл санаа нэр төрийн төлж барашгүй том хохирол учруулсандаа гэмшиж байна. Хийсэн буруу үйлдэлээ маргаангүй хүлээн зөвшөөрч, алдаагаа засах боломжийг эрэлхийлж байгаа тул залуу нас, сурч боловсрох хүсэл эрмэлзэл, аав, ээж, эмээдээ сайн хүү, ач нь байх хань болон охиндоо сайн эцэг нь байж, нийгэм улс орондоо хэрэгтэй хүн байх боломжийг олгон хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд гэм буруугаа ухамсарлаж, бусдад учруулсан 22.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Прокурорын зүгээс энэ гэмт хэргийг урт хугацаанд үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас олсон мөнгөнөөс надад үлдээгүй, өөртөө зарцуулаагүй, бизнес эрхэлж эргэлтэд оруулж, өөртөө ашиг хонжоо унагаагүй. Мөн амьдралаа тэтгэх орлогогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2018 онд “Чухал амжилт” сургалтын төвийг утас засварчин мэргэжлээр төгссөн. 2019 онд “Эхлэл кибер” сургуулийг программист мэргэжлээр төгссөн. Амьдралын эх үүсвэрийн мөнгөө гэрээсээ ч авдаг байсан, мэргэжлээрээ ажиллаад ч олдог байсан. Миний бие Баянговь суманд хувийн утас засварын лангуутай. Цагдан хоригдсон 10 сарын хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшсэн, хохирогч болон хуулийн байгууллагын ажилтнуудаас уучлалт хүсэж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Т.Мөнхсүлд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасанчлан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолд тайлбарласантай нийцэхгүй байна. Тус тогтоолд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно гэжээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг гэр бүлийн гишүүн, хамааралт этгээдэд шилжүүлээгүй, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаагүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгчийн ажил эрхлэлтийн талаар хэлэлцэгдсэн. Ажил хийдэггүй хүнийг шууд амьдралын эх үүсвэргүй, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө амьжиргаагаа залгуулсан гэж үзэх нь учир дутагдалтай. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь зүйлчлэлээс хөнгөн зүйл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан онц их хэмжээний хохирлын хэмжээнээс бага буюу 22.500.000 төгрөгийн хохиролтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч Т.Мөнхсүлдтэй санал нэгтэй байна.” гэв.

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг ашиг олох зорилготой эргэлдүүлж, бизнес хийсэн гэж дүгнээгүй бөгөөд шүүгдэгч нь 10 сарын хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөөрөө амьжиргаагаа залгуулсан гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгч Ц.Э нь өмнө 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр энэ төрлийн гэмт хэргийг адил аргаар үйлдэж, шүүхээс ял шийтгүүлсэн. 10 сарын хугацааг богино хугацаа гэж үзэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эцэг Цэрэнбаяр, эхийнх нь эгч Отгонжаргал нарын мэдүүлэгт “Баянхонгор аймгийн сургалтын төвд суралцахаар явсан ч Баянхонгор аймагт очилгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдарсан байсан” гэсэн талаар болон ингэж амьдрахдаа тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байр, буудал дамжин амьдарч байсан нь тогтоогдсон учир амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шалгуурыг хангаагүй байхад хүндрүүлэн зүйлчилсэн.” гэсэн байна. Хууль тогтоогчоос залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол энэ зүйл заалтыг хэрэглэнэ гэснээс заавал онц их хэмжээний хохирол учруулж, бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан үед энэ хэсгээр зүйлчилнэ гэж заагаагүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ц.Э нь тэнсэнтэй хугацаандаа буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хугацаанд фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan”, “Togs Togsoo”, “Baku Baku”, “Энхжин.Н”, “Bataa Moogii”, Солонгос бичиглэл бүхий нэртэй фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу дугаар авахаар холбогдсон 82 иргэнээс нийт 22.500.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Батдалай /1хх 15-16/, хохирогч Д.Батчулуун /2хх 1-2/, хохирогч Т.Эрдэнэбаяр /2хх 81-82/, хохирогч П.Пүрэвдаш /2хх 98-99/, хохирогч С.Сүхбат /2хх 116-117/, хохирогч Б.Мөнхбаяр /2хх 137-138/, хохирогч Г.Болорцэцэг /2хх 153-154/, хохирогч О.Нямзолбоо /2хх 171-172/, хохирогч Б.Баянжаргал /2хх 189-190/, хохирогч Х.Алихаан /2хх 207-208/, хохирогч Х.Амгалан /2хх 226-227/, хохирогч Б.Буянбаяр /2хх 243-244/, хохирогч Ц.Түвшинтөр /3хх 17-18/, хохирогч Н.Пунцагдаш /3хх 33-34/, хохирогч О.Гансүх /3хх 49/, хохирогч Ж.Хосбаяр /3хх 63-64/, хохирогч Э.Ууганбаатар /3хх 63-64/, хохирогч Л.Цэвэлмаа /3хх 100-101/, хохирогч Т.Энхцэцэг /3хх 119-120/, хохирогч Г.Болд /3хх 141-142/, хохирогч П.Бахыбек /3хх 156-157/, хохирогч Ц.Дарханбаатар /3хх 173-174/, хохирогч Д.Батбуян /3хх 192-193/, хохирогч Х.Ганжаргал /3хх 211-212/, хохирогч А.Мөнгөнцоож /3хх 230-231/, хохирогч Д.Энхжаргал /3хх 247-248/, хохирогч П.Сүлд-Эрдэнэ /4хх 14-15/, хохирогч Д.Батмөнх /4хх 31-32/, хохирогч Д.Марташгүй /4хх 58-59/, хохирогч Д.Баянтөгс /4хх 84-85/, хохирогч Л.Амарбаатар /4хх 107-108/, хохирогч Б.Баатархүү /4хх 130-131/, хохирогч М.Будьсүрэн /4хх 145-146/, хохирогч Г.Мягмар /4хх 161-162/, хохирогч Б.Нандингэрэл /4хх 177-178/, хохирогч Д.Онолбек /4хх 192-193/, хохирогч Т.Одончимэг /4хх 209-210/, хохирогч Т.Энхцогт /4хх 229-230/, хохирогч Д.Эрдэнэсүрэн /4хх 249-250/, хохирогч Б.Одончимэг /5хх 23-24/, хохирогч М.Мөнгөн /5хх 39-40/, хохирогч Ж.Бадамсүрэн /5хх 70-71/, хохирогч Г.Чагдар /5хх 91-92/, хохирогч Ю.Энхтүвшин /5хх 110-111/, хохирогч Ч.Батсуурь /5хх 131-132/, хохирогч Ж.Ахжол /5хх 146-147/, И.Эрболат /5хх 162-163/, хохирогч Д.Лхагва /5хх 178-179/, хохирогч Ю.Хандмаа /5хх 201-202/, хохирогч Г.Бямбасүрэн /5хх 215-216/, хохирогч Т.Ариунболд /5хх 231-232/, хохирогч А.Ёндонбал /5хх 247-248/, хохирогч Б.Батзаяа /6хх 10-11/, хохирогч Ш.Үүрцайх /6хх 25-26/, хохирогч Г.Даваадорж /6хх 41-42/, хохирогч Б.Чулуунтогтох /6хх 56-57/, хохирогч Х.Барсүрэн /6хх 73-74/, хохирогч Б.Балдорж /6хх 89-90/, хохирогч Д.Энхсайхан /6хх 104-105/, хохирогч Ц.Цоодол /6хх 119-120/, хохирогч Ц.Гансүх /6хх 135-136/, хохирогч Д.Алимаа /6хх 150-151/, хохирогч М.Чулуунбаатар /6хх 189-190/, хохирогч Г.Одмагнай /6хх 206-207/, хохирогч С.Ганзориг /6хх 223-224/, хохирогч Б.Өсөхбаатар /6хх 238-239/, хохирогч О.Батмөнх /7хх 6-7/, хохирогч Н.Болормаа /7хх 39-40/, хохирогч Ц.Энхбаяр /7хх 73-74/, хохирогч С.Отгонбаяр /7хх 164/, хохирогч Ц.Одбаатар /7хх 244-245/, хохирогч Ш.Тогтох /8хх 28-29/, хохирогч Ц.Сэргэлэн /8хх 28-29/, хохирогч О.Эрдэнэсайхан /8хх 129-130/, хохирогч Ө.Дашжавдан /8хх 168-169/, хохирогч Г.Бат-Орших /8хх 235-240/, хохирогч Б.Тэмүүжин /9хх 67/, хохирогч Б.Тунгалагтамир /9хх 89/, хохирогч Х.Эрдэнэбат /9хх 115-116/, хохирогч Б.Мөнхбат /1хх 159-160/, гэрч Л.Оюунхүү /1хх 21/, гэрч Л.Нямчамба /1хх 24/, гэрч Ц.Бадамцэцэг /1хх 47-48/, гэрч Б.Хулан /2хх 9-10/, гэрч Ж.Золбоо /4хх 233-234/, гэрч Р.Амарбаясгалан /7хх 43-44/, гэрч Б.Лхагвасүрэн /7хх 77/, гэрч Б.Наранбаатар /8хх 66/, гэрч Ц.Отгонжаргал /8хх 245-246/, гэрч Ү.Хатанбаатар /8хх 249-250/ нарын мэдүүлгүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 116-127/, Хаан банк дахь Ц.Бадамцэцэгийн 5235066048, П.Мягмардуламын 5745068319, Х.Алихааны 8545562496, Г.Болдоогийн 5800546408, Н.Ганбаатарын 5113068965, Б.Ариунзаяагийн 5239030131, Д.Батмөнхийн 5166001736, Д.Эрдэнэцэцэгийн 5059357707, Д.Эрдэнэсүрэнгийн 5863255010, Т.Ариунболдын 5726057377, А.Ёндонбалын 506355303, Ш.Үүрцайхын 5076062032, Д.Алимаагийн 5091098446, Т.Мөнх-Эрдэнийн 5589083672, С.Отгонбаярын 5015206997, Ц.Одбаатарын 5720837931, Ш.Тогтохын 5005219523, Ц.Сэргэлэнгийн 5360367451, Б.Наранбаатарын 5032847170, Г.Бат-Оршихын 5315389753, Ү.Хатанбаатарын 5082019022 тоот дансны хуулгууд /2хх 112, 201, Зхх 134-135, 188, 226, 4хх 28, 101, 245, 5хх 74, 227, 243, 6хх 21, 146, 164, 239, 8хх 19-20, 59, 83-84, 227, 9хх 49, 10хх 39-40/, Төрийн банкны Д.Мөнхбаярын 230700113211, Ц.Дарханбаатарын 210000639809 тоот дансны хуулга /2хх 131, 3хх 166-167, 6хх 182-183, 250, 7хх 161/, Хаан банкны 50/11711 тоот албан бичиг /7хх 79/, Юнител ХХК-ийн 05-01/6643, Скайтел ХХК-ийн 22/178 албан бичиг /7хх 81-83, 9хх 35-38/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /10хх 30-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Эыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Ц.Эын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хугацаанд фейсбүүк цахим орчинд “Bataa Hulan Hulan”, “Togs Togsoo”, “Baku Baku”, “Энхжин.Н”, “Bataa Moogii”, Солонгос бичиглэл бүхий нэртэй фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу дугаар авахаар холбогдсон 82 иргэнээс нийт 22.500.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Эын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар нь “...гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг гэр бүлийн гишүүн, хамааралт этгээдэд шилжүүлээгүй, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаагүй. ...Ажил хийдэггүй хүнийг шууд амьдралын эх үүсвэргүй, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө амьжиргаагаа залгуулсан гэж үзэх нь учир дутагдалтай. ...хохирлын хэмжээ нь онц их хэмжээний хохирлын хэмжээнээс бага буюу 22.500.000 төгрөгийн хохиролтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Хавтаст хэргээс үзэхэд, Ц.Э нь нийт 82 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, фэйсбүүк хаягуудад “бүх төрлийн азын дугаар зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж үлэмж хэмжээний мөнгийг авсан бөгөөд үүнийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан нь нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ