| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00482/И |
| Дугаар | 156/ШШ2024/00484 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00484
2024 10 29 156/ШШ2024/00484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00482/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг Айргийн энгэр 18-7/6 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А.*******,
Нарийн бичгийн дарга С.********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.*********нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1979 онд 10-р анги төгссөн. Цэрэгт яваагүй. 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ЕБС-д бага ангийн багшаар, 1988 оны 7 дугаар сараас одоог хүртэл хэнтий аймгийн ******* сумын сургуульд багш, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, захирлаар ажиллаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгч материалаа бүрдүүлэх үед миний 1982-1983 онд ажиллаж байсан бичилт хийгдээгүй байна. Тэр үеийн ажилд авсан тушаал нь байгаад, 1983 оны 6 дугаар сард элсэлтийн шалгалт өгөх шалтгаанаар ажлаас халагдсан тушаал маань олдохгүй байгаа тул 1982-1983 оны хугацаанд ******* аймгийн ******* суманд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 8/295 дугаартай албан бичигийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны 8/170 дугаартай А.*******ын цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
3. ******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
4. ******* аймгийн ******* сумын төвийн багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 202 дугаартай тодорхойлолт (хх-ийн 6 тал),
5. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Хүсэлт гаргагч А.*******ын бэлтгэл офицерийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал)
7. Хүсэлт гаргагч А.*******ын Орос хэлний багшийн дээд сургуулийн 119999 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
8. Хүсэлт гаргагч А.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-13 тал),
9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 16 тал),
10. Гэрч Ж.******* шүүхэд өгсөн ...би 1972-2008 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, багшаар тасралтгүй ажилласан. А.******* нь 1982 оноос 1983 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед багшийн сургууль төгсөөгүй гадаадад сурч байгаа сургуулиа орхиод ирж байсан. Манайд ажиллаж байхдаа багшийн сургуульд шалгалт өгч тэнцээд Орос хэлний сургуульд сурахаар явсан. Тухайн үед би уг сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ажилд орох тушаалыг нь гаргаад ажлаас халагдах тушаалыг гараагүй орхигдуулсан байна лээ. Тэгээд А.******* нь 1988 оноос 2024 оны 9 сар хүртэл ******* сумын ерөнхий боловсролын сургуульд Орос хэлний багш, хичээлийн эрхлэгч, мөн тус сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 27 тал),
16. Гэрч Д.******* шүүхэд өгсөн ...Миний мэдэхээр А.******* нь 1982-1983 онд ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад Багшийн дээд сургуулийн Орос хэлний багшаар сургалцахаар явж 1988 онд төгсөж ирсэн. Тэгээд 1988 оноос хойш намайг тэтгэвэрт гарах үеийг хүртэл бид тус сургуульд хамт ажиллаж байсан. А.******* өөрөө 2024 оноос тэтгэвэртээ гарч байгаа. Тухайн үед А.******* бага ангийн багш, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 17 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч А.*******ыг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 8/295 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч А.*******ын нэр дээрх 031717 дугаартай 1982-1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь нээсэн огноо нь бичигдээгүй боловч ******* аймгийн Ардын боловсролын хэлтсээс олгож, ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга Э. гэсэн гарын үсэг зурагдаж, ******* аймгийн Ардын боловсролын хэлтэс гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон бичилтэд засвар ороогүй, ******* аймгийн Ардын боловсролын хэлтэс гэсэн тамга дарж баталгаажуулсан, мөн 1983-1995 оны бичилтүүд дээр байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.*******тай 1982-1983 онд хамт ажиллаж байсан гэх Ж., нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 1982-1983 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар, мөн сургуулийн 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбаруудаар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч А.******* нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СР61072312/-ыг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА