Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00508

 

2024 11 05 156/ШШ2024/00508

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00493/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 1 дүгээр багт оршин суух, ******* *******

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг болон 6 настай нэг тооны эм адуу гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан 1,500,000 төгрөг болон 6 настай нэг тооны эм адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* миний бие 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны өөрийн 5166000299 тоот данснаас бэлэн 1,500,000 төгрөг авч Н.*******т нэг сарын хугацаатай зээлсэн. Мөн 6 настай нэг тооны эм адуу авахаар тохиролцож аман гэрээ хийсэн болно. Гэвч одоог хүртэл зээлж авсан 1,500,000 төгрөг, 6 настай нэг тооны эм адуугаа өгөөгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Н.*******аас бэлэн авсан 1,500,000 төгрөг, 6 настай нэг тооны эм адууг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь П.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөг болон 6 настай нэг тооны эм адууг өгөхийг зөвшөөрч байна. Өөр маргаантай зүйл байхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,500,000 төгрөг болон 6 настай нэг тооны эм адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******од олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ын нэхэмжилсэн 1,500,000 төгрөг болон 6 настай нэг тооны эм адууг хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА