Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1096

Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

цагаатгагдсан этгээд Т.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

цагаатгагдсан этгээд Ж.Г,

цагаатгагдсан этгээд Ц.Отгонбямбын өмгөөлөгч К.Манлай, Ү.Чойжилсүрэн,

цагаатгагдсан этгээд М.Ш, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр,

хохирогч Э.Алтаншагай,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дугаартай цагаатгах тогтоолтыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлээр Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох 2102 00252 0161 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...., ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

4. .... тоотод оршин суух бүртгэлтэй, ....., /РД:...../,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Т.Б нь ......

Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу .............., тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрыг М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Ж.Г нь Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа

Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмшихээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бын өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Од 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад иргэн М.Шийн нэр дээр Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн,

улмаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2204006717 дугаарт бүртгүүлж, 000073862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Ц.О нь Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа

Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын өгсөн үүрэг чиглэл хууль бус “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44-т иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

М.Ш нь Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа

өөртөө давуу байдал бий болгох зорилгоо буюу Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх, шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг мэдсээр байж Т.Быг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нуух буюу түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Б дүүргийн тойргийн нотариатаар батлуулж, иргэн М.Баяржавхланд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрын эрхийг шилжүүлсэн, газрын эрхийг шилжүүлсний хариуд иргэн М.Баяржавхлангаас 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Отгонбямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Ж.Г, Ц.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Манал овогт Төмөрбаатарын Баясах, Боржигон овогт Цэрэннадмидын Отгонбямба, Соод овогт Жанчивдоржийн Гал, Эрхэт овогт Манханы Ширэндэв нарыг цагаатгаж, Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4-т зааснаар шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг оршин суух газрынхаа нутаг дэвсгэрийн Иргэний шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж, прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 732 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр М.Баяржавхлангийн эзэмшилд бүртгэлтэй Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газрын эзэмших, өмчлөх хэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Т.Б нь Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбайтай газрыг эзэмших зорилгоор Газрын зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгсөн боловч тус газрыг Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад нь иргэн М.Шийн ятгалгаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан хийх ёсгүй үйлдлийг хийж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албан дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбайтай газрыг эзэмших эрх олгох иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах, эзэмших эрхийн гэрчилгээ гаргах талаарх хууль бус үүрэг чиглэл өгсөн.

Дээрх хууль бус үүрэг, чиглэлийн дагуу Ц.О нь Б дүүргийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатай олгохыг “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас зөвшөөрсөн мэт нэмж оруулсан.

Улмаар Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжид гарын үсэг зурж албажуулан, тус захирамжийн дагуу Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн М.Шийн нэр дээр гаргуулан, иргэн М.Шт эдийн засгийн давуу байдал бий болгосон.

Т.Б нь дээрх гэмт хэргийн үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглан өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудад хууль бус үүрэг чиглэл өгч, тус албан тушаалтнуудын хууль, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хууль, дүрэм журамд заасныг зөрчүүлэн гүйцэтгүүлсэн үйлдэл нь гэмт хэргийг зохион байгуулсан,

Ж.Г нь Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын хууль бус үүрэг чиглэлийг биелүүлсэн, тус хууль бус үүрэг, чиглэлийг өөрийн удирдлагад ажилладаг ахлах мэргэжилтэн Ц.Од өгч, хууль зөрчсөн үйлдлийг өөрсдийн ажил албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу хийж гүйцэтгэсэн буюу гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Ц.О нь “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж Ж.Гын өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44-т иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

М.Ш нь Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбайтай газрыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд авахын тулд Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгсөн, Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж хурлаас иргэн М.Шийн хүсэлтэд дурдагдсан газар буюу Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад өөрийн сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Бтай уулзаж тус газрыг эзэмшилдээ авах талаар ятгаж Т.Быг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэж татан оруулж, хатгагчаар хамтран оролцсон,

мөн М.Ш нь гэмт хэргийн улмаас өөртөө давуу байдал бий болгон авсан Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбайтай газрыг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулан Б дүүргийн тойргийн нотариатаар батлуулан иргэн М.Баяржавхланд шилжүүлэн, газрын төлбөрт 5.000.000 төгрөгийн өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог.

Гэвч шүүхээс дээрх үйлдлийг захиргааны журмаар шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан...” 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэж заасан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан буюу Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, албан тушаалтан нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгох бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Гэтэл манай хэргийн тухайд албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгч нарын үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 3 дахь хэсэг “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэсэн эрхтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос эрх мэдэл, албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмт хэргийн талаар, хоёр яллагдагчийн хооронд нууц далд аргаар яригдсан зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй юм.

Харин Монгол Улсын нэгдэн орсон “Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц”-ын 28 дугаар зүйлд “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогддог.

Үүнд: Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай тул иргэнд эзэмшүүлж болохгүй талаар Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнээс хэд, хэдэн удаа М.Шт амаар мэдэгдэж байсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Шийн хүсэлтэд дурдагдсан газар буюу Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмших эрх олгохоос эс зөвшөөрсөн талаар мөрдөгчийн эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мэдүүлгүүдээр нотлогддог.

М.Ш нь Б дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан, гэмт хэрэг гарах үед Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан ба Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Бтай дээрх газрын талаар хэд хэдэн удаа уулзаж байсан болох нь яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог.

Ц.О нь “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохыг эс зөвшөөрсөн гэдгийг мэдсээр байж нэрсийн жагсаалтад нэрийг нь оруулсан, нэрийг нь оруулахдаа Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын хууль бус үүрэг даалгавраар оруулсан болох нь яллагдагч Ц.Отгонбямбын мэдүүлгээр нотлогддог.

Дээрх газар нь шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хориглосон гэдгийг албан тушаалтнууд мэдсээр байж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамж гарсан, 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” М.Шийн нэр дээр гарсан буюу Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог.

Дээрхээс дүгнэхэд, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хориглосон гэдгийг мэдсээр байж, энэ талаар урьд нь шийдвэр гаргаж байсан атлаа хүсэж үйлдэж буюу санаатай үйлдсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, яллагдагч нарын үйлдэл оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан “Гэмт хэргийн хамтран оролцох” хэлбэрээр дүгнэн зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс М.Ш нь Т.Быг ятгасан, Т.Б нь Ж.Г, Ц.О нарт хууль бус үүрэг даалгавар өгсөн, Ж.Г, Ц.О нар нь хууль бус үүргийг гүйцэтгэсэн, М.Ш нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэж үзэх нөхцөлгүй байна гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан...” 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэж заасан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 9 сараас 2020 оны 11 сарын 4 хүртэл Засаг даргын үүрэг гүйцэтгэсэн. Прокурорын ярьж байгаагаар өөрийн танил талдаа эрх мэдлээ ашиглан газар олгосон гэж байна. Миний хувьд тийм зүйл байхгүй. М.Ш гуайг би танина, таньдаг гэдгээ хэлсэн. Гэхдээ Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд тухайн дүүрэг, ер нь хаана ч ямар нэгэн хүсэлтэй иргэний хүсэлтийг хүлээж авах нь миний бүрэн эрх байгаа юм. Ямар нэгэн өөрийн амьдрал ахуйтай холбоотой мөн оршин сууж байгаа хороо, дүүрэгтэйгээ холбоотой ямар ч асуудлыг хүлээж авах ёстой. Тэр үүднээс би өдөрт 20-30 иргэн заримдаа 10-аад иргэнтэй уулздаг. М.Ш гуайтай бол танина гэдэг байдлаар уулзахгүй гэх эрх бол надад  байхгүй. миний хувьд бол албан тушаалаа урвуулан ашиглаад газар олгосон асуудал байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б дүүрэгт 2019 онд томилогдож очоод 1 жилийн хугацаанд ажилласан байдаг. Тодорхой хэмжээний иргэдийн өргөдөл, гомдол маш ихээр ирдэг байсан. 2015 оноос хойш шийдэгдээгүй нилээн их өргөдөл, гомдол байдаг байсан. Ажиллаж байх хугацаанд нийтдээ 16.000 иргэний материалыг боломжтой, боломжгүй юм байна гэдгийг хурлаар шийдвэр нь гараад боломжтой 9000 иргэний асуудлыг шийдсэн байдаг. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдалд асар их өндөр ачаалалтай ажиллаж байсан учраас янз бүрийн асуудал гарч байсан байх. Гэхдээ прокурорын хэлснээр би дээрээс ямар нэгэн тушаал авч доод албан тушаалтандаа чиглэл өгсөн асуудал байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Засаг даргыг ятгах, хатгах тийм хэмжээний хүн биш. Би зөвхөн иргэний хувиар 3 удаа орсон байдаг. Урд нь Э.Алтаншагай гэдэг хүний нэр дээр газар байсан бол шууд тэр газрыг зүтгээд авна гэсэн ойлголт байхгүй. Мэдээллийн санд байхгүй байсан тэгээд би хүсэлт гаргасан. Мөн Ж.Г гэдэг хүнийг хамааралтай гээд байна. Би тэр хүний 5 дахь удаагаа харж байна. Би огт мэдэхгүй, танихгүй 2 удаа уулзах гээд очсон байхгүй байсан.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Бын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 8-ны өдрийн цагаатгах тогтоол бол хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд хоёр дүгнэлт хийсэн байдаг. Нэгдүгээрт, Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хянан шалгах ажиллагаа бол журмын дагуу явагдаагүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Энэ журмын дагуу явагдаагүй байна гэх гол үндэслэл хэрэгт авагдсан байдаг. М.Ш гэдэг хүн 2019 оны 9 сард газар хүссэн хүсэлтээ анх өгсөн байдаг. Энэ хүний асуудал бол 2020 оны 5 сард хүртэл шийдвэрлэгдээгүй байдаг. Яаж шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хасагдсан талаар М.Шд мэдэгдээгүй. Энэ ажиллах журамд М.Шд зайлшгүй бичгээр мэдэгдээд шийдвэр гарсан талаар танилцуулах журам байдаг. Энэ талаар журмыг хэрэгжүүлж ажиллагаагүй, тэмдэглэл хөтлөөгүй. Зөвлөл нь тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байдаг. Гэтэл хэн нь ямар санал гаргаад, хэдэн хүн оролцсон, яаж шийдвэрлэсэн талаар хэрэгт байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёрдугаарт, энэ асуудал үүссэн гол шалтгаан нь М.Шийн хүссэн газар бол кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг. Хэрвээ бүртгэгдсэн бол давхардуулан олгох асуудал байхгүй. Ийм зөрчлийн асуудал байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар энэ асуудал шийдвэрлэгдэх захиргааны зөрчил үү, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү гэдгийг тодруулах ёстой гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Улсын яллагчийн яллах гурван хууль зүйн үндэслэл байдаг. Нэгдүгээрт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2018 оны 1 сарын 24-ний 9 дүгээр тогтоол гээд хэрэгт авагдсан байгаа юм. Энэ нь Нийслэлийн инженерийн бэлтгэл ажиллагаатай журам байдаг. Энэ журмаар газрыг хамгаалалтын бүсэд байна, олгох боломжгүй хэмээн шийдсэн байхад олгосон нь буруу гэдэг байдлаар ялласан. Энэ бол нийтэд үйлчлэх хэм хэмжээний акт юм. Хууль зүйн яамнаас бид лавлагаа авч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа юм. Захиргааны Ерөнхий хуульд зааснаар нийтэд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акт бол хууль зүйн яамд бүртгэгдснээр хүчин төгөлдөр нийтэд үйлчлэх ёстой. Энэ нь хууль зүйн яамд бүртгэгдээгүй талаар лавлагаа байгаа юм. Тийм учраас үүнийг зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал яригдах ёсгүй. Иймд нэгэнт хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт юм. Хоёрдугаарт, хууль тогтоомж зөрчсөн талаар ярьдаг. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэдэг. Мөн Т.Бтай М.Шийг хамаарал бүхий этгээд гэж ярьж байна. Тэгэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэж байгаа юм. Мөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Гэтэл ямар үндэслэлээр М.Шийг хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд газар олгосон гэж яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй асуудал юм. Прокурор хууль тогтоомжийн хэрэглээ зэрэгт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөн Т.Бын ямар зөрчилтэй асуудал гарч ирсэн бэ гэхээр иргэний өргөдөл, гомдлын асуудал байдаг. Б дүүргийн Засаг даргын ажил иргэдийн өргөдөл, гомдлын асуудлыг хүлээн авч, өдөрт хэдэн зуун асуудлыг шийдвэрлэдэг. Харъяа газрын алба, харъяа дүүргийн албан тушаалтан руу өргөдөл, гомдлыг шилжүүлэх нь Т.Бын үүрэг. “…2019 оны 9 сард анх газар хүссэн өргөдлөө өгөөд шийдвэрлэхгүй болохоор нь Т.Б руу орсон…” гэж М.Ш мэдүүлдэг. Хуулиараа бол 30 хоногийн дотор шийдвэрлэн хариуг нь өгсөн байх ёстой. Гэтэл 2020 оны 5 сар хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Хэрвээ Т.Б хамаарал бүхий этгээддээ газар олгох гэж байсан бол тухайн цаг хугацаандаа шийдэгдээд явах л байсан. Шийдэгдэхгүй болохоор М.Ш 2-3 удаа орсон гэдгийг мэдүүлдэг. Тэгэхээр ийм асуудлуудаас болж тухайн асуудал үүссэн.

2018 онд хувийн хэрэгт материалыг Авлигатай тэмцэх газар татаж явснаас шалтгаалан Э.Алтаншагай гэдэг хүний асуудал Кадастрын мэдээллийн санд ороогүй байдаг. Энэ хэргийн дараа  Авлигатай тэмцэх газар өгсөн гэсэн мэдээлэл сонссон. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ийм асуудал үүссэн. Ингээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэл бол анхан шатны шүүхэд буцаах талаар бичигдсэн байна. тэгэхээр 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь 2022 оын 6 сарын 3-ны өдөр хүчингүй болсон. Иймд хүчингүй болсон хуулийн заалт бариад эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Ямар хүрээнд хэргийг хянаад, ямар хүрээнд шийдвэрлэх вэ гэдэг асуудал нэгэнт давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудлыг хуульчилсан. Тэгэхээр хуулийн хүрээнд эсэргүүцэл бичигдэх ёстой, хуулийн хүрээнд шийдвэр гарах ёстой учраас эсэргүүцэл бичсэн үндэслэл буруу байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Отгонбямбын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 9 сарын 8-ны өдрийн Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Учир нь тус цагаатгах тогтоолд дурдагдсан эдгээр дөрвөн шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэх талаар,  хохирогч Э.Алтаншагай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн статусгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан аливаа бодит хохирол байхгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Шүүгчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч П.Баасанжавын саналтай бүрэн санал нийлж байна. тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолын хэвээр үлдээж өгнө үү. Мөн хууль тогтоогчдоос 6 сарын 3-ны өдөр оруулсан өөрчлөлтийн гол санаа нь цагаатгасан бол дахин буцаахгүй гэсэн агуулгатай өөрчлөлт байсан. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг үндэслэн 39.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Отгонбямбын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчаас гаргаж байгаа эсэргүүцлийн хүрээнд өмгөөлөгч миний бие хоёр үндэслэлээр тухайн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзаж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхэд хэрэг шилжээд ирсэн хэлэлцүүлэх шатнаас өмгөөлөгч миний бие оролцсон. Миний үйлчлүүлэгч Ц.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урд өгсөн мэдүүлэг эргэлзээтэй. Өөр бусад нөхцөл байдлаар тодорхой хэмжээнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн байна гэдэг байдлаар яллах дүгнэлтээр ял тулгаж байдаг. Үүнд нийтэд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг өмгөөлөгч миний бие дүгнэж үзээд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан нь зөв зүйтэй байдал байсан гэж үзэж байна. Юу байдаг вэ гэхээр ганц мэдүүлэг биш, бусад гэрчийн мэдүүлэг болоод өнөөдөр шүүх хуралдаанд ирсэн байгаа цагаатгагдсан этгээдүүд тодорхой хэмжээнд бол миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг болоод байр суурьтай, зөв зүйтэй зүйлсүүд нь харагдана. Ц.О нь бусдад давуу байдал бий болгосон гэх энэ нөхцөл байдалд тухайн улсын яллагчаас буруутгаад байгаа нөхцөл байдлаас харин ч эсрэг нөхцөл байдалд байр сууриа илэрхийлсэн бичгэн нотлох баримтууд авагдсан. М.Ш гэх хүнд давуу байдал үүсгээгүй. Э.Алтаншагай гэх хүний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор уулзуулж байсан. Тухайн цаг хугацаанд захиргааны байгууллагын ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаалаасаа буусан байсан. Харин Э.Алтаншагай, М.Ш гэдэг хүмүүсийг төр захиргааны байгууллагын албан тушаалтан, ажилтан гэдэг хүрээнд Газрын албанд дуудан “...Та нарын аль нь үнэн зөв яриад байна вэ, хэн нь ямар учиртай байна...” гэж өөрийн боломжоор Э.Алтаншагайн эрх ашгийг хамгаалж байсан ийм нөхцөл байдлыг хэн ч үгүйсгэдэггүй.

Прокуророос анхан шатны шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлгийн зөрүүг гаргасан гэдэг ийм асуудал байдаг. Энэ нь  прокуророос асууж байсан асуултыг өмгөөлөгч миний бие эсэргүүцэж зогсоосон. Яг яагаад зогсоосон бэ гэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой харагдаж байгаа юм. Онцлоод хэлбэл “...Чиний аль мэдүүлэг чинь үнэн зөв юм бэ...” гэсэн байр суурьтайгаар, үг хэрэглээгээр асууж байсан. Би үүнийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийн эрх” гэж би ойлгож байгаа юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийнхөө боломжтой хэлбэрээр тухайн хүн үнэн зөв гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа юм. Тэгэхэд “...урд өгсөн мэдүүлгүүдийн чинь аль нь зөв юм бэ, урд өгсөн мэдүүлгүүдээсээ буцаж байгаа юм...” гэсэн ийм байр суурьнаас асууж байгаа нь тухайн яллагдагч өөрийгөө нотлох ийм үүргийг бол улсын яллагчаас тулган шаардаж асуусан гэж ойлгож байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын яллагч нотлох, яллах байр суурьнаас оролцоно гэсэн байгаа юм.

Хоёр дахь цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлд анхан шатны шүүх өмнө хэргийг хэлэлцэхдээ буцааж, нотолбол зохих байдал дутуу хийгдсэн байна гэж үзэн буцаасан байдаг. Энэ нь тухайн шүүгчийн итгэл үнэмшлийн асуудал байсан байх гэж үзэж байна. Тэгэхэд давж заалдах шатны шүүхэд бол улсын яллагчаас эсэргүүцэл бичин, энэ асуудлыг хэлэлцээд шийдэх нь зүйтэй байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс бол тухайн эсэргүүцлийг хүлээж аваад магадлалдаа үндэслэх хэсэгтээ дурдсан зүйлүүд юу байдаг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор өөрөө хэргийг нотлох үүрэгтэй, гэрч болоод хохирогч, шинжээч гэх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцүүлэн нотлох боломжтой гэж үзэж байна гээд буцаасан байдаг. Дараагийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахал гомдлыг хүлээж аваагүй байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдсэн. Хэрэгт авагдсан бичгэн готлох баримтын хүрээнд тогтоогдсон хэмжээнд цагаатгаж шийдвэрлэсэн. Хууль тогтоогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлт оруулахдаа хэргийг олон дахин шүүхэд хэлэлцүүлээд байхгүйгээр буюу нотолж чадахгүй байж дахин шүүхэд тухайн хэргийг зүтгүүлээд байх шаардлагагүй гэж үзэн хууль санаачлагч нар нь байр сууриа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Шийн өмгөөлөгч Б.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын хувьд давж заалдах журмаар эсэргүүцэл бичсэн үндэслэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан хэрэг гэдгийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэтэл энэ газар эзэмшихтэй холбоотой төрийн захиргааны байгууллагуудаас гаргасан захирамж, шийдвэртэй холбоотой хоёр төрлийн маргаан байгаа юм. Газар өмчлөхтэй холбоотой маргаан, газар эзэмшилтэй холбоотой маргаан байгаа юм. Газар эзэмшилтэй холбоотой маргааны хувьд яах аргагүй Захиргааны Ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээд явж байгаа юм. Өнөөдөр ч энэ хэрэгтээ адил төстэй маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Тэгэхээр энэ Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу урьдчилсан байдлаар асуудал шийдвэрлэгдээд дараа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу харъяалан тогтоогдоод шаардлагатай гэж үзвэл эрх нь зөрчигдсан этгээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу процесс явуулах журамтай зүйл гэж ойлгодог. Энэ процедурын дагуу маргаан шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл хуралдсан, хуралдаагүй гэдэгт гол нь биш. Зөвлөлийн хувьд үнэхээр тийм шийдвэр гарсан бол М.Ш гэдэг хүнд мэдэгдэх ёстой. Гэтэл М.Ш гэдэг хүнд тийм мэдэгдсэн зүйл бол огт байхгүй. Т.Б гэх хүн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог юм уу, хянадаг субъект мөн юм уу гэхээр хянах субъект нь биш байгаа юм. Тэгэхээр санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан гээд М.Ш гуайг буруутгах гээд байна. 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байхдаа 25.000 хүнд тодорхойлолт гэх зүйлийг олгодог байсан юм билээ. Тийм хэмжээний ачаалалтай хороо гэсэн үг. Тухайн үед хэргийн материалаас харахад Э.Алтаншагайд олгож байсан тодорхойлолтод өөр хаягтай. Дараа нь М.Ш газар эзэмших хүсэлт нь өөр хаягтай байдаг. Мөн хамаарал бүхий этгээд нь гэмт хэрэг үзэх ямар ч хамааралгүй гэж хэлмээр байна. Засаг даргатай уулзаад яваад байсан гээд байна. Иргэдээс төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн дагуу энэ хүн бол гомдол гаргах эрхийнхээ хувьд гомдлоо өгөөд явж байсан. Эцэст нь үүрэг чиглэл өгсөн гэж байна. Анхан шатны шүүхэд Ц.О гэдэг хүн “...Би Т.Б, Ж.Г нараас ямар ч үүрэг чиглэл аваагүй... ” гэдгээн хангалттай тодорхой хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Э.Алтаншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн өнцгөөс харахад төрийн албаны хүмүүс ажлаа хийж байна. М.Ш гэдэг хүн бол өөрийн бичиг баримтаа хуурамчаар үйлдээд бүх зүйлийг зохион байгуулалттай энэ хүмүүсийг төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Миний харьцсан хүн бол Ц.О гэх хүн байгаа юм. Ц.О нь Газар зохион байгуулах албаны ажилаа хийж байгаа хүн. Надад “Ийм зүйл болсон байна, та шүүхэд хандана уу...” гэх бүх заавар зөвлөгөөг өгөөд явсан хүн юм. Нөгөө Т.Б, Ж.Г нар ямар ч хүн юм би мэдэхгүй байна. М.Ш нь 2018 онд газрынхаа гэрчилгээг барьж очоод энэ газарт байдаг нь үнэн гэсэн тодорхойлолт хийж өгнө үү гэхэд миний газрын зургийг харж байгаад хийж өгсөн. Миний газрын зураг болохоор яг хорооноос 50, 60 метрийн зайтай байдаг. Ерөөсөө тэнд тийм хоосон газар байдаггүй. Хүн болгоны нүдэнд тусдаг содон газар юм. Тэгэхээр тэр газрыг мэдсээр байгаад бичгийн хийгээд өгсөн. Дараа нь газрын алба дээр очоод энэ хэн гэдэг хүний газар вэ, хүсэлтээ гаргаж өгнө үү, яаж барьсан бэ гээд хийгээд өг гэхээр Газрын алба ямар ч ажиллагаа явуулаагүй бүгдийн таслан зогсоогоод би гарын үсэг зурахгүй, хүсэлт гаргаж өгөхгүй гэж гараад явсан хүн юм. Хоёрдугаарт, надад “Би энэ газрыг чинь авсан юм. Ах нь оронд нь гачууртад хаана ч хамаагүй газар авч өгье. Чи очоод үзээдэх, энэ газрыг авья гэвэл аваад өгье” гэсэн. Энэ нь өөрийнхөө гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн надтай тохиролцох шатандаа хүрсэн ийм процесс болсон. Анхан шатны шүүх хурал болсон, цагаатгах тогтоол гарсан. Би бас хүний хувьд хэдий газрын асуудал байгаа ч гэсэн энэ настай хүнийг шоронд явуулахыг бодохгүй. Тийм болохоор цагаатгасан юм байна, энэ хүн буянаараа болог гээд чимээгүй орхисон. Надад анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах 14 хоногийн хугацаа байхад энэ хугацааг нь өнгөрөөсөн. Давж заалдах эрхгүй болсон чинь М.Ш цагдаагаар гүйгээд эхэлсэн. Өмнө шалгаж байсан прокурорын хаасан хэргийн сөхөж, өргөдөл гаргаад байгаа юм. Ийм асуудал байхаар би гайхаад байгаа юм. Хүн өөрөө бүх зүйлийг зохиог байгуулалттай хийчээд шүүх хуралд худлаа яриад, мэдэн будилаад зогсож байдаг, хийсэн зүйлээ хийгээгүй гээд яриад байж байдаг юм.  Тэгээд орхихоор эргээд шуналын сэдэл нь хөдөлсөн, дахиад өөр сэдлээр яаж энэ газрыг авах уу гээд байгаа юм. Манай газарт аль 2010 хэдэн онд хашаа барьсан хашааг энэ хүэ мэдэхгүй. Тэгээд газрын алба дээр очоод ямар газар байсан бэ гэхээр хашаагаа мэдэхгүй зогсож байгаа хүн юм.  Би М.Ш гэдэг хүнийг маш их будилаан хутгаж, энэ олон хүмүүсийн цаг завыг барж байгаа хүн гэж ойлгож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас Т.Быг Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа

Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрыг М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Ж.Гыг Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа

Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмшихээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бын өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Од 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад иргэн М.Шийн нэр дээр Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн,

улмаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2204006717 дугаарт бүртгүүлж, 000073862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Ц.Отгонбямбыг Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа

Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Б дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын өгсөн үүрэг чиглэл хууль бус “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44-т иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

М.Шийг Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа

Б дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Б дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

өөртөө давуу байдал бий болгох зорилгоо буюу Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх, шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг мэдсээр байж Т.Быг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нуух буюу түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Б дүүргийн тойргийн нотариатаар батлуулж, иргэн М.Баяржавхланд Б дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрын эрхийг шилжүүлсэн, газрын эрхийг шилжүүлсний хариуд иргэн М.Баяржавхлангаас 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх ба “...Нийтийн албан тушаалтан шунахай болон хувийн сонирхолгүйгээр албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа, бусад обьектив хүчин зүйлийн улмаас бусдад хохирол учруулсан бол сахилгын шийтгэл хүлээх бөгөөд энэ хэрэгт албан тушаалтны шунахай болон хувийн сонирхол тогтоогдоогүй, хохирогч Э.Алтаншагайн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, түүний газар эзэмших, ашиглахад ямар нэгэн хохирол учраагүй байна. Э.Алтаншагайн эзэмшлийн газар нь кадастрын мэдээллийн санд ороогүйгээс газар давхацуулан олгогдсон байгаа нь гэмт хэргийн шинжгүй байна.” гэх зэргээр харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

            Нотолгооны зорилго, агуулга талаас нь яллах нотлох баримт, цагаатгах нотлох баримт гэж ангилах бөгөөд яллах нотлох баримт нь гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэргийн нөхцөл байдлыг батлах, яллагдагчийн гэм бурууг нотлон тогтооход чиглэгдсэн баримтад мэдээллүүд юм. Цагаатгах баримт нь гэмт хэрэг гараагүй буюу тухайн гэмт хэрэг үйлдээгүйг батлах, хэргийн болон ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэлийг нотлох буюу нөхцөл байдлыг няцаахад чиглэгдсэн баримтад мэдээллүүд юм.

            Нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь шүүгчийн дотоод итгэлээр хэрэгждэг болохоор ажил хэрэгтээ хуулийг дээдлэх үүднээс шударгаар хандах эрх зүйн өндөр ухамсартай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хуулийн агуулга заалтыг хэрэглэх, тайлбарлах өргөн мэдлэг чадвартай, хуулийг хэлбэртгүй сахин биелүүлэх соёлтой, ёс суртахууны өндөр түвшинтэй байх нь нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх, эрх зүйн ухамсарын гол шинжүүд болно.

Шүүгдэгч Ц.Отгонбямбын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "2021 оны 3 дугаар сард архиваас уг иргэний газрын мэдээллийн талаар судалсан. Судалж үзэхэд 2015 оны газар ээзэмших эрхийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай байсан. Газрын хувийн хэргийг судлахад иргэн өөрөө хүсэлтээ өгч, иргэн кадастрын зургаа хавсаргасан, хашаа байшингийн фото зургийг хавсаргасан байсан. ...Ширэндэвийг дуудаж Алтаншагай, Ширэндэв нарын хооронд нь нүүрэлдүүлж хэн нь амьдарч байсныг тодруулж зарж борлуулсан эсэхийг асуухад Ширэндэв нь "мэдээллийн сангаас шүүлгэж үзэхэд уг газрыг хэн ч эзэмшиж байгаагүй тул би хүсэлтээ гаргаж газрыг авсан гэх тайлбарыг хэлсэн. Тэгэхэд нь уг газар өөр хүний эзэмшилд байсан, бичиг баримт нь байна шүү дээ гэхэд Ширэндэв надруу уурласан.

Би дээрээс буюу газрын албаны дарга Ж.Гаас өгсөн үүрэг даалгаврын дагуу захирамжийн төслийн хавсралтад М.Шийн нэрийг нэмж оруулсан юм. М.Ш нь тухайн үед дүүргийн иргэдийн хурлын ажлын албанд ажиллаж байсан, иймээс өөрсдийнхөө томилдог субъектэд нөлөөлж дээрх шийдвэрийг гаргуулсан." гэсэн мэдүүлэг.

            Гэрч Э.Анхбаярын "М.Шийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байсан, уг хүсэлтийг судалж үзэхэд Далангийн гудамжны 1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газар далангийн хамгаалалтын бүсэд хамаарч байсан. М.Ш ирээд уулзахаар нь далангийн бүсэд хамаарч байгаа тул боломжгүй байх аа гэж амаар хэлж байсан, ингээд уг хүсэлтийг шийдвэрлээгүй, ...Би уг хүсэлтийг угаасаа боломжгүй гээд газар эзэмших, ашиглах эрхийн дэд зөвлөлийн хурлаар оруулж танилцуулаагүй байхад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр засаг даргын захирамж гарч М.Шт Далангийн гудамжны 01 тоот хаягт байрлах нэгж талбарын газрыг эзэмших эрх олгогдсон байсан.  ...М.Ш гуай өөрөө хөөцөлдөж гүйгээд байсан. Засаг дарга захирамж гаргасан байхад мэргэжилтэн энийг мэдээд яахав дээ гэж бодсон, засаг даргад захирагдах ёстой шүү дээ." гэсэн мэдүүлэг.

            Гэрч Л.Пүрэвдоржийн "...анхнаасаа кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байхыг үгүйсгэхгүй. Иргэн газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргасан тохиолдолд албаны дарга хянаж, хороо хариуцсан зохион байгуулагчид цохдог, хүлээж авсан газар зохион байгуулагч судлаад иргэнд газар олгож болох тохиолдолд газар эзэмших, ашиглах дэд зөвлөлийн хурлаар оруулж зөвшөөрөгдсөн тохиолдолд засаг даргын захирамж гарч иргэнд тухайн газрыг эзэмших, өмчлөх эрх олгогддог." гэсэн мэдүүлэг.

            Гэрч Б.Ганчимэгийн "байгуулалтын албаны архивт "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл"-ийн 2020 оны хурлын тэмдэглэл гэх баримт бичиг байхгүй ээ. 2020 онд уг хурлын тэмдэглэлийг иргэдийн нэрс бүхий хүснэгттэй жагсаалтын урд гар бичмэлээр зөвшөөрсөн, татгалзсан, хойшлуулсан гэх байдлаар тэмдэглэж ирсэн." гэсэн мэдүүлэг.

Яллагдагч Ж.Гын “ ...М.Шт газар олгох асуудлаар газар эзэмших эрхийг хянан дэд зөвлөлийн хурлаас шугам сүлжээний бүсэд давхцалтай гэсэн шийдвэр гарч байсан байна лээ. ...дэд зөвлөлөөс М.Шийн газар эзэмших хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэр гарсан гэдгийг энэ хэрэг асуудал үүсэж эхэлсний дараа мэдсэн.” гэх мэдүүлгүүд нь тус тус хавтаст хэрэгт авагдсан.

Дээрх мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Мөн гэрч О.Намуун, Ц.Хашчулуун, О.Нямноров, Д.Энхмаа, Б.Ганчимэг нарын мэдүүлгүүдээр газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл нь хуралдаагүй, тэмдэглэл үйлдээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 160-163 дугаар хуудсанд авагдсан жагсаалтын 94 дүгээрт Манхан Ширэндэв гэсэн хүснэгтийн ард “эс зөвшөөрсөн” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчим нь эрүүгийн процессын бүхий л ажиллагаа, арга, хэлбэр бүхэн зөв зохистой, шударга бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагыг хангахад оршино. Тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримт, сэлт мэдээлэл болон гэмт үйл явдлын хоорондын орон зай, цаг хугацаа болон шалтгаант холбоо нь нотлох баримтын хамаарлыг бий болгож байна. Нотлох баримтын хамаарлыг зөв тогтоосноор хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт хүчин төгөлдөр байгаа хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг хүчингүй болсоноор Давж заалдах шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурор, шүүхэд буцааж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь:

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;” заалтыг хүчингүй болсонд тооцсон”-оор шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хууль хэрэглээний алдаатай үйл ажиллагааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрчилсөн тохиолдолд үүнийг зөвтгөн шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй юм.

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дугаартай цагаатгах тогтоолтыг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1321 дугаартай цагаатгах тогтоолтыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ