Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00491

 

2024 10 30 156/ШШ2024/00491

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00500/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 40, 50 мянгатын 54 байр Пийс тауэр 702 тоотод байрлах, *******-******* ББСБ ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Норовлин хайрханы 3-01 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 227,876  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1. Нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 227,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ивээлт ББСБ" ХХК нь 2021-11-30 өдөр Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 төгрөгийг, сарын 2.9% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-иас Galaxy A52 гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банк дахь 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2024 оны 08 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон тооцож 10040202 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэлд 191,628 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 22,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4,458 төгрөг нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 227,876 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.******* нь 227,876 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 227,876 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,486.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,743.14 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,743.14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох 227,876 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,486.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,743.14 /гурван мянга долон зуун дөчин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,743.14 /гурван мянга долон зуун дөчин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ивээлт ББСБ ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА