Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2024/00499

 

 

2024 11 04 156/ШШ2024/00499

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2024/00458/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.*******,

Гуравдагч этгээд Б.*******,

Нарийн бичгийн дарга С.*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ******* *******тай танилцан үерхэж, одоог хүртэл хамт амьдарч байна. 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Д. нь 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, охин Д. 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, отгон хүү Д. 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Бид 1993 оны 12 сард хурим хийгээд өрх тусгаарласан. Миний бие Ц.******* нь малчнаар тэтгэвэр тогтоолгох нас болж малын А дансаар тэтгэвэрт орох гэтэл нийгмийн даатгалын байгууллага нь 1993 онд малчнаар ажиллаж байсан жил нь тогтоогдохгүй байгаа тул жил хүрэхгүй байна гэсэн. Иймд миний 1993 онд нөхөртэйгөө хамтын амьдралтай байсныг үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Гуравдагч этгээд Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* бид хоёр 1993 онд айл гэр болж байсан. Ц.******* тэтгэвэрт гарах гэтэл 1993 оны жил дутаад байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ц.******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэрээр Б.*******тай хамтын амьдралтай байснаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Ц.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. ******* аймаг Бэрх хотын захирагчийн ажлын албаны 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ...СА74052901 тоот регистрийн дугаартай Цэвэл овогтой ******* нь ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн СФ72011613 тоот регистрийн дугаартай Бандгай овогтой *******тай 1993 оноос өнөөг хүртэл тус багт нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. 84 дугаартай *******ын , 0000742045 дугаартай *******ын нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. Улсын бүртгэлийн ерөнхий газарын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн *******ын ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 7 тал),

5. хүсэлт гаргагч Ц.*******, гуравдагч этгээд Б.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 8 тал),

6. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 11 тал),

7. Гэрч Ц. шүүхэд өгсөн ...Бидний ээж бага байхад нас бараад Ц.******* надтай цуг амьдарч байсан. 1993 онд Б.******* гэдэг хүнтэй гэр бүл болж тусдаа гарсан. Тусдаа гарсан цагаасаа өнөөг хүртэл Бэрх тосгонд амьдарч байгаа. Ц.******* нь Б.*******тай айл гэр болоод 3 хүүхэд төрүүлсэн. Том хүүг нь , дунд охиныг , бага хүүг нь гэдэг. Гэр бүлээ батлуулсан байх, 1993 оноос хойш л хамт амьдарч байгаа нь үнэн юм чинь гэр бүлээ батлуулсан байх... гэх мэдүүлэг (хх-ийн 16 тал),

8. Гэрч шүүхэд өгсөн ...Ц.*******, Б.******* нар 1992 оноос танилцаж, түүнээс хойш хамт амьдарч байгаа. Бид 1992 оноос хойш 2000 оныг хүртэл айл саахалт байсан. Ц.*******, Б.******* нар нь 3 хүүхэдтэй. Том хүүг нь , дараах нь охин , бага хүүг нь Өөдөс гэж дууддаг албан ёсны нэрийг нь би сайн мэдэхгүй байна. *******, Б.******* нар аль аль нь урьд өөр хүнтэй амьдарч байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 18 тал),

9. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08/37 дугаартай Б.*******ын мал тооллогын бүртгэлийн түүвэрийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22-23 тал),

10. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08/208 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал),

11. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08/57 дугаартай, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 08/80 дугаартай Б.*******ын мал тоолгын бүртгэлийн түүвэрийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд (хх-ийн 25-26 тал), (хх-ийн 27-29 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэдэг нь гэр бүл үүсгэж буй нэг хэлбэр бөгөөд эхнэр, нөхөр гэсэн нэршлээр нэрлэгддэг. Гэтэл хүсэлт гаргагч Ц.******* нь ******* овогт ******* *******тай 1994 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, анхны хүүхэд нь болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд уг гэрлэлт нь хүчин төгөлдөр байна.

Хүсэлт гаргагч Ц.*******ын шүүх хуралдаанд өгсөн ...Би 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ******* *******тай танилцан үерхсэн, 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Д. нь 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, охин Д. 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, отгон хүү Д. 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Бид 1993 оны 12 сард хурим хийгээд өрх тусгаарласан гэх тайлбараас үзэхэд тэдгээр нь 1993 оны 12 дугаар сард хурим хийхээс өмнө уулзаж, үерхэж байсан бөгөөд энэ хугацааг гэр бүл үүсгэж, хамтын амьдралыг зохиосон гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар дээрх хугацаанд хүсэлт гаргагч Ц.******* нь Б.*******тай хамт амьдарч байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.******* нь 1993 оны 01 дүгээр сараас эхлэн Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СА74052901/-ын 1993 онд Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА