| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00463/И |
| Дугаар | 156/ШШ2024/00509 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00509
2024 11 05 156/ШШ2024/00509
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00463/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ******* ББСБ ХХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хужхан 00 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 912,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ч.*******д холбогдуулан 912,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь "******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 03-ны өдөр 14000000726793 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ч.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 01-ний өдөр сарын 2,4% хүүтэй 570,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ч.*******г хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 09 сарын 02-ны өдөр 20,665 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ч.*******гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 563,792 төгрөг, зээлийн хүү 291,264 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,728 төгрөг нийт 912,784 төгрөг гаргуулахаар байна. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ч.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 912,784 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 912,784 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 912,784 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,228.5 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,228.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******д холбогдох 912,784 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,288.5 /арван гурван мянга хоёр зуун наян найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,288.5 /арван гурван мянга хоёр зуун наян найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА