Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00507

 

2024 11 05 156/ШШ2024/00507

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00452/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, олимпийн гудамж, Олимпик галлериа 4 давхар, ******* ******* ******* ХХК

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг Бүрдийн 107 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,856,538.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан 2,856,538.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.******* нь "ЛИЙЗ МИ ЛИЗИНГ" ХХК-тай 2022 оны 11-р сарын 01-ний өдөр 22-409 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy A53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900.0 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч А.******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, 2022 оны 12-р сарын 22-ны өдрөөс хойш төлбөрөө төлөлгүй 556 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тэрээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1,611,449.26 төгрөгийг төлөөгүйн улмаас хүү 1,141,473.57 төгрөг, алданги 103,615.86 төгрөг, нийт 2,856,538.69 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компаний зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түрээсийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд А.*******гээс түрээсийн гэрээний төлбөр 1,611,449.26 төгрөг, хүү 1,141,473.57 төгрөг, алданги 103,615.86 төгрөг, нийт 2,856,538.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,856,538.69 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 2,856,538.69 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч А.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,327.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,327.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,856,538.69 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга таван зуун гучин найман төгрөг жаран есөн мөнгө/  төгрөгийг хариуцагч А.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,655 /жаран мянга зургаан тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,327.5 /гучин мянга гурван зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,327.5 /гучин мянга гурван зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА