| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00407/И |
| Дугаар | 131/ШШ2024/00727 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2024/00727
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн *******
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* нарт холбогдох
Тракторын базагч, элсний шанага, кабелийн шанага, тракторын хуурай аргын төхөөрөмж, шланк, усны помп, хүнсний дэлгүүрээс зээлээр худалдан авсан барааны үнэ 3,700,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие хамтран 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторыг худалдан авсан. эцэг нь трактор худалдан авахад оруулсан хөрөнгө гэж надаас 11,000,000 төгрөг, тракторт сэлбэг тавих, засвар үйлчилгээ хийсэн зардал 4,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Уг нэхэмжлэлийн үндэслэл нь трактор худалдан авахад 11,000,000 төгрөг, ******* 14,000,000 төгрөг гаргаж, нийт 25,000,000 төгрөгөөр худалдан авсан тул өөрийн оруулсан хөрөнгөө гаргуулах, тракторыг ******* миний өмчлөлд үлдээх агуулгатай байсан.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЦ2023\00170 дугаар шийдвэрээр ******* надаас 11,000,000 сая төгрөг гаргуулан нэхэмжлэгч од олгож, нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Тухайн үед тракторын дагалдах хэрэгсэл болох 2,500,000 төгрөгийн үнэ бүхий тракторын базагч, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий тракторын элсний шанага, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий тракторын кабелийн шанага, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий тракторын хуурай аргын төхөөрөмж, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 80 см-ийн диаметртэй, 100 метрийн урттай шланк, 500,000 төгрөгийн үнэ бүхий усны помп зэргийг одоо хүртэл надад өгөөгүй.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЦ2023/00170 дугаар шийдвэрийг биелүүлж, 11,000,000 төгрөгөө өгсний дараа өгнө гэж барьцаалсан.
2. Татгалзлын агуулга: оо миний бие ашигт малтмал олборлох зорилгоор 2021 оны 07 дугаар сард 11,000,000 төгрөг, ******* нь 14,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гарган Доосан-55 маркийн улсын дугаар, бүртгэлгүй трактор худалдан авсан.
Бид 2021 оны 07-09 саруудад хамтран алт олборлох үйл ажиллагаа явуулсан боловч 2022 онд газрын зөвшөөрөлгүй, ажилгүй байсан тул 08 дугаар сард оо миний бие блокийн үйлдвэрт ажиллуулах явцад тракторын мотор цохиж, 3,000,000 төгрөгөөр сольж, засварласан.
ба ашиглалтын асуудлаар маргасан. Ингээд 2022 оны 09 сараас тракторыг ******* эзэмшин, ашиглаж байгаа. Надад хохиролтой байсан тул миний бие хамтран ажиллахаас татгалзан, өөрийн оруулсан хөрөнгийг нэхэмжилсэн.
Тракторын хуурай аргын төхөөрөмж бол тракторыг дагалдаж ирсэн, огт ашиглаагүй манай хашаанд байгаа. *******г ирж аваарай, хашаа чөлөөлөөрэй гэж хэлж байсан. Би өгөхөөс татгалзаж, барьцаалсан зүйл байхгүй.
3. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч , оо бид нэхэмжлэлийн зарим шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нараас тракторын элсний шанага, тракторын кабелийн шанага зэрэг эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.
3.2. Хариуцагч , оо нар нь нэхэмжлэгч *******гийн хуурай аргын төхөөрөмж/дэргээ, винтлятор, баригч зэрэг тоног төхөөрөмжийн хамт/, усны помп, 60 метрийн урттай, 80 сантиметрийн диаметртэй шланк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.
3.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нараас тракторын базагч гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч оо нь тракторын базагчийн үнэд тооцон 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлнө.
3.4. Хариуцагч оо нь энэхүү гэрээний 3 дахь заалтаар хүлээсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх үүргээ Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй төлбөр төлөгч *******д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчийнхаа тухайд гүйцэтгэх баримт бичигт тусгасан төлбөрийн дүнгээс 1,000,000 төгрөгөөс татгалзах байдлаар биелүүлнэ.
3.5. Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.
3.6. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нарт холбогдох тракторын элсний шанага, тракторын кабелийн шанага зэрэг эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч , оо нар нь нэхэмжлэгч *******гийн хуурай аргын төхөөрөмж/дэргээ, винтлятор, баригч зэрэг тоног төхөөрөмжийн хамт/, усны помп, 60 метрийн урттай, 80 сантиметрийн диаметртэй шланк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нараас тракторын базагч гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч оо нь тракторын базагчийн үнэд тооцон 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхөөр, уг үүргээ хариуцагч оо нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй төлбөр төлөгч *******д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчийнхаа тухайд гүйцэтгэх баримт бичигт тусгасан төлбөрийн дүнгээс 1,000,000 төгрөгөөс татгалзах байдлаар биелүүлэхээр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00170 дугаар шийдвэрээр *******гээс 11,000,000 төгрөгийг гаргуулан оод олгожээ.
Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-аас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, ******* нь гүйцэтгэх баримт бичигт тусгасан төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа тул оо нь гүйцэтгэх хуудаст тусгасан төлбөрийн дүнгээс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******гийн хариуцагч , оо холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , оо нараас улсын тэмдэгтийн хураамжид 98,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нарт холбогдох тракторын элсний шанага, тракторын кабелийн шанага зэрэг эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч , оо нар нь нэхэмжлэгч *******гийн хуурай аргын төхөөрөмж/дэргээ, винтлятор, баригч зэрэг тоног төхөөрөмжийн хамт/, усны помп, 60 метрийн урттай, 80 сантиметрийн диаметртэй шланк зэрэг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* нь хариуцагч , оо нараас тракторын базагч гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч оо нь тракторын базагчийн үнэд тооцон 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхөөр, уг үүргээ хариуцагч оо нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй төлбөр төлөгч *******д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчийнхаа тухайд гүйцэтгэх баримт бичигт тусгасан төлбөрийн дүнгээс 1,000,000 төгрөгөөс татгалзах байдлаар биелүүлэхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , оо улсын тэмдэгтийн хураамжид 98,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ