Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00510

 

2024 11 06 156/ШШ2024/00510

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00489/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Монгол банкны байр ******* ББСБ ХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,855,725.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Л.*******, Г.******* нарт холбогдуулан 4,855,725.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой *******, ******* овогтой ******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/1502800269 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай дараах байдлаар төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Үүнд: 2023 оны 08 сарын 01 өдөр 1,374,821.92 төгрөг, 2023 оны 11 сарын 01 өдөр 1,288,191.78 төгрөг, 2024 оны 02 сарын 01 өдөр 1,327,035.62 төгрөгийг авсан. овогтой *******, ******* овогтой ******* нар нь өнөөдрийг хүртлэх хугацаанд зээл хүүгийн төлбөрт ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. ******* ББСБ-ийн зүгээс зээлдэгч болон хамтран зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар болон зээлдэгчтэй уулзаж шаардсан боловч өөрийн амалсан хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа тул дараахь төлбөрийг гаргуулахаар өргөдөл гаргав. Төлөгдөөгүй байгаа 3,000,000 төгрөгийн үндсэн зээл, 1,610,367.02 төгрөгийн үндсэн зээлийн хүүний өр, 227,858.63 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний өр, нотариатын үйлчилгээний хөлс 17.500 төгрөг нийт 4,855,725.65 төгрөгийг Л.*******, Г.******* нараас гаргуулж "******* ББСБ"-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Л.*******, Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 4,855,725.65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 4,855,725.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*******, Г.******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Л.*******, Г.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,642  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,321 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 4,855,725.65 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Л.*******, Г.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,642 /ерэн хоёр мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,321 /дөчин зургаан мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,321 /дөчин зургаан мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.*******, Г.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА