Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00493

 

2024 10 30 156/ШШ2024/00493

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00520/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ******* ББСБ ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 806,627  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1 Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Т.*******д холбогдуулан 806,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь "******* ББСБ"-тай 2021 оны 06 сарын 11-ний өдөр 140000638388 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99746924 дугаараар мессэж илгээн 2022 оны 08 сарын 08-ны өдөр 670,000 төгрөгийг сарын 2,3%-ын хүүтэйгээр авч, 2022 оны 09 сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Т.*******гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, 99509209 дугаар луу өөртэй нь холбогдож хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2024.07.08-ны өдөр 300,000 төгрөгийг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй. Зээлдэгчийн төлсөн төлбөрөөс 232,734 төгрөгийг зээлийн хүүнд, 67,266 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцсон. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 670,000 төгрөг 2022.08.08-ны өдрөөс 2024.08.05-ний өдрийг хүртэл 728 хоногийн зээлийн хүү 133,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,828 төгрөг, нийт 806,627 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Т.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 806,627 /найман зуун зургаан мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 806,627 төгрөгийг хариуцагч Т.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.954.5 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.954.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох 806,627 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,954.5 /арван нэгэн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,954.5 /арван нэгэн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА