| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00450/И |
| Дугаар | 156/ШШ2024/00486 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2024/00486
2024 10 29 156/ШШ2024/00486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00486/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4-р баг, *******гийн 4-5 тоотод оршин суух, ******* *******
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4-р баг, Дэлгэрхаан гэх газарт оршин суух, ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
Хариуцагч Х.******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.******* бид хоёр 2016 оноос хойш 2021 оныг хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр том хүү А., 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бага хүү А. нар төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүд маань надтай хамт амьдардаг юм. Иймд Х.*******ээс хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******, Х.******* хоёр 2016 оноос 2021 он хүртэл хамтран амьдарч байсан, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байх хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр том хүү А., 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бага хүү А. нар төрсөн. Одоо том хүү 10 настай, бага хүү 5 настай, ээжтэйгээ болон ээжийнхээ аав, ээжтэй хамт ******* аймагт амьдардаг. Д.******* нь Х.*******ээс 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа, дахин гэр бүл болж амьдрах боломжгүй болсон учраас хүүхдийн тэтгэлгийг төрсөн эцгээс нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
3. Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А., 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү А. нар миний хүүхэд мөн. Хоёр хүүхдэдээ хуульд заасны дагуу тэтгэлэг өгнө, татгалзах зүйл алга гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Хариуцагч Х.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан хүүхдүүдийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Х.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2016 онд танилцаж, тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр том хүү А., 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бага хүү А. нар төрсөн болох нь нотлогдож байна.
4. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Х.******* нар нь гэр бүлийн баталгаагүй боловч тэдгээрийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү А., А. нарыг эцэг Х.*******ээр Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Х.******* нь хүү А., А. нарыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
5. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А., 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү А. нар нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******т даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А., 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******ээр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******т даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА