Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00494

 

2024 10 30 156/ШШ2024/00494

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00523/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ******* ББСБ ХХК

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 103 дугаар 12 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 822,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 822,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь "******* ББСБ"-тай 2020 оны 12 сарын 31-ний өдөр 140000597451 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95114606 дугаараар мессэж илгээн 2021 оны 10 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2021 оны 11 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Г.*******ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг 2021.10.05-ны өдрөөс 2024.08.05-ний өдрийг хүртэл 757 хоногийн зээлийн хүү 270,864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,074 төгрөг, нийт 822,938 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.

******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 822,938 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 822,938 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 8223938 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,150.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.******* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,150.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 822,938 /найман зуун хорин хоёр мянга есөн зуун гучин найм/  төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,301 /хорин дөрвөн мянга гурван зуун нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,150.5 /арван хоёр мянга нэг зуун тавин төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,150.5 /арван хоёр мянга нэг зуун тавин төгрөг таван мөнгө/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА