Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00495

 

2024 10 30 156/ШШ2024/00495

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00507/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жигжиджав, 9/1, 8 давхар ******* ******* ХХК

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг Гурванбаян төв гудамж 50-09 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,678,727.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 1,678,727.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-тай 2022 оны 06-р сарын 23-ны өдөр БЗГ-22-2633 тоот зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. 2024 оны 09-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,144,001.89 төгрөг, үндсэн хүү 520,460.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,964.60 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,678,727.13 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 645 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд ******* овогтой *******ас зээлийн гэрээний үүрэг болох 1,678,727.13 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,678,727.13 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,678,727.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ас улсын тэмдэгтийн хураамж 41,810 төгрөгийн тал хувь 20,905 төгрөгийг, улсын орлогоос 20,905 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,678,727.13 /нэг сая зургаан зуун далан найман мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ас улсын тэмдэгтийн хураамж 41,810 төгрөгийн тал хувь 20,905 /хорин мянга есөн зуун тав/ төгрөгийг, улсын орлогоос 20,905 /хорин мянга есөн зуун тав/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА