Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2024/00166

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот, * дүүргийн *-р хороо, жигжиджав * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч:* аймгийн * сумын *-р баг, * хаягт оршин суух, * овогт *  (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,053,058.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* овогтой * нь "*" ХХК- тай 2022 оны 05-р сарын 30-ны өдөр БЗГ22-1344 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 06-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл: 761,782.96

Төлөх ёстой хүү: 256,538.72

Нэмэгдүүлсэн хүү: 25,437.30

Нотариатын зөрдөл: 9,300

Нийт: 1,053,058.98 /Нэг сая тавин гурван мянга тавин найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч * нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 279 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: *аас зээлийн гэрээний үүрэг болох 1,053,058.98 /Нэг сая тавин гурван мянга тавин найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие * нь нэхэмжлэгч * ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг төлөхөөр тохиролцсон иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Манай *” ХХК нь иргэн *т холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-аас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд зээлээ бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов. Иймд иргэн *т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,053,058.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч *” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 1,053,058.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлага 1,053,058.98 төгрөгийг

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөгөөр тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,053,058.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 14,912.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 14,912.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,053,058.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага  1,053,058.98 төгрөгийг

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 351,019.3 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 14,912.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 14,912.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН