Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1084

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст  даргалж, шүүгч Н.Баасанбат, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1265 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ут холбогдох 2206 00000 0005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, э...., .... настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр хороолол, .... гудамж, ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:...../;

Б.У нь бага насны хохирогч буюу 12 настай С.Эийг 2021 оны 1 дүгээр сарын дунд үед, 2021 оны 8 дугаар сарын сүүл үед бөгс, гуянд гар хүрэх, дотуур өмд рүү нь гараа оруулан бэлэг эрхтэн дээр нь гараа тавих, бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх, мөн энэ үйлдлээс 2-3 хоногийн дараа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Өнөр” хотхонд ээж Д.Нарантуяагийн гэрт нь хүргэж өгөх замдаа 07-24 УНК улсын дугаартай “Тоёота Приус” 20 загварын автомашинд насанд хүрээгүй С.Эийн бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх зэрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн, 2021 оны 8 дугаар сарын эхэн үеэр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-20 тоотод биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэж, орон байрны хувьд эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хүчиндэх” гэмт хэргийг “бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уын цагдан хоригдсон нийт 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ут урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1265 дугаартай шийтгэх тогтоолоор 15 жил хаалттай хорих байгууллагад ял эдлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би үүнийг намайг гүтгэх санаатай үйлдэл байсан гэж үзэж байна. Учир нь, Энэрэл охины ээж нь аавыг нь чадах санаатай гэрээсээ зодож нүдээд бүх юмтай нь хөөж явуулсан. Гэтэл аав нь хуучин сургуультай нь ойрхон гээд манайд үлдээсэн нь аавыг нь биш намайг гүтгэх болсон. Энэрэл охиныг хөөж явуулчихаад 3, 4 хоноод манай гадаа ирж уулздаг байсан. Охин өмнө нь чатаар хүнтэй харьцаж, элдэв порно зураг үзэж байгаад ээж Нарантуяад баригдсан. Үүнээс хойш гар утсыг нь манай эхнэр болон ээж Нарантуяа, аав Сүхбаатар нар шалгадаг байсан. Манай эхнэр Энэрэлийн утсыг 2 хоноод л шалгадаг байсан. Тухайн үед янз бүрийн чат олдоогүй. Тэгэхээр тэр чатаа санаатайгаар нуудаг байсан болж таарч байна. Манай гэрт эхнэрийн бага ах Лхагвабаатар нь охин Энхжингийн хамт хэд хонохоор ирсэн. Гэтэл Энэрэл охин ээж рүүгээ утсаар ярин ээж нь ирээд аваад явсан. Би бодохдоо “одоо худлаа ярих боломжгүй болчихлоо, энэ ах нь гэр бүлийн уур амьсгал хэвийн байгааг, мөн Энэрэл охиныг худал ярьж байна гэж мэднэ, гэрчилнэ” гээд яарч сандраад Энэрэл охиныг ирээд аваад явсан байна. Энэрэл охин манай эхнэрт “ээж намайг янз бүрээр хэлж зодож нүдээд хөөж явуулсан. Намайг зодсоор байгаад би хямраад ухаан алдаж унадаг болсон, ээжийг уурлахаар зүрх савлаж айгаад шууд л унах гээд байдаг. Мөн танайд байхаар айх айдасгүй гоё байдаг. Би танай төрсөн хүүхэд болмоор байна” гэж хэлж байсан удаатай. Хөөж зодож явуулчихаад охинтойгоо ирж уулзахдаа “мөнгөн завьяад лангуу авсан, чамайг ажиллуулна гэсэн чинь аав чинь уурлаад байна. Тиймээс нууцаар ажиллуулна. Хэнд ч битгий хэлээрэй” гэснийг манай эхнэрт хэлсэн байсан. Ингээд ойр ойрхон гадаа ирж уулзаад явдаг байсан. Бага хадам ах ирсэн үеэс охин ээж рүүгээ яриад, ээж нь ирээд аваад явсан. Тухайн үед эхнэр маань Нарантуяатай утсаар ярихад 8 хоног авна гэж хэлсэн. Энэрэл охин гэртээ очсон даруйдаа фейсбүүкийн сторидоо шийтгэл 8 хоног гэж тавьсан байсан /баримтаар нотолно/. Энэ бүхэн Энэрэл охин ямар хэцүү байдалтай байдаг, мөн охин ээжээсээ үхтлээ айдаг бөгөөд түүний хэлснээр л явдаг нь тодорхой харагдаж байна. Охиныг аавтай нь ч уулзуулахгүй байгаа. Хэрэв уулзвал үнэнээ хэлчихнэ гэснээс үхтлээ айж байгаа хэрэг. Охин эмээтэйгээ утсаар ярихдаа “ээж хөдөө явсан. Намайг нэг эгчийн лагер дээр орхисон. Энд өдөржин ганцаараа байдаг, орой л эгч ирдэг, хаяа ирдэггүй үе бий” гэж хэлсэн. Мөн сарын дараа дахин холбогдоход “нөгөө л газраа байгаа, ээж Турк явсан, найз залуутайгаа уулзаад сар болоод ирнэ” гэж хэлж байсан. Аав Сүхбаатар нь “энэ хэрэгт оролцохгүй, наад хүүхэн чинь яаж ч мэднэ” гэж хэлсэн. Энэ хүүхэд ээжийнхээ дарамт шахалт, айдас дунд амьдарч байна. Ээжийнхээ бүрэн хараанд түүний хэлснийг үг дуугүй биелүүлж хийж байна. Эхнэрт минь ийм хэрэг бас байгаа, цагдаагаар шалгагдаж байгаа ба одоо болтол шийдэгдээгүй гэж худал хэлсэн. Гэртээ камертай бөгөөд уг камерт энэ бүхэн бичигдэж байгаа. Эхнэрийг минь “нөхрийг минь шоронгоос гаргаж өг хэмээн дайрсан” гэж гүтгэж мэдүүлэг өгсөн байсан. Энэ хүүхэн өөрөө “би та нарыг хашраасан юм. Удахгүй нөхрийг чинь гаргаад өгнө” гэж хэлж байсан. Мөн эхнэрт маань “танай ахаас болж би ганц хүүхдээ өсгөөд болоод байхад чи яагаад болдоггүй юм” гэж өс санаж хэлсэн. Энэ бүгд камерт бичигдсэн байгаа. Энэ бүх үйлдэл нь Нарантуяа нь юу хүсээд, ямар санаа зорилготой байгаа нь тодорхой.

Мөн Энэрэл охин гэртээ хүн дуудаж, удаа дараа унтсан гэж мэдүүлсэн. Сүүлд прокурорт өгсөн хүсэлтдээ “намайг оролдсон, тэгсэн нь үнэн, харин “Kaadar Immortal” гэх хүнтэй унтаагүй, унтсан гэж худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрч байна” гэж өгсөн байгаа юм. Энэ нь энэ хүүхэд хэн нэгэн гадны нөлөөтэйгөөр үнэн худлаа гэж яриад байна уу гэсэн эргэлзээг төрүүлж байна. Миний бодлоор өөрийгөө хүнтэй унтсан гэж нотлох гэж худлаа яриад байна. Намайг гүтгэж дуудлага өгчихөөд ааваас нь мөнгө нэхсэн юм байна. Аав нь тухайн үед байгаа нь энэ гээд 1 сая төгрөг өгсөн. Мөн Энэрэл охины овгийг өөрийн нэрээр овоглуулах талаар хүртэл ярьж дарамталж байсан.

Манайх гэдэг айл түрээсийн байранд амьдардаг. Би ганцаараа ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Хадам ээж, эхнэр, 3 охин гээд зургуулаа амьдардаг. Гэр маань хүнгүй үлдэнэ гэж байхгүй. Бага охин Мишээл маань 100 хувь ээжийнхээ асаргаанд байдаг. Би 2 том охиныгоо 3 сартайгаас нь цэцэрлэгт явах хүртэл нь өөрөө л өсгөсөн. Энэрэл охиныг 9 сартайгаас нь 6 нас хүртэл нь өсгөсөн. Миний толгойд ийм санаа төрөх нь байтугай бодох ч үгүй. Яагаад гэвэл би 3 охинтой, том охин Гэгээлэн 11 настай, дунд охин Сондор 6 настай, бага охин Мишээл 1 нас 10 сартай. Мөн Энэрэл бол миний л охин шиг манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг. Энэрэл охиныг өдий болтол өсгөж, бүх асуудлыг нь эхнэр бид 2 зохицуулж гараас гаргасан. Гэтэл Нарантуяа гэж хүн хашраах гэж ингэсэн хэмээн яриад байгаа. Хүний амьдрал, нялх 3 хүүхэд минь аавын халамж хайргүй өсөх нь энэ хүний хувьд зүгээр л тоглоом бололтой.

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 749 дүгээр дүгнэлтэд “охин хальс нь өөрөө хальсархаг булчинлаг бүтэцтэй тул агшилтын шинж илэрдэг. Энэ шинж илэрч байгаа нь бэлгийн харьцаанд ороогүй байх нэг шинж” гэсэн байдаг. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 415 дугаар дүгнэлтэд “өмнөх дүгнэлтийг үндэслэлтэй” гэдэг. Энэ бүхэн хэт нэг талыг барьж байгаад гомдолтой байна. Би ийм зүйл огт хийхгүй гэдгээ тангараглая. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1265 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б.Ут холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдэгдэж “...Ууганбаяр нь бага насны хохирогч буюу 12 настай С.Эийг 2021 оны 1 дүгээр сарын дунд үед, 2021 оны 8 дугаар сарын сүүл үед бөгс гуянд гар хүрэх, дотуур өмдөн дотор нь гараа оруулан бэлэг эрхтэн дээр тавих, бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх зэрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн, 2021 оны 8 дугаар сарын эхэн үеэр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 57-20 тоотод биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн...” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтэнд ч мөн адил байдлаар дүгнэсэн.

Түүнчлэн анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд цаг хугацааг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий гараагүй гэх үндэслэл болно. Тодруулбал, Анхан шатны шүүх үйл баримтын талаар дүгнэхдээ “Б.У нь 2021 оны 1 дүгээр сарын дунд үе, 2021 оны 8 дугаар сарын сүүл үеүдэд насанд хүрээгүй хохирогч С.Эийн бөгс гуяанд гар хүрэх, дотуур өмдөн дотор гараа оруулан бэлэг эрхтэн дээр нь гараа тавих, бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх зэрэг бэлгийн шинжгэй үйлдэл хийсэн, 2021 оны 8 дугаар сарын эхэн үе, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеүүдэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-20 тоотод насанд хүрээгүй хохирогч С.Этэй бэлгийн харьцаанд орсон байна” гэж дүгнэсэн.

Гэтэл насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэгт /1 хх 40-42/

- 2021 оны 1 дүгээр сарын эхэн үед /өдөр цаг хугацааг нь санахгүй байна/ шөнө... гараа тавиад унтаж байгаа юм шиг байгаад байсан, энэ нь хүрэлцэж байгаа процесс юм. Үүнийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нь учир дутагдалтай.

- “2021 оны 8 дугаар сарын сүүлчээр байхаа ...хажуугаар ирж хэвтээд миний дотоож руу гараа оруулаад” гэсэн байдаг. Хүүхдийн бэлэг эрхтэнд гараа оруулж байгаа тохиолдолд өвдөлт мэдэрсэн үү, хатгасан уу гэх асуудлууд тодорхойгүй байдаг.

- 2, 3 хоногийн дараа ...машинаараа хүргэж өгөх гэж явж байхдаа ...миний өмд, дотоож руу хуруугаа оруулаад” гэсэн байдаг. Зүүн талдаа рультэй машиныг жолооч баруун гараараа барина. Гэтэл Б.Уын хувьд зүүн гарын дунд хуруу нь гэмтлийн улмаас ямар ч хөдөлгөөнгүй босоо байдалтай байдаг. Охин аль хуруугаа хийсэн болохыг онцолж хэлж чадаагүй. Худлаа мэдүүлж байгаа нь харагддаг. 

- 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр өдөр унтаж байгаад сэртэл ...хажуугийн өрөө рүү оруулаад... орон дээр хэвтүүлээд... 5 орчим минут хөдлөөд байсан” гэсэн. Охины бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ оруулсан асуудал болон нүцгэн байсан болохыг мэдүүлсэн байна. Охин нүцгэн байгааг нь харсан юм бол Б.Уын бэлэг эрхтэн нь хатуу байсан уу, зөөлөн байсан уу, бэлэг эрхтэнээс нь ямар нэг шингэн зүйл гарсан уу. Энэ бүх байдлыг яагаад тодорхой хэлэхгүй байгаа юм бэ.

- 2, 3 долоо хоногийн дараа ...эмнэлэгт хэвтэхээр явсны дараа ...ар талаас гэж цаг хугацааг тодорхойлсон байх ба өнөөдөр 13 настай хүүхэд цаг хугацааг баримжаалан хэлж буй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд нэгт дурдагдаад буй 2021 оны 1 дүгээр сарын дунд үе, 8 дугаар сарын эхэн үед, 11 дүгээр сарын 10-ны өдөр гэсэн цаг хугацааг хаанаас гаргаж ирэв.

Хоёрт, яллах дүгнэлтэд хохирогч С.Эийн өгсөн мэдүүлгийг /нотлох баримтыг/ үндэслэл болгосон. Энэ мэдүүлэгтээ цаг хугацааг баримжаалж хэлдэг, тэрээр 8 дугаар сарын эхэн үед хүчиндсэн, 11 дүгээр сарын 10-ны үед гэсэн үг огт хэлээгүй, 193-195 дугаар талд авагдсан мэдүүлэгт цаг хугацааг огт дурдаагүй байгаа.

Гуравт, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд үйл баримтын /холбогдсон хэргийн цаг хугацааг/ талаар хэт ерөнхийлөн дүгнэлт үйлдсэн, цаг хугацааг хэт зөрүүтэйгээр, гэмт хэргийг хэзээ үйлдсэн цаг хугацааг тодорхой заагаагүй, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаагүй, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн талаарх нөхцөл байдал, үйл баримт тодорхой биш. Хохирогчийн мэдүүлэг дэх үйл баримт шийтгэх тогтоол дээрх үйл баримт хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар дүгнэлтээр “...С.Э нь өөрийн насны түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ илэрхийлэн мэдүүлэх чадвартай байна...” гэсэн бол мөнхүү дүгнэлтэд 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар талд С.Этэй хийсэн эмнэлзүйн ярилцлагаар “хэргийн улмаас сэтгэцийн байдалд нь өөрчлөлт орсон гэх шинж баримт үгүй байна” гэсэнд яагаад ач холбогдол өгөхгүй байна вэ.

Анхан шатны шүүх “дангаар болон бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч нарын мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн мэдүүлгээр С.Эийн охин хальс урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой болох нь тодорхой тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэсэн нь өрөөсгөл хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

Гэм буруутай үйлдлээс ямар хор уршиг учирсан, түүний хэр хэмжээ /гэмтлийн зэрэг/, гэм буруутай үйлдэл хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбоо байгаа үгүй эсэхийг тогтооход шинжээчийн дүгнэлт зайлшгүй чухал. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 749 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “С.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй, охин хальс бүтэн, урагдалгүй, үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй, халдвар илрээгүй” гэж дүгнэсэн. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс авсан мэдүүлгээр “...эдгээр шинжүүд нь гэмтэлгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй юм ...охин хальс бүтэн агшилтын шинж илэрч байгаа нь бэлгийн харьцаанд ороогүй байх нэг шинж юм” гэх, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 793 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд “...бэлэг эрхтэн орчим гэмтэлгүй, хэвийн үеийн хэмжээ 8.6x2.8x2.4 см, 5 минут орчим иллэг хийсний дараагаар шалгахад 11.0хЗ.Зх3.0 см хэмжээтэй болж хөвчрөв” гэсэн байх ба 12 настай хүүхэдтэй 5 минут, 7-8 минут урдаас болон араас бэлгийн харьцаанд орсон бол гэмтэл авахгүй өнгөрнө гэдэгт эргэлзэж байна. Энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэл болно. Гэтэл яллах дүгнэлтэд сүүлийн 415 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Гэхдээ сүүлчийн дүгнэлтээр өмнөх 749 дугаартай дүгнэлтийг үгүйсгээгүй, үндэслэлтэй дүгнэлт гэдгийг баталсан билээ. Сүүлийн шинжээчийн дүгнэлтийн “ ...Энэрэлийн охин хальсны бүтэц онцлог нь бэлгийн харьцааны үед урагдахгүй байх боломжтой шинж байдал болно” гэсэн үг нь боломжтой гэж шууд дүгнээгүй.

Анхны дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг нь дэлгэрэнгүй олон талаас нь тайлбарласан төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт ч баталж, дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдүүлэг өгсөн байгааг харгалзан үзээгүй, мөн шинжээч эмч Ариунзулаас даргалагч шүүгч “2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хийсэн дүгнэлтээс хойш удаан хугацааны дараа дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дүгнэлт гаргах хүртэлх хугацаанд агшилтийн шинж бүдгэрэх үү” гэж асуухад “бүдгэрнэ” гэж хариулж байсанд шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгсөнгүй.

Шүүх “насанд хүрээгүй хохирогч С.Эийн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг болон түүнтэй харилцаж байсан фейсбүүк чатны хуулбар зэргээр давхар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “...эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэснийг зөрчсөн. Тодруулбал, Б.Уын өмнөх өмгөөлөгч Билгүүтэйгийн гаргасан хүсэлтийн дагуу 1 дүгээр хх-ийн 168 дугаар талд мөрдөгч 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тогтоол үйлдсэн. Тогтоолын тогтоох хэсэгт “...хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож чадахгүй учир төрийн байгууллагыг оролцуулах хүсэлтэй байна гэх хүсэлтийг бүрэн хангасугай” гэсэн атлаа дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн “Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтнийг томилсон тоот байхгүй, дээрх мөрдөгчийн тогтоолд Баянгол дүүргийн гэр бүл хариуцсан мэргэжилтэн ажилтай Б.Амарсанааг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Сэтгэлзүйн хувьд тухайн үедээ тогтворгүй 12 настай байсан /учир нь ээж нь гэрээсээ бүх хувцасыг нь өгөөд хөөдөг, охиныгоо зоддог, ээжээсээ айхдаа зүрхээр нь хатгаж ухаан алдаж унах гээд байдаг, охин гэрлүүгээ 8 хоногоор явахдаа “шийтгэлийн 8 хоног” гэж бусдад мессэж бичдэг байсан байна. С.Э охин аавындаа очиход нь аав нь утсыг нь шалгадаг, Б.Уынд байх үед нь Батцэцэг шалгадаг, ээжийндээ очсон үед ээж нь шалгадаг юм байна. Учир нь С.Э нь урд өмнө ах хүмүүстэй чатлаж, элдвийн порно зураг үздэг байж байгаад төрүүлсэн ээж Нарантуяадаа баригдсанаас нь хойш шалгах болсон юм байна. Гэтэл он сар, цаг хугацааны хувьд тодорхойгүй /эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаагүй/ Тэмүүлэн Б. гэсэн хаягтай чатруу чатласан баримт хэрэгт авагдсан байдаг. Үүгээр давхар нотлогдсон гэж үзэх нь учир дутагдалтай.

Прокурорын “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд “С.Эийн биед учирсан гэмтлийг тодруулах зорилгоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, хэргийг шалгах ажиллагаа дутуу, нотолбол зохих байдлыг тал бүрээс, бүрэн тогтоогоогүй байх тул” гэсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан, үүнээс хойш хэрхэн бүрэн тогтоосон талаар асуудал гарна. Өмгөөлөгчийн зүгээс цаг хугацааг тодруулах талаар санал тавихад “гэм бурууг шүүх шийдвэрлэнэ” гэж л хариу өгдөг.

Хэрэгт ач холбогдолтой гэмт хэргийн шинжийг үгүйсгэж болох дараах нотлох баримтууд тогтоогдсон.

- Гэрч Я.Наранцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 66 тал/ “2010 онд манай гэрт хүргэн болж орж ирээд 11 жил нэг гэрт хамт амьдарч байна” гэх,

- Гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг/1хх-ийн 68 тал/ “манай гэрт 7 хүн амьдардаг, гэр эзгүй үлдэнэ гэж байдаггүй, 4 хүүхэдтэй ээж байнга байдаг, манай ээж Наранцэцэг манай гэрийн гал тогооны өрөөнд амьдардаг, гал тогоо хаалга байхгүй, манай өрөө залгаа болохоор разеткаар бүх юм сонсогддог” гэх,

- Гэрч Б.Сайханбаярын мэдүүлэг /1хх-ийн 51 тал/ “Ууганбаярын хувьд урсгал засварын ажил хийж байгаа болохоор тэр засварын ажилд ажилласан” гэх,

- “Монгол технологи инвестмент” ХХК-ийн тодорхойлолтоор “Ууганбаяр хуваарийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн болно” гэх,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулахаар 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үзүүлсэн байх ба тэр үед Б.У нь “Энэрэл гэдэг охиныг оролдсон барьсан хүчиндсэн зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж байсан байна. Хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах баримтууд хэрэгт авагдсан. /Хохирогчийн мэдүүлэгт заасан цаг хугацаагаар/ Тухайлбал:

-2021 оны 1 дүгээр сарын эхэн үед болсон гэх асуудлын тухайд:

Тухайн үед Ууганбаярын эхнэр Батцэцэг төрөөд 1 сар гарантай нярай хүүхэдтэй байсан, коронагийн хатуу хөл хориотой төдийгүй нярай хүүхэддээ ханиад томуу хүргэчихвий гэсэн үүднээс тухайн үед Энэрэлийг байлгаагүй нь энэ үйлдлийг үгүйсгэнэ.

-2021 оны 8 дугаар сарын сүүлчээр болсон гэх асуудлын тухайд: Модун таун хотхонд Энэрэлийн аав болох Сүхбаатар амьдардаг, Ууганбаяр гэр бүлээрээ /ам бүл 7/ 2021 оны 3 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амьдарсан. Гэтэл Энэрэл охин “хүргэн ах ирчихсэн байсан” гэж мэдүүлж байгаа нь уг үйлдлийг үгүйсгэнэ.

- 2, 3 хоногийн дараа болсон гэх асуудлын тухайд: тухайн үед Ууганбаяр нь машиндаа 6, 11 настай 2 охинтойгоо хамт, замын хөдөлгөөнд оролцож явсан. Энэрэл охин урд өмнө өгсөн мэдүүлэгтээ “миний өмд, дотоожруу оруулаад бэлэг эрхтэнлүү хуруугаа оруулаад урагшаа, хойшоо хөдөлгөөд байсан” гэж байсан бол хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ “ тухайн үед миний дотоожруу гараа хийгээд бэлэг эрхтэн дээр гараа тавиад хөдөлгөөд хааяа хатгаж байгаа мэдрэгдэж байсан” гэдгийг л онцолсон байх ба тухайн үед өмд биш шорт өмсөж явсан юм байна. /мэдүүлгийн зөрөөтэй/

- 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр болсон гэх асуудлын тухайд: Энэрэл охин “өдөр унтаж байгаад сэрээд орондоо хэвтэж байтал хүргэн ах миний хэвтэж байгаа өрөөнд орж ирээд намайг хажуугийн өрөөнд ороод ир гэхээр нь хүргэн ах Ууганбаярын араас дагаад хажуугийн өрөөнд ортол ...намайг орон дээр хэвтүүлээд... гэдэг, гэтэл тэр өрөөнд нь ор байдаггүй болохыг шүүхийн хэлэлцүүлэгт фото зургийн бэхжүүлж шүүхэд гаргаж өгсөн болно.

Мөн 11 дүгээр сарын дунд үе гэдгийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж үзвэл Ууганбаяр нь өдөр бүр ажилтай байсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө эхнэр хүүхэд нь эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд маргааш өдөр нь гэртээ гарч ирсэн байх ба энэ нь баримтаар нотлогдоно. Мөн хадам ээж нь хүүхдүүдийн хараад хамт байсан байна. Тэрний дараа 2, 3 долоо хоногийн дараа болсон гэх асуудлын тухайд: Энэрэл охин “эмнэлэгт хэвтсэн үед” гэжээ. Гэтэл дахиж эмнэлэгт хэвтээгүй юм байна. /шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдоно/

Шийтгэх тогтоолд дурдаад буй 8 дугаар сарын эхэн үед бэлгийн харьцаанд орсон зүйл огт байхгүй тийм үг үсэг охины мэдүүлэгт ч байхгүй, мөн 11 дүгээр сард орон дээр хэвтүүлээд гэдэг нь ч худлаа тул бэлгийн харьцаанд орсон гэх 2 үйлдэл үгүйсгэгдэж байгаа.

С.Э энэ хэрэг гарахаас 1 жилийн өмнө 27-28 насны Далай гэх хүнийг ээжийгээ эзгүйд гэртээ авчраад бэлгийн харьцаанд орсон байсан гэх мэдүүлэг охины ээж Нарантуяагийн мэдүүлэгт авагдсан байдаг. Гэтэл С.Э нь /он, сар, өдөргүй/ Цэцэгмаа прокурорт хүсэлт гаргасан байх ба тэрээр “...түүний өмнө манайд ирсэн надтай унтсан гэх “Кааdar Immortal” гэх нэртэй хүн огт тэгээгүй бөгөөд худал мэдүүлэг өгснөө би хүлээн зөвшөөрч байна” гэх бичгийн баримтаас харвал түүнд хүн үг зааж өгөөд байгаа нь тодорхой байна /энэ асуудлыг ээж Нарантуяа нь Ууганбаярын эхнэр Батцэцэгт цагдаагаар шалгуулж байгаа гэсэн байдаг/.

Б.У нь “Монгол технологи инвестмент” компанид 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс ажилласан.

гэрч Б.Гүррагчаа “З дугаар сараас эхлэн ээлжлэхээ болиод 7 хоногийн 6 өдөр ажилладаг, шаардлагатай үед 7 хоногийн 7 өдөр ч ажиллах тохиолдол байдаг. Ажил их байвал сунаад л ажиллаад байдаг юм. Ууганбаяр ажил тасалж байгаагүй, ажлаасаа хоцордоггүй, ажилд маш идэвхтэй байдаг байсан. Үйлдвэр тоног төхөөрөмж дээр ажилладаг учир хурууны хээгээ бүртгүүлчихээд ажил дундуур гарч явах боломж байдаггүй /бетон зүсэгч болон бетон зутгалтын 2 тусдаа тоног төхөөрөмж дээр ажилладаг/”,

гэрч Б.Уламбаяр “2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ууганбаяр ахын бага охины төрсөн өдөр нь болоход бид бүгд гэр бүлээрээ очсон. Энэрэл охин ямар нэгэн гэмт хэргийн, ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж хохирсон, сэтгэл нь хямарсан шинж тэмдэг анзаарагдаж мэдэгдэхээргүй, Ууганбаярыг аав гэж дуудаад бэр эгчийг ээжээ гээд л гүйгээд байсан. Тэгэхээр Энэрэл гэх охиныг худлаа яриад байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм” гэх,

гэрч Батцэцэгийн “2021 оны 1 дүгээр сард ...нялх биетэй байсан, ...коронавирусын хатуу хөл хориотой байсан учраас гэрээс гарч байгаагүй, 8 дугаар сард бага охин Мишээлийн хамт Энэтхэг улсад хагалгаанд орчихоод ирсэн гэртээ гам барьж байсан үе, ам бүл 7-уулаа ах Сүхбаатарын гэрт бөөнөөр хамт амьдарч байсан үе, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр өдөр бэлгийн харьцаанд орсон гэж байгаа нь худлаа юмаа, ажлын газрын хурууны бүртгэлийн системийг авч шалгаж үзэхээр 11 дүгээр сарын 11,12,13-ны өдрүүдэд 7:40-18:00 цагийн хооронд тасралтгүй ажилласан байгаа юм. Эхний амарсан өдөр нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...хуушуур хийж идээд амарцгаасан, 11 дүгээр сарын 21-ний өдөр амарсан. ...жоомны хор цацна гээд бид хүнс цуглуулаад, ...дараагийн амралтын өдөр нь 26-ны өдөр байсан. ...хүүхдүүдээ, ээж, Энэрэлийн хамт ...мөсөн дээр очиж гулгуулчихаад эгч Чанцалдуламын гэрт ирэхэд Энэрэлийн ээж Нарантуяа нь ирээд аваад явсан” гэх мэдүүлгүүд болон дээрх бусад баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтууд нь гэм буруутайг үгүйсгэх, няцаах, цагаатгах талын нотлох баримтууд болно. Гэтэл анхан шатны шүүх “...эргэлзээтэй гэж үзэх, гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж хэт нэг талыг барьж дүгнээд, өмгөөлөгчийн гаргасан дээрх нөхцөл байдлуудад өгөөд буй дүгнэлтэд хууль зүйн талаас дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн саналд “...Б.Уын гэрчээр өгсөн мэдүүлэг... зэрэг нотлох баримтуудаар Б.У нь гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэжээ. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Б.У нь цаг хугацааг 2021 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын сүүлээр гэж тодорхойлсон байх ба сонссон зүйлээ ярьсан нь тодорхой байх ба ийнхүү хэрэг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бүх насаараа хоригдож болох зүйл ангитай хэрэгт түүний эрх зүйн байдлыг дордуулж гэрчээр мэдүүлэг авсныг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож болохгүй гэж үзэж байна. Үүнээс улбаалан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн сэжигтнээр тооцон авсан мэдүүлгийг нь хууль зөрчсөн гэж үзээд /2хх 75/ мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байгаа билээ.

Дээрх нөхцөл байдлууд нь Б.Ут холбогдох хэргийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.10 дахь хэсэгт заасан асуудлуудад дүгнэлт өгч, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ю.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Болортуяагаас “бага насны хохирогч гүтгэсэн мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг нотлогдож тогтоогдоогүй” гэж байна. Хүчиндэх гэмт хэрэг нь онцлогтой. Хохирогч, холбогдогч нарын хооронд үүсдэг. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хувьд заавал хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаггүй. Хохирогч хүүхдээс гэмт хэрэг гарсанаас хойш 10 сарын дараа мэдүүлэг авсан учраас хохирогч гэмт хэрэг үйлдсэн цаг, өдрийг санадаггүй. Шүүгдэгч Б.Уын сэжигтэнээр өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр “насанд хүрээгүй охины охин хальс онцлогтой буюу сунамхай тул бэлгийн харьцаанд өвдөлтгүй орох боломжтой” гэж гарсан. Насанд хүрээгүй хохирогчийг худлаа мэдүүлсэн гэж үзэхгүй байна. Насанд хүрээгүй хохирогч өөрийнхөө үзсэн харсан зүйлийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.У нь бага насны хохирогч буюу 12 нас 3 сартай байсан С.Эийг 2021 оны 1 дүгээр сарын дунд үед, 2021 оны 8 дугаар сарын сүүл үед бөгс, гуянд гар хүрэх, дотуур өмд рүү нь гараа оруулан бэлэг эрхтэн дээр нь гараа тавих, бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх, мөн энэ үйлдлээс 2-3 хоногийн дараа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Өнөр” хотхонд ээж Д.Нарантуяагийн гэрт нь хүргэж өгөх замдаа 07-24 УНК улсын дугаартай “Тоёота Приус” 20 загварын автомашинд насанд хүрээгүй С.Эийн бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх зэрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн, 2021 оны 8 дугаар сарын эхэн үеэр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-20 тоотод биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэж, орон байрны хувьд эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч С.Эийн “...Хамгийн анх 2021 оны 1 дүгээр сарын эхэн үе хичээл амарчихсан байх үеэр би хүргэн ах Ууганбаярын гэрт нь байсан. Тэр үед нэг удаа унтаж байтал хүргэн ах шөнө миний хажуугаар хөнжилд орж ирж хэвтээд миний дотоожны завсраар гараа оруулаад бэлэг эрхтэн дээр гараа тавьчихаад унтаж байгаа юм шиг байгаад байсан. Тэгээд дараа нь 8 сарын сүүлчээр байхаа хичээл орохын өмнөхөн би аавын гэрт “Модун таун” хотхонд байж байхад хүргэн ах бас ирчихсэн байж байгаад намайг унтаж байхад хажуугаар ирж хэвтээд миний мөөмнөөс бариад миний дотоож руу гараа оруулаад бэлэг эрхтэн дотор хуруугаа хийгээд урагшаа, хойшоо хөдөлгөөд байсан. Үүнээс хойш 2 бил үү 3 хоногийн дараа хүргэн ах Ууганбаяр намайг машинаараа ээжийн гэр лүү хүргэж өгөх гээд явж байхдаа намайг машиныхаа урд талын суудал дээр өөрийнх нь хажууд сууж байхад нэг гараараа машинаа бариад нөгөө гараараа миний өмд дотоож руу оруулаад бэлэг эрхтэн рүү хуруугаа оруулаад урагш, хойш нь хөдөлгөөд байсан. Энэ явдлаас хойш хүргэн ах Ууганбаярынх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 20 тоотод нүүж ирээд намайг сургуультайгаа ойрхон гээд хүргэн ах Ууганбаярын гэрт байлгахаар болсон. Би Ууганбаяр ахын гэрт байх үед буюу 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр нэг өдөр би унтаж байгаад сэртэл эгч хүүхдүүдтэйгээ хамт гараад явчихсан. Гэрт хүргэн ах, 1 нас гаруйтай хүүхдийнхээ хамтаар байсан. Би унтаж байгаад сэрээд орондоо хэвтэж байтал хүргэн ах миний хэвтэж байгаа өрөөнд орж ирээд намайг хажуугийн өрөөнд ороод ир гэхээр нь хүргэн ах Ууганбаярын араас дагаад хажуугийн өрөөнд ортол хүргэн ах Ууганбаяр миний цамц, өмд, бүх хувцсыг тайлаад намайг орон дээр хэвтүүлээд өөрөө шорт фудвольк, дотоожоо тайлаад миний дээр гарч хэвтээд бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн дотор хийгээд 5 орчим минут миний дээр дээшээ доошоо хөдлөөд байсан. Тэгж байгаад босоод хувцсаа өмсөөд өрөөнөөс гараад явчихсан. Түүнээс хойш 2 билүү 3 хоногийн дараа буюу эгч хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэхээр явсны дараа орой унтах гэж байхад хүргэн ах Ууганбаяр хажууд хэвтэж байгаад миний хөнжил рүү орж ирээд миний дотоожыг доош нь тайлаад ар талаас өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хойноос хөдлөөд байсан. Тэр нь өмнөхөөсөө арай удаан 7-8 орчим минут үргэлжилсэн. ...Тиймээ, би дээрх мэдүүлгийг өгсөн. Цайвар ногоон өнгийн жижиг суудлын автомашин Ууганбаяр ахад байсан. Одоо ч гэсэн байдаг байх. Би загвар болон улсын дугаарыг нь мэдэхгүй. Тухайн үед миний дотоож руу Ууганбаяр ах гараа хийгээд бэлэг эрхтэн дээр тавиад хөдөлгөөд хааяа хатгаж байгаа нь мэдрэгдэж байсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээ ойлгож байгаа. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэхэд биеийн юм ирсэн байсан болохоор эмч буруу харсан, үзсэн байж магадгүй гэж бодож байна. ...” /1хх 40-42, 194-195/,

гэрч Д.Нарантуяагийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой өөрийн охин С.Эийн фэйсбүүкийг шалгаж байхад Б.Тэмүүлэн гэх фэйсбүүк хаягтай хүнтэй чаталж Ууганбаяр гэх хүн өөрийг нь оролдож бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байсан. Тэгээд би охиныхоо утсыг шалгаж байгаад мэдээд охиноосоо асуусан. Тэгтэл манай охин эхлээд надад хэлэхгүй байсан ба би бараг гар хүрч байгаад хэлүүлсэн. Тэгтэл надад охин маань “хүргэн ах Ууганбаяр намайг хүчиндсэн, гэхдээ удаа дараа” гэж хэлсэн. Улмаар манай охин Ууганбаярын гэр болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байр 20 тоотод байдаг байсан юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 48/,

насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн “...Би Сүхбаатарын Энэрэл гэдэг хүүхдийг танина. Манай сургуулийн 7а ангийн сурагч байсан. Одоо харин сургуулиасаа шилжсэн хүүхэд байгаа юм. Энэрэл бид 2 нэг сургуульд сурдаг учраас бие биетэйгээ байнгын тааралддаг учраас таньдаг болсон. ...өнгөрсөн оны буюу 2021 оны 10, 11 дүгээр сараас эхлэн бие биеийнхээ фейсбүүк сторид хариу бичих ...реплай хийж харилцаж эхэлсэн. ...С.Э надтай чатаар харилцахдаа бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа, Энэрэл ахынхаа гэрт амьдарч байхад нь тэр ах нь оролдсон, бэлгийн харьцаанд орсон талаараа надтай мессеж бичиж байсан. Энэ талаараа манай муу эгч энийг мэдэхгүй байгаадаа гэж бичиж байсан. Тэгэхээр нь оролдоод байдаг ахынх нь эхнэр л юм байна гэж бодсон. Энэрэл надад хэлэхдээ намайг ор луу түлхээд бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Тэрнээс өөр тодорхой зүйл яриагүй. ...” /1хх 62-64/,

шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2021 оны 8 дугаар сард С.Э өөрийн төрсөн эх болох Нарантуяатай уулзахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байх гэр лүү явах үед би өөрийнхөө 07-24 УНК улсын дугаартай Тоёото Приус 20 загварын тээврийн хэрэгслээр өөрийн төрсөн охин Гэгээлэн, Сондор нарын хамтаар Энэрэлийг Нарантуяа эгчийн гэрт хүргэж өгсөн. Хүргэж өгөх замд Энэрэл миний хажуу талын суудал буюу тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр сууж байсан. Ард миний төрсөн хоёр охин унтаад явж байсан. ...Би Энэрэлийн хөх, гуя, бэлэг эрхтэн зэргийг өөрийнхөө зүүн гараар 5-10 минутын хугацаатай оролдож таашаал авсан. С.Эийн бэлэг эрхтэн зэргийг оролдох үед С.Э сэрүүн байсан бөгөөд ямар нэгэн эсэргүүцэл надад үзүүлээгүй. ...2021 оны 9 дүгээр сарын эхээр манайх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-20 тоот хаягт нүүж ирсэн. ...Энэрэлийг манайд байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр намайг сэрэх үед Энэрэл бид хоёр хоёул байж байсан гэрийхэн хаашаа явсан талаар сайн санахгүй байна. Тэгэхээр нь би Энэрэлийг гэрийнхээ том өрөөний буйдан дээр сууж байгаад түүний хөх бөгс, бэлэг эрхтэнг оролдож мөн таашаал авсан. ...2021 оны 11 дүгээр сард мөн Энэрэл бид хоёр манай гэрт хоёулахнаа үлдсэн байсан бөгөөд энэ үед мөн гэртээ түүний хөх бөгс, бэлэг эрхтэнг оролдож таашаал авч байсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бага охин Мишээлийн хамтаар эмнэлэгт хэвтэж байсан үед би гэртээ Энэрэл болох 2 охин, эхнэрийн ээж буюу Наранцэцэг нарын хамтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-20 тоот гэрт үлдсэн. Энэ үед нэг өдөр би өөрийн дунд охин Сондортой унтах гээд хэвтэж байх үед том охин Гэгээлэг болон Энэрэл хоёр бид хоёр тантай хамт унтья гээд өрөөнд ороод ирсэн. Тэгээд жижиг өрөөнд орон дээр Гэгээлэг, Сондор, Энэрэл бид дөрөв унтахаар хэвтсэн. Унтаж байх үед би Энэрэлийг урдын адил оролдсон. Энэ үед Энэрэл сэрүүн миний өөдөөс эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь би түүний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орох үедээ би бэлгэвч хэрэглээгүй. Би түүнд ямар нэгэн дарамт шахалт хүч хэрэглэж байгаагүй. ...” /1хх 44-46/,

шинжээч эмч Н.Туяагийн “...Дээрх асуудлууд нь охин хальсны бүтцийг илтгэж байгаа нийлмэл нэг бүрдэл юмаа. Эдгээрийг тус бүрд нь салгах боломжгүй. С.Эийн хувьд дүгнэлтэд дурдагдсан шинж бүхий охин хальстай байх ба бэлгийн харьцааны үед гэмтэхгүй байх боломжтой. ...” /2хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаартай “...Сэтгэцийн онош: Эрүүл. Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. С.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Эд одоогоор хэргийн улмаас сэтгэцийн байдалд нь өөрчлөлт орсон гэх шинж баримт үгүй байна. С.Э нь өөрийн насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. С.Э нь өөрийн насны түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ илэрхийлэн мэдүүлэх чадвартай байна. С.Э нь өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх 86-87/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 415 дугаартай “С.Эийн охин хальсанд шинэ болон хуучин урагдал тогтоогдсонгүй. С.Эийн охин хальсны төрөлхийн сэтэрхий бэлгийн харьцааны улмаас үүсэхгүй. С.Эд өрхийн эмч Н.Пүрэвсүрэнгийн хийсэн үзлэг, эмчилгээ үйлчилгээний талаарх ямар нэг эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул эмчилгээний дүрэм заавар зөрчсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй. С.Эийн охин хальсны бүтэц онцлог нь бэлгийн харьцааны үед урагдахгүй байх боломжтой шинж байдал болно. Охидын үзлэг хийх үед сарын тэмдэг ирсэн байх нь охин хальсны урагдал үзэх боломжгүй, харагдахгүй байх нөхцөл биш болно.  ШШҮХ-н ШЭШГ-н 2022.01.05-ны 749 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /2хх 40-41/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүк мессенжерийн чатын хуулбар /1хх 24-37/, насанд хүрээгүй хохирогч С.Эийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 15, 131/, фейсбүүк мессенжерийн чатны хуулбарууд /2хх 61-64/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Уыг “хүчиндэх” гэмт хэргийг “бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан ...-ыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч Б.Уыг, бага насны хүүхэд буюу 12 настай насанд хүрээгүй С.Эийн бөгс, гуянд гар хүрэх, дотуур өмд рүү нь гараа оруулан бэлэг эрхтэн дээр нь гараа тавих, бэлэг эрхтэн дотор хуруугаа оруулан хөдөлгөх, мөн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэж, орон байрны хувьд эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн нь шүүгдэгчийн түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нар нь “...Б.Ут холбогдох гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.10 дахь хэсэгт заасан асуудлуудад дүгнэлт өгч, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын агуулга нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч С.Э, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн дээрх бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийснийг бага насны хохирогч С.Эийн зүгээс тодорхой дүрсэлж мэдүүлсэн бөгөөд хохирогч хэдийгээр бага насны хүүхэд боловч болсон хэргийн талаар өөрийн ухамсарласан түвшинд тусган ойлгох, мэдүүлэх чадвартай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Түүнчлэн бага насны хохирогч С.Э, шүүгдэгч Б.У нар нь төрөл садангийн холбоотой хүмүүс бөгөөд хохирогчийн ээж Д.Нарантуяа нь шүүгдэгч Б.Ут өс хонзон санах, өр авлагын ямар нэгэн холбоогүй байх тул түүнийг гүтгэх үндэслэлгүй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1265 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1265 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ