| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00250/И |
| Дугаар | 137/ШШ2024/00255 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 137/ШШ2024/00255
2024 11 13 137/ШШ2024/00254
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
До
2024 11 13 137/ШШ2024/00255
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүрэг ............. дугаар хороо Ж ............. тоотод оршин суух, Х овогт Т-ын Н /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ...... дугаар баг, З-ын гудамж ......... тоотод оршин суух, Б овогт С-ын Т /РД:Е, утас:/-д холбогдох
Гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Н миний бие нь өөрийн эзэмшлийн ................ маркийн суудлын зориулалттай, мөнгөлөг саарал өнгөтэй 2011 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монгол улсад орж ирсэн автомашинаа зарахаар зар тавьтал үл таних залуу ирж өөрийгөө "З-ээс Э рүү хүн зөөх ажил эрхэлдэг юмаа, та надад энэ машинаа 7,000,000 төгрөгт зарчих эхлээд 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 2024 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгая" гэж хэлсэн. Би түүнтэй ярилцаад тэр залуу машиныг шалгаж үзээд асуудалгүй юм байна, хэлсэн ярьсандаа авъя гэж хэлээд тухайн газар байрлах нотариатаар орж 20.......... оны 05 сарын 12-ны өдөр...................... бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан машинаа түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Миний машин ................. улсын дугаартай байсан бөгөөд хариуцагч руу шилжүүлж өгөхөд ................ улсын дугаартай болсон. Машиныг С.Т нь өөрийнхөө нэр рүү шилжүүлсний дараа удахгүй мөнгөө өгнө гэсээр байгаад өдийг хүрлээ. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймд 2024 оны 05 сарын 12-ны өдөр 2962 бүртгэлийн дугаартай бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3-р зүйлийн 3.2-т заасан үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ биелүүлээгүй тул уг зүйлд заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт нэхэмжилнэ. Хугацаа хэтэрсэн 62 хоног байх бөгөөд гэрээнд зааснаар нэг хоногийн алданги 10,000 төгрөг болж байгаа тул нийт алданги 620,000 төгрөг болж байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, алданги 620,000 төгрөг, нийт 2,620,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд С.Т-гаас 2024 оны 05 сарын 12-ны өдөр 2962 бүртгэлийн дугаартай бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С овогтой Т нь Т.Н-ын нэхэмжлэлийн шаардлага болох 2,620,000 төгрөгний 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 2,000,000 төгрөгний 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлээ гардаж аваад төлсөн. Одоо үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Н нь хариуцагч С.Т-ийн хариу тайлбартай танилцлаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох 2,620,000 төгрөгнийхөө 1,620,000 төгрөгнөөс татгалзаж, 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч С.Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 2,620,000 төгрөгийн 1,620,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т-д холбогдох гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 1,620,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Т нь үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг хариуцагч С.Т-гаас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 14,275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц