| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00446/И |
| Дугаар | 156/ШШ2024/00485 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00485
2024 10 29 156/ШШ2024/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00446/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* нь 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаанбаатар хот, Нийтийн хоолны харьяа 12-р ангид ачигчаар, 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ өрнөлт нэгдэлд туслах ажилтнаар, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус Нэгдэлд дундын үйлдвэрт жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймаг, ББХК-д жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* үйлдвэрийн засварын цехэд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийтийн хоолны харьяа 12-р ангийн нарийн боовны цехэд ачигчаар, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 сар хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ өрнөлт нэгдэлд туслах ажилтнаар, 1986 оны 08 сараас 1993 оны 10 сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт нормчин, жолоочоор, 1994 оны 11 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* үйлдвэрийн засварын цехэд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/189 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал)
2. ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал)
3. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
4. Хүсэлт гаргагчийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-12 тал)
5. Хүсэлт гаргагчийн нэр дээрх цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-16 тал)
6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17-18 тал)
7. ******* аймгийн ******* сумын компаний ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 04-ний Ажлаас халах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21 тал),
8. Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22 тал),
9. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/122 дугаартай Ж.*******ын цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал),
10. ******* аймгийн ******* сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал),
11. ******* аймгийн ******* сумын /ББХК/ компаний ерөнхий захирлын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25-27 тал),
12. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 39 тал),
13. Гэрч Ц. шүүхэд өгсөн ...Ж.******* 1986 онд цэргээс ирээд 1986-1994 онд ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа ******* рам цех модны үйлдвэрт жолооч, нормчноор ажиллаж байсан. Зил-131 машинаар гуалин мод зөөдөг байсан. Ж.******* 1994 оноос ******* үйлдвэрт үйлдвэрт ажиллахаар явсан ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй байна. ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын харъяа ******* рам цех модны үйлдвэрт бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 37 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусадбаримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Түүний дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа нь ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/189 дугаартай албан бичиг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.*******тай хамт ажиллаж байсан гэх Ц. гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Ц.Баатарцогт нь ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986-1994 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 34-35/-аар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Ж.*******ын нэр дээрх 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн 1980-1998 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийтийн хоолны 12-р ангийн захиргаанаас олгож, Нийтийн хоолны 12-р анги гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 2-11 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.******* нь 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаанбаатар хот, Нийтийн хоолны харьяа 12-р ангид ачигчаар, 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ өрнөлт нэгдэлд туслах ажилтнаар, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус Нэгдэлд дундын үйлдвэрт жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймаг, ББХК-д жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* үйлдвэрийн засварын цехэд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч овогт ******* ******* /РД:СР64110617/-ыг 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Улаанбаатар хот, Нийтийн хоолны харьяа 12-р ангид ачигчаар, 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ өрнөлт нэгдэлд туслах ажилтнаар, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус Нэгдэлд дундын үйлдвэрт жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймаг, ББХК-д жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* үйлдвэрийн засварын цехэд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА