Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 114/ШШ2024/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай буюу 2,4 га газраар давхцуулсан хэсгийг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ХХК /РД:596*******26/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д /цахим/, З.М /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б /цахим/, иргэдийн төлөөлөгч А.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.        Нэхэмжлэл болон бие даасан шаардлага:

1.1.            Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулж анх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай буюу 2,4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн.

 

1.2.            Гуравдагч этгээд ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

2.        Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дугаар захирамжаар тус сумын Хуст уулын зүүн талд 4,73 га газрыг Үр тариа тарих зориулалтаар нэхэмжлэгч ХХК-д 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгож, гэрээг байгуулсан байна.

2.2.            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүгээр захирамжаар гуравдагч этгээд ХХК-д Ерөө сумын Их хөндий нэртэй нутаг дэвсгэрт байрлах 215,63 га газарт хайрга, дайрганы зориулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дээрх газрууд тодорхой хэсгээрээ буюу 2,4 га газар давхцжээ.

3.         ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Хулст уулын зүүн талд 4.73 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшиж ******* дугаартай газар эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо манай компанийн эзэмшиж байсан дээрх газартай давхцуулан газар олгосон байна. Манай компанийн эзэмшиж буй дээрх газартай давхцуулж олгосон асуудлын талаар албан бус байдлаар хүнээс сонсож энэ талаар холбогдох байгууллагад хандахаар бэлтгэж байх зуур 2018 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэдгийг сонссон. ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захирамжид шүүхэд гомдол гаргасан гэх ба энэ асуудалд компанийн зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан боловч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар ... Сэлэнгэ аймгийн Засаг даргын ******* дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын улмаас ХХК-ийн эрх хууль, ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ... гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэсэн байна.

3.1.             ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон ХХК-ийн хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нэхэмжлэл гаргах асуудлыг түр орхисон байсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгчийн туслахаас өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх маргааныг шийдэрлэсэн шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдсэн учраас нэхэмжлэл гаргаж байгаа болно.

3.2.            Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс 20******* онд ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар албан ёсоор мэдэгдээгүй, ХХК-ийн хувьд давхацсан газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас хэдэн га газар давхцуулж олгосон эсэх асуудлыг мэдээгүй байсан. Манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс 20******* онд ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо манай компанийн газартай давхцуулсан эсэх талаарх лавлагааг албан ёсоор гаргуулахаар хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг гаргах болсон үндэслэл нь Засаг дарга болон эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс дээрх газрыг ХХК-д олгосон нь манай эрх ашиг, сонирхлыг зөрчсөн эсэхийг мэдэх зорилгоор гаргасан болно.

3.3.            Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газрын албаны хариу албан бичгээр ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар үр тарианы зориулалтаар олгосон ... Хуст уулын зүүн талд байрлалтай 4.73 га газар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай 2.4 га газар нь давхцалтай байна. гэсэн албан ёсны хариуг авсан болно. Иймд манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой ашиг сонирхол дээрх эрх бүхий байгууллагын тодорхойлолтын агуулгаар зөрчигдсөн шинжтэй байх тул тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

3.4.            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралд санаатайгаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан захирамжийг нотлох баримтаар ирүүлээгүй, эсхүл шүүх хуралдаанаас хойш хуурамчаар хийсэн байж болзошгүй байдал харагдаж байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж гуравдагч этгээдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хариуцагч дугаар захирамжаар өмнөх дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, хугацааг нь сунгасан, дүгээр захирамж хүчингүй болсноор хугацаа сунгасан дугаар захирамж хүчингүй болох юм. Маргаж буй , дугаар захирамжуудын хувьд нэхэмжлэгчийн газартай давхцсан буюу 2,4 га газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4.        Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлий 14.1.4-д заасан ажиллагааг хийж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд хүсэлт бүхий солбицлыг цахим хэлбэрээр хүргүүлсэн. Уг газраас 20******* оны дүгээр албан бичгээр ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлт хүргүүлснийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгогдсон.

4.1.             ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгийн Засаг даргын тамгын газраас Ерөө сумаас газрын давхцалтай эсэх, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй, олгосон буруутай үйлдлээ залруулж аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар хүчингүй болгосон боловч тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байна. ХХК-ийн аймгийн Засаг даргад хандсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Ерөө сумын Засаг даргын тамгын газарт мэдээлэл ирүүлэх талаар мэдэгдсэн.

4.2.            Ерөө сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ХХК-ийн үр тарианы зориулалт бүхий 4,7 га, ******* ХХК-ийн үр тарианы газруудтай хэсэгчлэн давхцалтай гэсэн хариуг ирүүлсэн. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

5.        Гуравдагч этгээд ХХК нь шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн манай компанид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Их хөндий нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд манай компани нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар манай компанид олгосон уг тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон.

5.1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзвэл манай компанид түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийг 2018 онд олж мэдсэн талаар дурдсан, 4 жилийн дараа шүүхэд хүчингүй болгуулахаар хандаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлд хамаарч байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болон уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй гэж гуравдагч этггээдийн зүгээс үзэж байна.

5.2.            Мөн ХХК нь ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн  дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Уг хүсэлт гаргасан хугацаанаас тооцсон ч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь тодорхой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

5.3.            Нэхэмжлэгчийн газар болон манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь өөр хоорондоо ямар нэгэн хэмжээгээр давхцал огт байхгүй бөгөөд газар эзэмших эрх олгогдсоноос хойш 10 гаруй жилийн хугацаанд үр тарианы зориулалтаар газраа огтхон ч эзэмшиж, ашиглаж байгаагүй.

5.4.            Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг ноцтой зөрчсөн.

5.5.             ХХК-ийн зүгээс манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан болон өөрийн үр тарианы газартай давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүсч Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан зохисгүй үйлдлийг гаргасан, уг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх зорилгогүй байгаа нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр олж авсан, газрын давхцалгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд манай компанид зөвшөөрөл олгосон захирамж нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлд хамаарч байна.

5.6.            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийг мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргын ******* дүгээр захирамжийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын  дүгээр захирамж нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчиж гараагүй, уг захирамжийг Засаг дарга өөрөө хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба урьд нь шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахад хамаарна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

5.7.            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч ХХК болон газар эзэмшигч ХХК нь газар эзэмших, ашиглах талаар гарсан аливаа маргааныг Иргэний хуульд заасны дагуу буюу иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр нарийвчилсан хууль тогтоомжид тодорхой заасан байх ба захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д хамаарна.

5.8.            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд аль хэсэгтэй нь маргаж байгаа, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Уг захирамжийг урьд нь бүрэн мэдсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн  дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол хойш 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тодорхой үндэслэл бүрджээ.

5.9.            Нөгөөтэйгүүр ХХК-ийн өмнө эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээж дахин олгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин захиргааны акт гаргасан нь тодорхой байгаа асуудалд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж тодруулах эрх нээлттэй, энэ талаар мэдэх боломжтой байсан нь тодорхой байхад бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.        Гуравдагч этгээд ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаас ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу манай компанид огт мэдэгдэж байгаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож хэргийн материалтай танилцах үеэрээ энэхүү хууль бус захирамжийн талаар олж мэдсэн. Улмаар манай компаниас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан ч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар албан бичгээр үндэслэлгүй хариу өгсөн.

6.1.             ХХК нь үр тариа тарих зориулалттай 4,73 га газрыг олгосноос хойш нэг ч удаа газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлж тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Мөн шүүхээс түүний газар эзэмших эрхтэй холбоотой бүхий л баримтыг нотлох баримтаар цуглуулсан боловч газрын төлбөр төлсөн баримт байхгүй байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан өөрийн үр тариа эзэмшиж буй газартайгаа давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг гаргасан байна.

6.2.            Нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 3.1-д гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшиж, ашиглах гэж заасныг зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн нь гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахаар байна.

6.3.            Үүнээс үзэхэд ХХК нь газрын төлбөрөө жил бүр урьдчилан төлөөгүй, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаар байна. Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.        Нэхэмжлэгч ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 онд нэхэмжлэгч газар эзэмшиж эхэлсэн, 20******* онд гуравдагч этгээд тусгай зөвшөөрөл авсан, түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн бэ?, бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай байх ёстой. Гэтэл хамааралгүй асуудлаар бие даасан шаардлага гаргасан.

7.1.            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасан үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэдгийг гуравдагч этгээд нотолж чадаагүй. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

8.        Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус сумын Буурагчин багийн нутагт орших ******* нэгж талбарын дугаартай 5 га үр тарианы зориулалттай газрыг сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар шийдвэрээр 60 жилийн хугацаатайгаар ******* ХХК-д анх олгож байсан бөгөөд ******* ХХК болон ХХК-уудын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар ХХК-д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлж,  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Уг газарт зориулалтын дагуу тариалалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд газар эзэмшигч нь газрын төлбөрөө төлсөн байгаа тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагыг хүлээн авах боломжгүй.

8.1.            Нэхэмжлэгч нь газрыг шилжүүлэн авсан тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа хамаарахгүй. 20******* онд газрын кадастрын нэгдсэн системд нэгдэн нөхөн бүрдүүлэлтийг нөхөн хийж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл уг үйл ажиллагаа явагдсаар байна. Тухайн системд ХХК-ийн газар бүртгэлтэй байгаа гэв.

9.        Иргэдийн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...гуравдагч этгээд ХХК-ийн зөв гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.           Шүүх дараах үндэслэлээр ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хангаж шийдвэрлэх учиртай.

ХХК-ийн газар эзэмших эрх болон ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хууль ёсны дагуу үүссэн эсэх, хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм.

 

3.           ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай буюу 2,4 га газраар давхцуулсан хэсгийг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

 

3.1.              Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар тус аймгийн Ерөө сумын Их хөндий нэртэй газарт байрлах 215,63 га талбайд хайрга, дайрганы хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар ХХК-д олгосон бөгөөд улмаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэх үндэслэлээр дээрх дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

3.2.              Үүнийг эс зөвшөөрч гуравдагч этгээд ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.3.              Уг шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 29 дугаартай гүйцэтгэх хуудас үйлдсэний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаар захирамжаар ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгуулах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр сунгалтыг дууссан өдрөөс эхлэн 2 жилээр сунгажээ.

3.4.              Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг, 4.1.2-т түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.6-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг гэж тус тус зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хайрга, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг ойлгохоор хуульд заасан байна.

Уг баримт бичгийг олгохдоо мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т зааснаар аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллага ажлын 10 өдөрт багтаан дээрх үндэслэлүүдэд магадлан шалгах ажиллагааг хийж холбогдох дүгнэлтийг гаргаж хүргүүлэх бол хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналуудыг авч, ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргахаар байжээ.

Гэтэл хариуцагч дээрх хуулийн дагуу буюу ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, 20******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Их хөндий нэртэй газар ХХК-аас ирүүлсэн ...талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой дүгнэлт гарсан... гэх дугаартай дүгнэлтийг хүлээн аваад Сэлэнгэ аймгийн болон Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахгүйгээр шууд гуравдагч этгээд ХХК-д түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу шүүхээс хариуцагчийн дээрх үйл ажиллагаанд дүгнэлт өгч, дахин нотлохгүй.

3.5.              Нэхэмжлэгч ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар үр тариа тарих зориулалтаар эзэмшсэн Хуст уулын зүүн талд байрлах 4,73 га газар нь гуравдагч этгээд ХХК-ийн дээрх газарт тодорхой хэсгээрээ буюу 2,4 га газраар давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

3.6.              Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино, 2 дугаар зүйлийн 2.2-т газрын хэвлий ... байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тус тус зааснаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалтай хууль нь Газрын тухай хууль, харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм.

3.7.              Хэдийгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо бусдын эзэмшил газартай давхцуулж болохгүй гэж зохицуулаагүй ч уг хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар тусгасан, үр тариа тарих зориулалтаар эзэмшсэн газарт зэрэгцэн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах боломжгүй бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хайгуулын ажил хийж, нөөцийг тогтоохоор төхөөрөмж байрлуулж газар ашиглаж байгаа хэмээн тайлбарлаж байх тул цаг хугацааны хувьд газар эзэмших анхдагч эрх түрүүлж үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагчийн гуравдагч этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосны улмаас хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй гэж үзэхээргүй байна.

3.8.              Түүнчлэн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч ХХК-ийн мэдээлэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн болох нь шүүхээс хийсэн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд уг үйл баримт нь гуравдагч этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахгүй байх үндэслэл боломжгүйн дээр хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

3.9.              Маргаж буй 2022 оны дугаар захирамж нь гуравдагч этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 20******* оны дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн ...дараагийн акт гарч өмнөх акт хүчингүй болсон, дуусгавар болсон байхад хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй төдийгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүх хуралдаанд өөрсдийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа гэж тайлбарлаж, шүүх хуралдаан дээр дэмжиж оролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хүрээнд зөвтгөж, уг захирамжуудын ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг буюу 2,4 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Дээрх хуулийн заалтын ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд ...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалалт хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно гэж тайлбарласан.

Анх нэхэмжлэгч шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтаар ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай 2,4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг захирамжийн хугацааг сунгасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгчийн эцсийн зорилго, эрх зүйн хамгаалалт хүссэн бодит үндэслэл /нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл/ нь газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлэх бөгөөд маргаж буй захирамжуудын давхцалтай хэсгийг хүчингүй болгосноор түүний газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой болох тул нэхэмжлэлийн шаардлагыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжуудын ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай 2,4 га газраар давхцуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.

3.10.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан бөгөөд маргаж буй , дугаар захирамжуудыг хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд буюу нэхэмжлэгчид мэдэгдээгүй, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар албан бичгийг хүлээн аваад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасаныг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сүүлийн захирамжтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.

3.11.           Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан зохицуулалт дээр дурдсанчлан уг маргаанд хэрэглэгдэхгүй,

Мөн маргаж буй захирамжуудыг урьд нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул гуравдагч этгээдийн гаргасан Тодорхойлох хэсгийн 5.6, 5.7-д заасан үндэслэлүүдийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй юм.

4.           Гуравдагч этгээд ХХК-ийн гаргасан ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагын хувьд:

 

4.1.              Анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар захирамжаар нэгж талбарын ******* /*******/ дугаартай 5 га газрыг үр тариа тарих зориулалтаар ******* ХХК-д 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн  дүгээр гэрчилгээг олгосон бөгөөд дээрх газрыг ХХК-д мөн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар шилжүүлсэн гэх боловч уг захирамж эх хувиараа байхгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургууд, нотолгоо, хүсэлт зэргээр дээрх ******* ХХК-ийн 4,73 га газрыг ХХК-д үр тариа тарих зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.

4.2.              Гуравдагч этгээдээс ... ХХК-д анх газар олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр шууд олгосон нь буруу гэж бие даасан шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заасан хуулийн зохицуулалт нь анх газар эзэмшүүлэхтэй хамааралтай болохоос эзэмшил газраа бусдад шилжүүлэхтэй өөрөөр хэлбэл, шилжүүлэн авч байгаа тохиолдолд хамаарахгүй.

4.3.              Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5, 40.1.6-д зааснаар сумын Засаг дарга эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохоор хуульчилсан.

4.4.              Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн , Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн , Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  дугаар албан бичгүүдээс үзвэл ХХК нь тус сумын Дэлгэр нэртэй газарт байрлах 47,65 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасныг хүлээн аваад анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн, төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх дүгнэлтийг гаргасан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тариалангийн газартай давхцалтай тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэх саналыг өгсөн, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас шүүхэд маргаантай гэх асуудлаар уг өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

 

4.5.              Харин гуравдагч этгээд уг үйл баримт нь нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн болохыг нотолж байна хэмээн тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан газар эзэмших эрхийн гэрээнд эзэмшил газартайгаа давхцуулан түгээмэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж болохгүй гэж тусгаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн, ХХК болон ******* ХХК-ууд 2012, 2014, 2016 онуудад эзэмшил газрыг ашиглуулах гэрээг байгуулж байсан, маргаж буй газарт ******* ХХК тариалалт хийж байсан нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  дугаар албан бичгүүд, түүний хавсралт, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

4.6.              Мөн хариуцагч Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, газрын төлбөрийг төлсөн, гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж буй эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд зөрчил гаргаагүй гэж үзэн маргахгүй байхад цаг хугацааны хувьд сүүлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олж авсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид 2011 онд газар эзэмших эрх шилжүүлсэн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэн бие даасан шаардлагыг хангах боломжгүй юм.

5.           Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...гуравдагч этгээд ХХК-ийн зөв гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргасан ба дээрх хуульд заасан үндэслэлүүдийн хүрээнд түүний гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэлт тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжуудын ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо ХХК-ийн эзэмшил газартай буюу 2,4 га газраар давхцуулсан хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд ХХК-аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ

ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ