| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 810 |
| Дугаар | 810 |
| Огноо | 2013-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын ..... оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2013 оны 10 дугаар сарын 28 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Отгонбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1976 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар А.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 336, 3520, 891 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанууд, 1980 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1983-1990 онуудад шагнагдаж байсан байдлын талаархи баярын бичиг, дипломууд, А.*******ийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ
А.******* нь 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдлийн 3 дугаар бригад болон “Цэцэглэлт” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 336, 3520, 891 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанууд, 1980 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1983-1990 онуудад шагнагдаж байсан байдлын талаархи баярын бичиг, дипломууд, А.*******ийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянал шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овопг ******* *******ийн 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдлийн 3 дугаар бригад болон “Цэцэглэлт” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянал шийдвэрлэх тухай хуулийн 57.дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн. 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ