| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08356/И |
| Дугаар | 184/ШШ2024/05730 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/05730
2024 11 19 184/ШШ2024/05730
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Хариуцагч: ***т
200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***ар 2018 онд Говь-Алтай аймагт газар шорооны ажил хийхээр болж техник тоног төхөөрөмж авах мөнгө дутаад байна, ажил эхлээд санхүүжилт орохоор манай байрыг чөлөөлж өгнө гэж хэлээд *** талбай бүхий 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавих итгэмжлэлийг авсан. ***с зээлээ хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр **** нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нарын өмчлөлийн *** талбай бүхий 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12-р сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, 2023 оны 02-р сарын 15-ны өдөр анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулж, өмчлөх эрхийг***ХК-д шилжүүлэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 4 дүгээр сараас хойш орон сууц чөлөөлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсээр байна. Тиймээс хариуцагч нараас орон сууцны зах зээлийн үнэ болох 200,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 200,000,000 төгрөгийн 155,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 44,500,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б***нарт холбогдуулан 200,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 200,000,000 төгрөгийн 155,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 44,500,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***рын нэхэмжлэлтэй, *** нарт холбогдох 200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 200,000,000 төгрөгийн 155,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 44,500,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 578,975 төгрөгийг хариуцагчаас, 578,975 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ