| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00503/И |
| Дугаар | 156/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 156/ШШ2024/00492
2024 10 30 156/ШШ2024/00492
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00503/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, Баатруудын гудамж, ******* банкны байранд байрлах, ******* банкны ******* салбар,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ийн 6-50 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ийн 6-50 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 95,812,161.59 төгрөг гаргуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч А.*******, Б.******* нарт холбогдуулан 95,812,161.59 төгрөг гаргуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.*******, Б.******* нар нь **************тай 2021 оны 11 дугаар сарын 18-ны өдөр 1040033841 дугаартай зээлийн гэрээ байгуулан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл авсан. Мөн иргэн А.*******, Б.******* нар нь **************тай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1040083820 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийг жилийн 21.96 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. ******* нь 2021 оны 11 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч А.******* ************** дахь 5003553933 тоот дансанд 150,000,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлж мөн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч А.*******гын *******банк дахь 5003553933 тоот дансанд 30,000,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
1040033841 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 72,940,404.87 төгрөг, зээлийн хүүд 49,708,863.43 төгрөг, 176,975.25 нэмэгдүүлсэн хүүд төгрөгийг төлсөн. Мөн 1040083820 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 17,499,999.93 төгрөг, зээлийн хүүд 8,187,295.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,921.41 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1040033841, 1040083820 дугаартай зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй өргөдөл гаргах өдрийн байдлаар 1040033841 тоот зээл 121 хоног, 1040083820 тоот зээл 5 хоног хугацаа хэтрүүлээд байна. ************** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1040033841 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 1040033841-01 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан. 1040083820 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 1040083820-01 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1040099841, 1040083820 зээлийн гэрээний 5.1 дэх заалт 5.1.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 89,559,595.2 төгрөг, 2024 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаарх хүү 6,135,361.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,205.09 нийт 95,812,161.59 төгрөгийг хариуцагч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулна.
Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг доорх барьцааны хөрөнгүүдээр хангуулах. Үүнд:
- А.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1817001464 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ГД-000937013 дугаар гэрчилгээтэй, ******* аймаг ******* сумын 3-р баг, 6 гудамж 50 тоот хаягт байршилтай 360 мкв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
- А.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1817000044 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ГД-000687796 дугаар гэрчилгээтэй ******* аймаг ******* сумын 3-р баг, 6 гудамж 50 тоот хаягт байршилтай 549 мкв талбайтай өмчлөх газар гэжээ.
3. Хариуцагч А.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 95,812,161.59 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. ******* банктай ярилцаж тохиролцож төлбөрийг төлж барагдуулах хугацааг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд 2024 оны 11 сард багтааж 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээлийн төлөлт хийх, 2024 оны 12 сард багтааж үлдэгдэл 75,812,161.59 төгрөгийг төлнө. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.*******, Б.******* нарын тайлбартай танилцлаа. Зээлийг төлж барагдуулах хуваарийг болон төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 95,812,161.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, Б.******* нар нь зөвшөөрч 95,812,161.59 төгрөгийг 2024 оны 12 дугаар сард багтаан төлнө гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч А.*******, Б.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 637,010 төгрөгийн тал хувь болох 318,505 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 318,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 95,812,161.59 /ерөн таван сая найман зуун арван хоёр мянга нэг зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 сард багтааж 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээлийн төлөлт хийх, 2024 оны 12 сард багтааж үлдэгдэл 75,812,161.59 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 637,010 төгрөгийн тал хувь болох 318,505 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 318,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.*******, Б.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА