Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 150/шз2024/00176

 

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг *сум*-р баг *-р хороолол *тоот хаягт * овогт * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, *тоот хаягт оршин суух,* овогт *  (РД:*)-д холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* овогтой * миний бие 2024.06.05-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *д зээлүүлсэн үндсэн мөнгө болох 2500000 төгрөгтөө улсын тэмдэгтийн хураамж 54950 төгрөг төлөөд хүүнд нь тооцсон 2300000 төгрөгөө тооцоололгүй гомдол гаргасан байна. Үүндээ хүлцэл өчье. Нэхэмжлэгч * би хариуцагч *аас 4800000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа учраас улсын тэмдэгтийн хураамж болох 91750 төгрөгийг төлж өөрийн гаргасан алдаагаа залруулан дахин нэхэмжлэхээ илгээж байна. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ аргилгасан тул миний асуудлыг шийдэж өгч тусална уу...”, “...* гэх эмэгтэй 2023-07-25-ны өдөр манай "*" мөнгөн зээлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ ipone 14promax загварын гар утас барьцаанд тавихаар орж ирсэн тухайн үед тэр гар утсыг авдаг ханшийг асуухад нь би 2500000 төгрөгөөр авдаг гэж хэлэхэд * эгчээ би тийм өндөр тавихгүй ээ 1500000 төгрөгт тавина гэсэн би тухайн үед утсыг нь шалгахад өөрийнх нь зураг байсан, facebook хаяг, аав, ээж гэж хадгалсан дугаарууд байсан түүнд итгээд 1500000-р авсан. * маргааш нь буюу 2023-07-26 нд ирээд та 2500000 гэсэн биз 1000000 төгрөг нэмээд авъя гэхээр би дахин нэмж өгсөн. Ингээд 2500000 төгрөгийг аваад одоог хүртэл мөнгөө ч өгөөгүй хүүгээ ч өгөхгүй өнөөдрийг хүргэсэн байна. Иймд би гомдолтой байна. Тухайн гар утас нь хятад улсад үйлдвэрлэсэн хулхи утас учраас буцаагаад зарах гэрээр зарагдахгүй байна. Би өөрөө тухайн үед гар утас сайн шалгаж сураагүй байсан учраас хулхи хятад гэдгийг нь мэдэлгүй өндөр үнэлж авсан. * руу залгаад утасны чинь хугацаа дууссан байна сунгалтаа хийгээрэй гэхэд эхэндээ эгч таны мөнгийг өгнөө та жаахан хүлээчих ногоогоо хураагаад мөнгөтэй болох гээд байна гэдэг байсан. Би итгээд хүлээсэн өгөөгүй сүүлдээ утсыг маань блоклоод авахаа байсан. Хишигзаяагийн фэйсбүүк хаяг руу нь мессеж бичихээр мөнгийг чинь өгөхгүй гээгүй өгнө шдээ гээд л уурладаг. Миний багын найз маань *ийн эгч * гэх эмэгтэйтэй найз юм билээ эгчээр нь дамжуулж би хүү энэ тэр авахаа болъё үндсэн зээлсэн 2500000 төгрөгийг маань өгөөч гэж гуйлгасан боловч бас өгөөгүй. Миний бие * нь зээлүүлсэн мөнгөний хүү, алданги, цаг хугацаа сэтгэл санаагаар их хохирсон гомдолтой байна. Иймд та бүхэн бидний маргааныг эцэслэн шийдэж өгч тусална уу...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * 8 сарын 01-ний өдөр ярьж тохиролцоод 3,000,000 төгрөг төлөхөөр болсон. 3 сая төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна

2024 оны 09 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 12 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

2025 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

2025 оны 02 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* овогтой * миний бие нь 2024.06.05-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хандахдаа *гаас нийт 4,800,000 төгрөг нэхэмжилсэн. *тай харилцан тохиролцож уг дүнгийн 1,800,000 төгрөгөөс татгалзаж 3,000,000 /гурван сая/ төгрөг нэхэмжилж байна. Иймд *д холбогдох хэргийг харилцан тохиролцож 3,000,000 төгрөгийг  2024 оны 9-р сарын 5-аас эхлэн сар бүрийн 5-ны өдөр 500,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч * нь нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,800,000 төгрөгнөөс 1,800,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч * нь “...Миний бие хариуцагч* нь *тай 8 сарын 01-ний өдөр ярьж тохиролцоод 3,000,000 төгрөг төлөхөөр болсон. 3 сая төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2024 оны 09 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 4,800,000 төгрөгний үнийн дүнгээс 1,800,000 төгрөгөөс татгалзаж 3,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч * төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тогтоогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч С.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч * нэхэмжилсэн 4,800,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,800,000 төгрөгөөс татгалзаж, 3,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН