Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00504

 

2024 11 05 156/ШШ2024/00504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00447/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******,

Гэрч Д.*******, Б.*******,

Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 1992 оноос 1997 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 55 настай малчнаар тэтгэвэрт гарах гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 8 жил 3 сар, цэргийн албаны 2 жил 6 сарыг нэмээд нийт 11 жил болж байгаа. Малчнаар тэтгэвэрт гарахад 15 жил ажилласан байх ёстой юм байна лээ. Манай багийн 1992-1997 оны А данс байхгүй болчихсон гэсэн. Би 1989 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн даргын 90 тоот тушаалаар малчнаар ажиллаж байсан баримт гарч ирсэн. 190 оны 2 дугаар сарын 6 дугаар сар хүртэл 4-р багийн Засаг даргаар тухайн үеийн мал аж ахуйн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Энэ ажлыг 1990 оны 8 дугаар сар хүртэл хийсэн. 1990 оны 9 дүгээр сараас Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар 1991 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Тэгээд мал дээр гарсан. Би 1993 онд гэр бүл болж малын А дансаа архиваас гаргуулах гэтэл багийн А данс 1992-2000 он хүртэл байхгүй байгаа юм. Иймд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 4-р багт мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 8/293 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал),

2. ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны 77 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. ******* аймгийн ******* сумын багийн Иргэдийн нийтийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаартай тогтоолд ...тус багийн малчин ******* ******* нь 1989-2024 онуудад мал маллаж байсныг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар батлав гэжээ (хх-ийн 6 тал),

4. ******* аймгийн ******* сумын багийн Иргэдийн нийтийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаартай хуралдааны тэмдэглэл (хх-ийн 41 тал),

5. ******* аймгийн ******* сумын багийн Иргэдийн нийтийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаартай хуралдааны тэмдэглэл (хх-ийн 41 тал),

6. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

7. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 23 тал)

8. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны 08/120 дугаартай тодорхойлолт (хх-ийн 42 тал),

9. ******* аймгийн ******* сумын Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 43 тал),

10. ******* аймгийн ******* сумын Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 44 тал),

11. ******* аймгийн ******* сумын Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 45 тал),

12. ******* аймгийн ******* сумын Бүтээлч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 46 тал),

13. ******* аймгийн ******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 47 тал),

14. ******* *******, нарын 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 48 тал),

15. Гэрч Д. шүүхэд өгсөн ...Н.******* 1989 оноос таньдаг болсон. Цэргээс ирээд ******* сумын 4 дүгээр багийн даргаар ажиллаж байгаад малчин болсон. Нэгдэл хувьчлагдсан цагаас өнөөг хүртэл ******* сумын 4 дүгээр багт мал маллаж амьдарч байгаа бид нэг нутаг усанд айл саахалт байж мал маллаж ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 14 тал),

16. Гэрч Д. шүүхэд өгсөн ...Н.******* бид цэргийн албанд хамт татагдаж, 1989 онд халагдаж ирээд нэг тушаалаар ******* сумын Бүтээлч нэгдэлд малчнаар томилогдож байсан. Н.******* нь 1989-1990 онд ******* сумын 4-р багийн Засаг даргаар ажилласан. Түүнээс хойш өнөөг хүртэл хугацаанд ******* сумын 4-р багт мал маллаж амьдарч байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 17 тал)

 

17. Гэрч Д.*******ын шүүх хуралдаанд өгсөн ...Би 1991 оноос 2004 он хүртэл ******* аймгийн ******* сумын буюу 4-р багийн Засаг даргаар тасралтгүй ажиллаж байсан. Н.*******ийн аав ээж манай багт насаараа малчин байсан. Н.******* 10 жилийн сургуулиа төгсөөд л аав ээж дээрээ малчнаар гараад одоог хүртэл мал маллаж мянгат малчин болсон. Н.******* нь миний хариуцаж байсан багийн малчин учир сайн мэднэ... гэх мэдүүлэг,

18. Гэрч Б.*******ын шүүх хуралдаанд өгсөн ...Би багаасаа Н.*******ийг танина, Н.*******ийн аавыг ч танина. Намайг 1992 онд 10 дугаар анги төгсөхөд Н.******* мал дээр байсан, малчин айл байсан. Би өмнө 2004-2008 он хүртэл багийн Засаг дарга хийхэд Н.******* малчин хүн л байсан. Манай сумын малчдын А данс байхгүй байгаа. Манай багийн анхны мянгат малчин болж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Н.*******ийн ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 1992 оноос 1997 оныг дуустал мал маллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны сарын 30ы өдрийн 8/293, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 08/120 дугаартай лавлагаануудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Н.*******ийн нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 23 тал)-д ...боловсрол-бүрэн дунд, ажилладаг байгууллага-Бүтээлч нэгдэл, ажилд орсон он-1990 гэж бичигджээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Д.*******ыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан бөгөөд тэрээр 1992 онд ******* аймгийн ******* сумын 2-р багийн даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н.Хатанзриг нь ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 1992 оноос 1997 оныг дуустал мал маллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржгон овогт ******* ******* /РД:СЖ69052017/-ийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 4-р багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА