Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2024/00497

 

2024 11 04 156/ШШ2024/00497

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00495/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч П.******* нь 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1972 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 7 настайгаасаа сургуульд орсон. 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1987 оны 9 дүгээр 01-нээс тус сумын ******* нэгдэлд бог мал буюу нэгдлийн суурь 500 хурга, 90 орчим ишиг хүлээн авч маллаж байсан. 1992 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдэж нэгдлийн архивын юмтай цуг шатаж үрэгдсэн. Одоо би 53 настай 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1990-2000 оны тэтгэвэрийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг нөхөн тооцуулахад хамрагдаагүй. 2000-2005 онд *******ы 232 дугаар ангид малчнаар ажиллаж байсан. Иймд одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд малчнаар томилж чөлөөлсөн тушаал архиваас гараагүй, харин архиваас 1989 онд ээлжийн амралт тасралтгүй ажилласан малчдад олгох тушаал болон 1989-1990 оны цалингийн түүвэр гарсан. 1991 оноос хойшхи үеийн баримтууд аймгийн архивт шилжин ирээгүй гэсэн тодорхойлолтыг өгсөн. *******ы архивын баримтууд шатаж үрэгдсэн. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учраас намайг ******* нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч П.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч П.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 3 тал),

2. ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны 8/304 дугаартай П.*******ын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

3. ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5-6 тал),

4. ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/485 дугаартай тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

5. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 10 тал),

6. Гэрч Д. шүүхэд өгсөн ...П.******* 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч байсан 1987 оноос шиг санаж байна 1992 он буюу нэгдэл тарах хүртэл ******* сумын ******* нэгдэлд хамт ажиллаж байсан. П.******* үхэрчин болон хоньчоор ажилладаг байсан. Бид ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 20 тал),

7. Гэрч Л. шүүхэд өгсөн ...П.******* 1986 онд илгээлтээр гарч ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчин, үхэрчнээр 1992 он буюу нэгдэл тарах хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед бид нэг бриагадад, мөн ойрхон саахалт айлууд байсан. ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд бид хамт ажиллаж байсан нь үнэн болно... гэх мэдүүлэг (хх-ийн 21 тал),

9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 34 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч П.*******ыг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 сарын 28ы өдрийн 8/485 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон П.*******ын нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 34 тал)-д ...боловсрол-бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-******* ******* нэгдэл, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-хоньчин, ажил эрхэлсэн он-1987 гэж бичигджээ.

Хүсэлт гаргагч П.******* нь 1972 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн байх бөгөөд ажил эрхэлж эхэлсэн хугацаа нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тэрээр 15 нас 4 сартай байсан байна.

Энэхүү хугацаанаас эхлэн тэрээр мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* ******* /РД:СЛ72042500/-ыг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА